МАН УИХ-д 62-уулаа буюу түүхэн олонх болсон энэ цаг үед Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхээр ажиллаж байна. Өнгөрсөн баасан гарагт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нэг дэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн ч АН-ын зөвлөл хурлыг орхин гарсан юм. Өнөөдөр чуулганаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ.
Өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатар энэ асуудлаар 21 аймгийн Засаг даргатай видео хурал хийсэн юм. Тэрээр “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нийт иргэн, аймаг, сум, төрийн байгууламжтай салшгүй холбоотой. Өнөөдрийн хурлаараа иргэдэд мэдээлэл өгнө. “Иргэдээ сонсъё” аяныг энэ сарын 18-аас зохион байгуулна” гэв. Иймд өнөөдрөөс гишүүд тойрогтоо очиж, санал асуулга авах ажил эхэлнэ.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үндэслэл
Сүүлийн 27 жилийн хугацаанд манай улсад ардчилал, хүний эрхийн асуудлууд хөгжсөн боловч нийгмийн цөөнх нь баян, дийлэнх буюу эгэл жирийн иргэд нь ядуу байна.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл батлагдвал Улаангом, Говьсүмбэр, Баянхонгор, Дархан, Эрдэнэт хот болно.
Энэ нь хүмүүнлэг, ардчилсан нийгмийг бодит бус болгож байна. Засгийн газар дунджаар 1.8 жилийн настай. Төрийн бодлого тогтворгүй, УИ хагас жил тутамд нэг сайд огцруулах талаар хэлэлцдэг. Дээрээ суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэдэг тул эцэг хуульд зайлшгүй нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан юм.
Ямар өөрчлөлтүүд оруулах вэ?
УИХ-ын үйл ажиллагааг сайжруулах багц саналыг төсөлд оруулсан тул УИХ сонгодог утгаараа хууль тогтоох байгууллага болох юм байна. Мөн нутгийн өөртөө удирдах ёсыг бэхжүүлнэ. Сумын засаг даргыг иргэд шууд сонгох шаардлагатай. Сумын засаг дарга ажлаа хийхгүй бол аймгийн засаг дарга түүнийг огцруулах эрхтэй. Энэ нь бодит амьдралаас урган гарч байгаа асуудал, шаардлага бөгөөд 130 сумын иргэдээс санал асуулга явуулахад ийм үр дүнд хүрсэн гэж ажлын хэсэг тайлбарлав.
Аймгийн Засаг даргыг ИТХ-ын саналыг үндэслэн Ерөнхий сайд батламжилдаг байхаар, иргэдээс сонгогдсон сумын Засаг даргыг аймгийн Засаг дарга батламжлах зохицуулалтыг төсөлд тусгалаа. Нутгийн өөрөө удирдах ёс ард түмэнд суурилан, тухайн сум, орон нутгаа хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх ажлыг сумын Засаг дарга гүйцэтгэх бол улс орны нэгдмэл удирдлагын тогтолцоог аймгийн Засаг дарга Ерөнхий сайдын удирдлага дор хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан. Баг, хорооны Засаг дарга нарыг томилдог байхаар төсөлд тусгасан бөгөөд нийтлэг утгаараа сумын Засаг дарга орон нутгийн эрх ашгийн төлөө ажиллана.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар 375 000 иргэн 5 600 мянган санал илгээжээ. Аймгийн төвийг хот болгох талаар 180 333 иргэн саналаа илэрхийлсэн байна. Иймд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл батлагдвал Улаангом, Говьсүмбэр, Баянхонгор, Дархан, Эрдэнэт хот болно.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт: Энэ сарын 13-нд байнгын хороо хэлэлцүүлэг хийхэд төслийг 86 хувийн саналаар дэмжсэн. Өнөөдөр УИХ үргэлжлэн хуралдана. Энэ сарын 28-наас хоёр дахь хэлэлцүүлэг эхэлнэ. Долдугаар сарын 2-3-ны хооронд нэгдсэн байдлаар хоёр дахь хэлэлцүүлгийг хийх төлөвлөгөөтэй. Найм, есдүгээр сард ард нийтийн хэлэлцүүлгийг, аравдугаар сард багтаад ард нийтийн санал асуулгыг хийх төлөвтэй байна. Нэг ёсондоо аравдугаар сардаа багтаад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар батлуулна.
2016 оноос хойш Д.Лүндээжанцан гишүүний бодож боловсруулсан төслийг УИХ-ын 62 гишүүн дэмжсэн. Үүнээс хойш УИХ-ын нэр бүхий гишүүд нийт 7 удаа энэ хуулийг өргөн барьсан.
Ардын их хурлын депитат, Улсын бага хурлын гишүүд, эрдэмтэн судлаачид төсөлд ажилласан. Ирэх жил УИХ-ын сонгуультай учраас энэ мөчид л хэлэлцэж батлахгүй бол өөр хугацаа алга. Үндсэн хууль хөндөх учиргүй гэж ярьдаг. Нийт зүйл заалтын 35 хувиас хэтрүүлж өөрчилж болдоггүй. Хэрвээ хэтрүүлбэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бус шинэ Үндсэн хууль болно. Хоёрын хоорондын өөрчлөлтөөр яах вэ, нэг мөсөн шинэ хууль гарга гэх хүмүүс ч байдаг. Дийлэнх олонхийн саналаар 1992 онд батлагдсан хуулийг муу хууль биш, маш сайн хууль ч гэдэг. Энэ хуульд нэмэлтээр зарим нэг тодотголыг хийх шаардлагатай гэдэг дээр санал нэгдсэн гэв.
Б.Энхжаргал