Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт (2024.05.03) өргөн мэдүүлсэн. УИХ-ын өнөөдрийн чуулганаар Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
-Монголын зах зээлд мэдээлэл, технологийн ажилчид хомс байдаг. Гаднаас ажилчид татах квот нь хомс, энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ. Ерөнхий боловсролын сургуулийн мэдээлэл, технологийн хичээлүүдийн хөтөлбөрийг шинэчлэх шаардлага үүссэн байна. Одоо бол windows зэрэг дээр үеийн хичээлүүд зааж байна, үүнийг шинэчилж, цаг үетэй хамт алхах болсон болов уу.