GoGo.mn сайт өнгөрч буй долоо хоногт улс оронд болсон гол үйл явдлууд болон өөрийн сэтгүүлчдийн бэлтгэсэн материалуудаас тоймлон хүргэж байна.
ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХЭД 1.2 ИХ НАЯД ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Засгийн газрын тогтоолоор Хуримтлалын санд чиглэсэн шийдвэр гарлаа. Эрдэнэс Монгол компанийн 2023 оны үйл ажиллагаанаас олсон 34 хувь хүртэлх ногдол ашиг болох 500 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд төвлөрүүлж, үүнийг тэр даруйд нь орон сууцны хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зарцуулахаар шийдвэрлэв.
Ипотекийн зээлийн хөтөлбөрийг санхүүжүүлэхэд 1.2 их наяд төгрөг зарцуулахаар болсон. Банкуудаас судалгаа авахад орон сууцны зээлд хамрагдахаар 17 мянган иргэн хүсэлтээ ирүүлсэн. Жилдээ 5000-6000 иргэний зээлийн санхүүжилт шийдэгддэг, бусад нь хүлээдэг байв.
Одоо эх үүсвэр 1.2 их наяд төгрөг болсноор хүсэлтээ өгсөн иргэдээс банкны шалгуурыг хангасан тохиолдолд 10 мянган иргэний орон сууцны зээлийг шийдвэрлэх боломж бүрдлээ. Дэлгэрэнгүйг энд дарж уншаарай.
ИМПОРТЫН ЦЕМЕНТИЙН ТАТВАРЫГ ТАВАН ХУВЬ БОЛГОН БУУРУУЛЛАА
Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолд өөрчлөлт оруулав.
Цементийн үйлдвэрүүд түүхий эдийн болон түлшний нөөцөө хангалтгүй бүрдүүлсэн тул энэ оны бүтээн байгуулалтын ажилд шаардагдах цементийн хомсдол үүсэх нөхцөл бий болоод байна. Иймд Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг 20 хувиас таван хувь болгон бууруулах шийдвэр гаргав.
ХУРИМТЛАЛЫН НЭГДСЭН САНД ИРГЭН БҮРИЙН НЭР ДЭЭР ДАНС НЭЭНЭ
Хуримтлалын нэгдсэн санд төвлөрөх мөнгөний эх үүсвэр Эрдэнэс Монгол нэгдлийн харьяаны төрийн өмчит уул уурхайн компаниудаас ногдол ашиг хэлбэрээр татан төвлөрүүлнэ. Хуримтлалын нэгдсэн сангийн хууль батлагдсантай холбоотойгоор ногдол ашгийг татан төвлөрүүлж эхэлснээр иргэн бүрийн нэр дээр ирэх долоо хоногоос данс нээгдэнэ. Дэлгэрэнгүйг энд дарна уу
УЛААНБААТАРЫГ 14 ХОТОД ХУВААН БИЕ ДААН ХӨГЖҮҮЛНЭ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар "20 минутын хот" концепцийг хэрэгжүүлэх эрх зүйн цогц реформыг УИХ-д өргөн барив.
Ерөнхий сайдын хувьд нийслэлийн хэт түгжрэл бол эрх мэдлийн хэт төвлөрөл гэдэг дүгнэлт хийж байна. Хөшигийн хөндий буюу Шинэ зуунмод хот, Шинэ Хархорум, Дархан, Эрдэнэт, Багануур Налайхыг улсын зэрэглэлтэй хот болгон хөгжүүлнэ. Улаанбаатар хотыг 14 хотод хуваан бие даан хөгжүүлнэ. Эдгээр хотод иргэн бүр төрийн үйлчилгээг 20 минутын дотор авах стандарт тогтооно. Нийслэлийн 204 хороог 42 нэгж болгон орон нутгийн хотын статустай болгож томсгоно. Засгийн газрын харьяа байгууллагуудыг Хөшигийн хөндийд шилжүүлэн байршуулна гэсэн юм. Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай.
Б.АМАРЗАЯА ОЛИМПЫН ЭРХИЙН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ
АНЭУ-д туялзуур сэлэмний олимпын эрх олгох тэмцээн болоход манай улсаас дасгалжуулагч Д.Ганбаатарын удирдлага дор хоёр тамирчин өрсөлдөв.
Эмэгтэйчүүдийн хүнд сэлэмний төрөлд Б.Амарзаяа хүрэл медаль хүртсэн нь Монголын баг тамирчдын энэ удаагийн тэмцээний хамгийн өндөр амжилт боллоо. Дэлгэрэнгүйг энд дарж уншаарай.
ХҮҮХДИЙН ПАРК ДАХЬ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД ЯМАР НЭР ӨГӨХ ВЭ?
