Монгол дахь стартапын өсөлт, хөгжилт, инновацыг дэмжих зорилгоор тэднийг чадавхжуулж, 5000 ам.долларын буцалтгүй тусламж олгох MonJa хурдасгуур хөтөлбөрийн дөрөв дэх ээлжийн бүртгэл үргэлжилж байна.
Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар стартапууд тусгайлан боловсруулсан техникийн болон зөвлөх цогц үйлчилгээг авахаас гадна дараах сургалтад суух юм.
- Тусгайлан боловсруулсан хөтөлбөр: Дэлхийн зах зээл дээр гарахад компанийн бүтээгдэхүүн болон компанийг бэлэн болгох бүхий л түвшний дэмжлэг
- Стратегийн түншлэл: Хөтөлбөрийн хэрэгжүүлэгч байгууллагууд болох Deloitte Tohmatsu Venture Support, Exponential Zaisan Partners-аар дамжуулан олон улсын венчур капиталистууд, институци болон корпорацын хөрөнгө оруулагчид, түншлэлийн харилцаа байгуулах онцгой боломж
- Олон улсын харилцаа: Таны бизнесийг өргөжүүлэхийн тулд дэлхий даяар буй 35 гаруй мэнтор, венчур сангийн менежерүүд, амжилттай стартапын үүсгэн байгуулагчид, салбарын экспертүүд мэдлэг, туршлагаасаа хуваалцана.
Гурван сарын турш бизнесийн хөгжил, менторинг, олон улс дамнасан түншлэлийн холбоо зэргийг сайжруулах зорилготой уг хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл https://jica-monja.com/apply/ линкээр орж бүртгүүлээрэй.
Хөтөлбөрийн бүртгэл тавдугаар сарын 19-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.
MonJa хурдасгуур хөтөлбөр нь дөрөв дэх жилдээ хэрэгжиж буй бөгөөд Монголын стартапуудын өсөлтийг дэмжих зорилготой, оролцогч тус бүрд зориулсан тусгайлсан хөтөлбөр, стратегийн түншлэл, олон улсын харилцаа зэрэг цогц дэмжлэгийг санал болгодог.
Энэ хүрээнд Монгол дахь стартапууд, экосистемийг дэмжих зорилгоор Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Мобиком ба Монгол-Японы төв, Deloitte Tohmatsu Financial Advisory (DFTA), Deloitte Tohmatsu Venture Support (DTVS), Deloitte Touche Tohmatsu (DTTL), Exponential Partners & Exponential Zaisan Partnes зэрэг байгууллагаас бүрдсэн төслийн багууд хамтран Монгол дахь стартапуудыг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Гурван сарын хугацаатай энэхүү хөтөлбөрөөр стартапууд асар их мэдлэг, туршлага хуримтлуулаад барахгүй 5000 ам.долларын буцалтгүй тусламж авах юм.
Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарна уу.