Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх комисс өнгөрсөн долоо хоногт хоёр дахь удаагаа хуралдсан. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус комиссыг ахалж буй УИХ-ын гишүүн Д.Ганбатаас тодрууллаа.
-Комиссын хуралдаанаар Ерөнхийлөгчийн Өршөөлийн хуульд тавьсан хоригоос бусад зүйл заалтыг хэрэгжүүлэх боломжтой гэсэн шийдвэрийг гаргасан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Хууль батлагдсан өдрөөсөө хүчин төгөлдөр хэрэгжинэ. Өршөөлийн хууль нь өнгөрсөн наймдугаар сарын 11-нд батлагдсан. Харин Ерөнхийлөгч 17-ны өдөр хориг тавьсан. Ерөнхийлөгч бүрэн эрхийн хүрээнд хуулийн дагуу хэсэгчлэн буюу бүхэлд нь хориг тавьдаг. Өмнө нь гарч байсан Өршөөлийн хуулиудад хориг тавьж байгаагүй.
Энэ удаагийн Өршөөлийн хууль нь 11 зүйл заалттай. Үүний 4.1, долдугаар зүйл заалтад Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсан. Тэгэхээр Ерөнхийлөгчийн хориг тавьснаас бусад зүйл, заалт өнөөдрөөс эхлээд эрчимжиж байна гэж болно.
-Хориг тавьснаас бусад заалтыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн гэсэн. Энэ хүрээнд жолооны эрхээ хасуулсан хэдэн хүн эрхээ сэргээлгэх боломжтой болж байгаа вэ?
-Одоогийн байдлаар захиргааны зөрчил гаргасан, тэнсэн харгалзах ялтай, гурав хүртэлх насны хүүхэдтэй эцэг, эх ял нь хойшлогдсон, баривчлагдах ялтай байгаа зэрэг хүмүүс өршөөгдөнө. Мөн 81 мянган хүн жолооны эрхээ хасуулсан байдаг. Өршөөлийн хууль гарснаас хойш 81 мянган хүн тодорхой шалгуураар шалгалтаа өгч, зохих журмынхаа дагуу жол ооны эрхээ сэргээх боломжтой болсон гэсэн үг.
Үүнийг цагдаагийн байгууллага хэрэгжүүлээд явах юм. Хэрэв Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал авлига, албан тушаалын долоон зүйл ангид хамаарагдаж буй 40 хүн өршөөлд хамрагдахгүй. Дээрээс нь одоо энэ зүйл заалтаар 10 орчим хүн ял эдэлж байгаа. Тэд өршөөгдөхгүй.
Мөн хуулийн тавдугаар зүйл заалт дээр гурван зүйл ангийг нэмж байгаа. Энэ зүйл ангид бүлэглэн танхайрах зэрэг гэмт хэргүүд хамрагдаж байгаа юм. Энэ төрлийн гэмт хэрэгт залуучууд ихээр өртөж, ял авсан байдаг. Дээрх зүйл заалт нь орж, хоёр жил нь хасагдаад явбал 2,000 гаруй хүн хамрагдах боломжтой.
-Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний мөнгийг төсөвлөсөн. Энэ асуудлыг шийдсэн болов уу?
-Улсын төсвөөс буюу Ерөнхий сайдын нөөцөөс зохих мөнгийг гаргах асуухлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын саналыг авсан. Ингээд манай комисс хууль хэрэгжүүлэхтэй холбоотой 150-180 сая төгрөг төсөвлөсөн тухай албан бичгээ Ерөнхий сайдад хүргүүлсэн байгаа. Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдэх байх.
-Ерөнхийлөгч танхайн хэргээр ял эдэлж байгаа залуучуудын ялыг хасч тооцох саналыг гаргасан. Энэ нь санал учир хориг тавьсан хэмжээнд авч хэлэлцэн, хүлээж авах боломжгүй хэмээн хуульчид тайлбарлаж байгаа?
-Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд асуудлыг тавьсан. Мэдээж УИХ үүнийг хэлэлцээд хуулийн дагуу шийдвэрлэнэ.