Төсөл хэрэгжүүлэгч хамт олон цэцэрлэгт хүрээлэнг хэрхэн нэрлэх талаар иргэд олон нийтээс нээлттэй санал авч байгаа аж. Та бүхний санал болгосон нэрсийг НИТХ-ын хурлаар хэлэлцүүлж, эцсийн шийдвэрийг гаргах юм. Тиймээс та бүхэн https://www.parkrio.mn/ хаягаар орж, шигшигдсэн нэрсээс сонгох, эсвэл өөрийн санал болгож буй нэрийг илгээх боломжтой.
ДРАМЫН ТЕАТРЫН ИХ ЗАСВАР ДУУСАЖ, “АННА КАРЕНИНА” ЖҮЖГЭЭР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Монголын архитектурын сонгодог өв болох Улсын Драмын Эрдмийн театрыг сэргээн засварлаж фое болон их танхимыг бүрэн хэмжээнд сэргээн засварлаж дуусжээ. Дэлхийн утга зохиолын сонгодог төлөөлөгчдийн нэг Оросын алдарт зохиолч Лев Николаевич Толстойн "Анна Каренина" сонгодог жүжиг шинэ "Анна Каренина", шинэ бүрэлдэхүүнтэйгээр нээлтээ хийлээ.
МОНГОЛ БАНХАР АНХ УДАА ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД ОРЖ, ГРУППИЙН АВАРГА БОЛЛОО
FCI буюу Олон улсын нохой судлалын холбооноос жил бүр зохион байгуулдаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу "World dog show 2024" Хорват улсын нийслэл Загреб хотод дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд боллоо.
Монгол орноос улсын аварга цолтой Хангарьд, Толигор, Гүен дуудлагатай гурван нохой Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож үүнээс Шандын харуул ХАНГАРЬД дуудлагатай нохой 11 дүгээр группт өрсөлдөн 18 үүлдрийн нохдоос 1-р байр эзэлж томоохон амжилт үзүүллээ. Дэлгэрэнгүйг энд дарж уншаарай.
СЕХ-НООС УИХ-ЫН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХ НАМ, ЭВСЛҮҮДЭД БАТЛАМЖ ОЛГОЛОО
Сонгуулийн ерөнхий хорооноос Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох 23 нам, 2 эвсэлд батламж гардууллаа. Дэлгэрэнгүйг энд дарж уншаарай.
ИРГЭДИЙН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР ЗОГСООЛОО
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг сонгуулийн санал авах өдрөөс 60 хоногийн өмнө буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс түр зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.
“УЛААНБААТАР МАРАФОН 2024” ТАВДУГААР САРЫН 25-НД БОЛНО
Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.
Л.ЧИНБАТЫГ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААСАН ГЭМ БУРУУТАЙД ТООЦОЖ 2 САР ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛ ОНООВ
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Чинбатад холбогдуулан “Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. Цаашдаа ч тэмцэнэ. Малын хулгай, хулгайч нар хэрээс хэтэрлээ”. Хууль хяналтын байгууллагад гомдлоо гаргасан” гэх мэдээллийг өөрийн фэйсбүүкийн “Chinbat lhagva” нэртэй цахим хуудаст 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нийтэлсэн.
Иймд Л.Чинбатыг хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Дэлгэрэнгүйг энд дарж уншаарай.
ТАВАН ШАРЫН НҮХЭН ГАРЦЫН ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ
Сонгинохайрхан дүүрэгт авто замын түгжрэлийг бууруулах зорилготой хоёр том гүүрэн байгууламжийн ажил хийнэ.
Таван шарын гарам хэсэгт төмөр замын доогуур байгуулж байгаа гарцын ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Уг байршилд хийж буй нүхэн гарцын урт 160 метр, өндөр нь таван метр бөгөөд Улаанбаатар хотод баригдаж буй дөрвөн нүхэн гарцаас хамгийн том нь юм. Уг гарцын зорчих хөдөлгөөнийг зургадугаар сард нээх ба үндсэн байгууламжийг долдугаар сард байнгын ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Манай сайтын сэтгүүлчдийн бэлтгэсэн сурвалжилга, ярилцлага, нийтлэлээс хүргэж байна.
-О.Хулан: Хавдартай гэдгээ хүлээн зөвшөөрсөн цагаас л эдгэрч эхэлдэг
-МЕТА компани аль ч улсад төлөөлөгчийн газар, төлөөлөгчөө ажиллуулдаггүй гэв
-Ц.Одгэрэл: Цус гоожимтгой эмгэгийг эмчлэхэд нэг сарын өртөг нь 28 сая төгрөг болдог
-О.Сэргэлэн: 45 орчим насны иргэд элэгний хавдрын эцсийн шатанд оношлуулж байна
-Г.Амаржаргал: Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид насан туршдаа сэтгэл зүйн гэмтэлтэй үлддэг
-Он дамжин удааширсан, 10-аас дээш жил үргэлжилж байгаа 16 ТӨСӨЛ