Амралтын өдрүүдэд зам тээврийн осол, хэргийн улмаас хоёр хүн амиа алдаж, зургаан хүн гэмтсэн байна.
Энэ өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 476 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 302 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулжээ.
Хүний амь нас хохирсон ослуудаас дурдвал, бямба гарагийн 19.45 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг 5-р гудамж Toyota Prius маркийн автомашины жолооч А айлын хашаа мөргөж, хашаан дотор явж байсан 8 настай хүүг мөргөж амь насыг хохироожээ.
Мөн энэ өдрийн 08.00 цагийн орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1-р багийн нутаг “Ихэр Ухаа” гэх газар улсын дугааргүй “Haojie” маркийн мотоцикл онхолдож жолооч 57 настай Б амиа алдсан байна.
Жолооч нарыг замын хөдөлөөний дүрмээ биелүүлж, бусдад аюул осолтой байдал үүсгэхгүйгээр зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна.