ЯМАР Ч ИХ ГҮРЭНД АМБИЦ, ЭРХ АШИГ ГЭЖ БИЙ
Халхын голын байлдаан дайн. “Бои на Халхин-Голе” (11 мая-15 сентября 1939 годa) хэмээн ru.wikipedia.org сайтад биччихсэн байхад байлдаан, тулалдаан гэж хөрвүүлчихмээр юм. Дөрвөн сарын ширүүн “дайн” хэмээн шат ахиулан нэрлэснээрээ Эх орны дайн гэдэг шиг түүхнээ мөнхрөх болж байна. Гэхдээ ирээдүй хойч үе маань юу гэхийг үл мэднэ.
Монгол-Японы харилцаа энэ эрчээрээ хөгжиж, стратегийн түншлэл нь бэхжиж, шат ахисаар байвал орчин цагийн Монголын балчир, залуу, дунд үеийнхний тархинд Япон улс ид шидийн орон мэт санагдаж, тус улс руу тэмүүлэх бодол суусаар байвал бид Халхын голын дайны ялалтын ойг өнөөгийн 80 жилийн хэмжээнд тэмдэглэх үү гэдэг эргэлзээтэй. Японы зөөлөн хүчний бодлогод хамгийн их автсан Азийн улс гэх имижтэй яваа Монголд БНХАУ-ын зөөлөн хүчний бодлогыг нутагшуулах гээд Хятадын удирдагчдын тархийг хичнээн их гашилгаж байгааг мэдэрдэг хятад судлаачийн хувьд би бичиж байна.
ОХУ-д хүчний байгууллагын төлөөлөл, цэрэг-улс төрийн цогцолборын төлөө цогтой зогсогч, цэрэг-эх оронч үзлээр Оросын залуусыг уриалан дуудагч, цэрэг-спортын тамирчин Путин засгийн хязгааргүй эрх барьж буйд нь баяр хүргэхийн сацуу тэр хүний хувийн голдуу үзэл бодол, итгэл үнэмшлээс үүдэлтэй баярыг бид хамтран тэмдэглэж буй нь нууц биш. Путины дараагийн Оросын удирдагч үүнийг авч үзэх ч үгүй байж мэднэ.
СССР гэж байх үед тэнд цэргийн академи дүүргэсэн хүмүүс тэнд заалгаснаа өнөөдөр сүрхий царайлан ярих нь залуу хойч үед инээдэм болох вий.
Өдөр бүр төв телевизийн мэдээллээр Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан булан ажиллуулж, заримдаа доозыг нь хэтрүүлэх шиг л болох юм. Аль социализмын үед 1969, 1979, 1984 онд тэгж тэмдэглэж байхад нь ярьсансан бол болох л байж. XXI зууны цоо шинэ эрин үед “Монгол-Зөвлөлтийн дайчдын гайхамшигт ялалт”, “Улаан армийн цэргийн урлаг, операц”-ын тухай улиг болтол цэргийн эрдэм шинжилгээний эрдэмтдээр яриулах хэрэг байна уу. Миний сайн танил хурандаа дунд нь орчихсон ярьж харагдана. СССР гэж байх үед тэнд цэргийн академи дүүргэсэн хүмүүс тэнд заалгаснаа өнөөдөр сүрхий царайлан ярих нь залуу хойч үед инээдэм болох вий. Милитарист Япон нь БНМАУ-ын тусгаар тогтнолыг устгаж, Монголын ард түмнийг боолчлох харгис дайн өдөөгөөд тас цохиуллаа хэмээн тэртээх 1970-аад онд бичдэг, ярьдаг байсныг бүү давтаасай гэсэндээ би инээдэм гэж нэрлэлээ.
Энэ дайныг ялалтад хүргэсэн маршал Жуковт хязгааргүй их гавьяа ногдохыг энд үгүйсгэж байгаа юм биш ч бас нэг тайлбар хэлэхгүй бол болохгүй нь. Цагийн хэлхээ, түүх, бодит байдлыг ялгаж салгах нь манай үзэгчид, уншигчдын үүрэг биш ч зөв, үнэн мэдээлэл тэдэндээ түгээх учиртайсан.
