Төв аймгийн Сэргэлэн суман дахь Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажил дууссан. Өнөөдөр нийслэлээс нисэх буудал хүртэлх 32.2 км хурдны авто замыг нээв. Энэ зам 32.5 метр зорчих хэсгийн өргөнтэй, хоёр урсгал, зургаан эгнээтэй. Зорчих хэсэг нь зааглагдсан, тус бүр нь гурван зорчих зурвастай. Замын дээд хурд 100км/цаг байна.
Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна.
7 ДУГААР САРЫН 06. БЯМБА ГАРАГ
- 09.00-19.00 Урианхай сурын харваа Сурын талбайд
7 ДУГААР САРЫН 07. НЯМ ГАРАГ
- 09.00-18.00 Буриад сурын харваа Сурын талбайд
7 ДУГААР САРЫН 08. ДАВАА ГАРАГ
- 09.00-19.00 Өсвөр үе, балчир насны хүүхдийн харваа Сурын талбайд
- 14.00-16.00 “Монгол хүүхдүүд” урлагийн их наадмын нэгдсэн тоглолт Дуурь бүжгийн эрдмийн театрт болно.

Олон улсын түвшний оношилгоо, эмчилгээг эх орондоо авах боломжтой боллоо гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Учир нь хамгийн орчин үеийн барилга, байгууламж, тоног төхөөрөмж бүхий Үндэсний оношилгоо эмчилгээний төв ашиглалтад орлоо. Өнөөдөр эмнэлгийн нээлтийн ёслол болсон байна. Энд эмчилгээ, оношилгооны аппарат, компьютер, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, лаборатори, программ хангамж, хүний нөөц гээд шаардлагатай бүгдийг бэлтгэжээ.
Зэвсэгт хүчний дугаар ангиас өнгөрсөн хугацаанд их хэмжээний байлдааны сум, галт хэрэглэл алдагдан шүүх хяналтын байгууллага хэргийг шалгаж байна.
Энэ хэрэгтэй холбоотойгоор Зэвсэгт хүчний 311, 345-р ангийн захирагчаар тухайн үед ажиллаж байсан бригадын генерал Л.Гансэлэмийг 2019 оны долоодугаар сарын 5-ны өдрийн ЗХЖШ-ын даргын зөвлөлийн хурлаар албан тушаалаас нь чөлөөллөө.
ИНТЕРМЕД ЭМНЭЛЭГ ТЕЛЕМЕДИЦИН ҮЙЛЧИЛГЭЭГ МОНГОЛД НЭВТРҮҮЛЛЭЭ
Монголын хамгийн анхны олон улсын магадлан итгэмжлэгдсэн Интермед эмнэлэг БНЭУ ын Аполло эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлж буй Телемедицин үйлчилгээг нээх ёслолын үйл ажиллагаа өчигдөр боллоо.
Энэхүү үйлчилгээ нь онош тодорхойгүй өвчин, эмнэлзүйн хүнд тохиолдол зэрэг бүх төрлийн төрөлжсөн мэргэжлийн чиглэлээр эмнэлгийн тусламж үйлчилгээг зайнаас авах, зөв оношийг тодорхойлох боломж олгож байна. Ингэснээр иргэд заавал гадаад орныг зорих шаардлагагүй болохоос гадна цаг хугацаа болон эдийн засгийн хэмнэлтийг бий болгох юм.