Оюутан Б.Тэлмэн: Би Номын баярт зориулж мөнгөө цуглуулсан
“Илүү их уншъя” уриатай 35 дахь удаагийн “Номын баяр” өнөөдөр (2024.05.18) Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ. Улсын Их Хурлаас 2021 онд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд нэмэлт оруулж, жил бүрийн тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гаригийг Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд болгохоор хуульчилсан. Номын баярын нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Б.Саранчимэг, Ч.Ундрам нар болон Соёлын Яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын төлөөллүүд оролцлоо.
10