Үнэндээ коммунизм байгуулах их үйлсэд жирийн бие хүн бол хэн ч биш гэдгийг Жуков Халхын голд чухам нотлон харуулсан гэдгийг үгүйсгэж болохгүй. “Жуков судалгаа” эрчээ авсан Британид хэвлэгдсэн нэгэн бүтээлээс үзвэл Халхын голд “гайхамшигтай дайтсан”-ыг нь харлуулах нэг баримтыг олоод нээчихжээ. Гурван сард Moнгoлын дорнод хил дээр тулалдахдаа Жуков улаан армийн 600 орчим цэрэг офицерт цаазын ял оноож, харин шагналд 83-ыг тодорхойлсон байх юм. Жуковын гаргасан эхний тушаалд нь бууж өгсөн, хулчийсан улаан цэргүүдийг өчиггүй бууд!
Жуков маршал цолтой ирж энэ дайныг удирдаагүй юм. Тэрбээр доод шатны нэг генерал л байсан. Дайн эхэлснээс дуустал нь командлаад ялалтад хүргэсэн юм биш. Тэр гавьяаг хуваалцах Оросын өч төчнөөн генерал бий. Зөвхөн ганцыг нь нэрлэе. Николай Владимирович Фекленко хэмээх генералыг хэн ч дурсахгүй, ярихгүй байгаад би гайхдаг. Энэ хүн 1937 оны зунаас Монгол дахь буудлагын 57 дугаар онцгой корпуст алба хашиж, ингэхдээ механикжсан долдугаар, танкийн онцгой 32 дугаар бригадыг командалж, 1938 оны намраас корпусаа захирч байхдаа 1939 оны хавар, зуны эхэн сарын дайны галыг өөр дээрээ авсан гавьяатан. Өөрөөр хэлбэл, Монголын ард түмний тусгаар тогтнолын төлөөх эхний тулалдаануудыг энэ хүн удирдаж, давуу хүчтэй Японы цэрэгтэй тулж байжээ. Энэ нөхрийг Жуковын матаасаар (илтгэл) командлагчаас нь хусаж хаяад, Жуковыг оронд нь томилжээ.
Халхын голын дайн ямар зорилгоор дэгдсэн, эсвэл дэгдээсэн бэ гэдэгт эрүүл саруул хариулт хайя. Милитарист Япон нь БНМАУ-ын тусгаар тогтнолыг устгаж, Монголын ард түмнийг боолчлох харгис дайн өдөөсөн гэдэг нь үлгэр болсон. Тэгвэл өөр ямар зорилго байж таарах вэ. Дахиад л эшлэе: ru.wikipedia. org сайтад “Советско-японские пограничные конфликты, период между 1935 и 1939 годами” буюу “Зөвлөлт-Японы хилийн мөргөлдөөн” гэснийг бодохул тэр үеийн БНМАУ-ыг тусгаар улс гэж тооцолгүй, тэд хоорондоо үзчихсэн юм шиг сэтгэгдэл бууна.
ХАЛХЫН ГОЛЫН ДАЙНЫГ ХОЙЧ ИРЭЭДҮЙ МААНЬ ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛОХЫГ ҮЛ МЭДНЭ
Түүх сөхөж тайлбар хэлье. Халхын голоос хамаагүй өмнө 1904 онд Орос, Япон хоёр дайтахад хойд хөрш үзэшгүй муухайгаар ялагдаж, Порт-Артур, Сахалины өмнөд хэсгээ тэр чигт нь Японд булаалгасан. 1907 онд улс төрийн ерөнхий асуудлаарх Орос-Японы хэлэлцээр, түүнийг дагалдуулсан нууц гэрээн Петербургт байгуулсан. Манжуурын төмөр замаас гадна нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Хятадын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, Хятад дахь худалдаа, аж үйлдвэртээ тэгш эрхтэй байх асуудал тэр гэрээгээр хөндөгдсөн.
Манжуур дахь Оросын (умард) ба Японы (өмнөд) нөлөөний хүрээний зааг хил гэгчийг тогтоон, нууц гэрээний III зүйлд Гадаад Монголд Орос нь тусгай ашиг сонирхолтойг Япон хүлээн зөвшөөрчээ. Оросын энэхүү эрх ашигт хохирол учруулах хөндлөнгийн аливаа оролцооноос зайлсхийнэ гэсэн хатуу заалт орсон нь Монгол руу Япон өнгөлзөх хууль, эрхзүйн үндэсгүй гэсэн үг байв. 1925 онд СССР болон Япон улс Бээжинд Харилцааны үндсэн зарчмуудын тухай конвенц гэрээ байгуулснаар Октябрийн хувьсгалаар саатсан харилцаа бүрэн хэвийн болсон. Яг ийм нөхцөлд Хасануур, Халхын голд энэ хоёр улс нүдэлдээд авсан нь түүхэн шоглоом, оньсого гэлтэй.
Дайтах болсон гол шалтгааныг манай өмнөд хөршөөс хайгаад олж болно. Хятадын хувьсгалын найдвартай ар талын баазын үүргийг тэр үедээ Монгол гүйцэтгэчихсэн юм биш үү.
1938, 1939 онд Зөвлөлт-Японы хилийн мөргөлдөөн (байлдаан) Хасан-нуур, Халхын голд тохиосон боловч дипломат харилцаа нь тасраагүй гэхээр бүр ч эргэлзээтэй. Дайтагч хоёр талын дээдсүүд Москва, Токиод ёслолын уулзалт хийж, хундага тулгаад л, хил дээр юу болж байгааг ард түмэн нь бараг мэдээ ч үгүй.
Дайтах болсон гол шалтгааныг манай өмнөд хөршөөс хайгаад олж болно. Хятадын хувьсгалын найдвартай ар талын баазын үүргийг тэр үедээ Монгол гүйцэтгэчихсэн юм биш үү. Түүхнээ Японы түрэмгийлэл Хятад руу 1931 онд дэгдсэн гэж тэмдэглэжээ. Үүнийг “Япон-Хятадын дайн 1931-1933 он” гээд сайтаас лавлаад үзэж болно. Хятад руу Япон халдсанаараа 1927-1936 онд Хятадад дэгдсэн Гоминдан, Коммунист намын хоорондын иргэний дайныг түр зогсоолгож, Хятадын эв нэгдлийг хангуулжээ.
Гэтэл 1937 оны долдугаар сарын 7-нд Японы цэрэг Хятад руу өргөн хүрээтэй давшилт эхлүүлжээ. Хятадын цэргийн үхээнц байдлыг Зөвлөлтийн цэргийн сургагч нар мөн ч их муулж бичсэн дээ. Харьцуулаад үзэж болно. Хятадын хоёр сая цэрэг (командлагч нь Чан Кайши) 300 мянган япон цэргийн давшилтыг яаж ч чадалгүй ялагдаж ухарсан. Японы хүчинд 150 мянган цэрэг бүхий Манж-Го-гийн арми хавсарч байлдаад Хятадыг туйлдуулжээ. Хятадын улаан арми (өнөөгийн Ардын чөлөөлөх арми) ухраад, хүчээ нөөгөөд байснаас бус дайтаагүй, дайсны галын хүчийг өөртөө татаж хохирсон нь Чан Кайшийн арми болов.
СССР-ийн хувьд дэлхийн хувьсгалын төвийн өнцгөөс “Хувьсгалч хувьсгалт нэг л Хятад” хэрэгтэй. Хувьсгалт зүүний хоёр нам (Улс ардын нам, Коммунист нам) хоорондоо үзэлцэх нь байдаг л асуудал, харин дайнч, амбицтай, эртний өс хонзонтой Японд Хятадыг алдана, Хятад суларна, ялагдана гэж Москвагийн хувьд байж боломгүй. Зэвсэг техник муутай, цэргийн эрдэм тааруу, тариачны армийг СССР зэвсэглэсэн, санхүүжүүлсэн, цэргийн нэртэй сургагч зөвлөгч нараа илгээсэн нь үр дүн муутай нь илт болсон учраас өмнө тийш давшиж яваа Японы тэр их армийг арагш нь шилжүүлж байлдуулах стратегийг хэрэгжүүлэх цаг тулгарчээ.
Түүхнээ Японы түрэмгийлэл Хятад руу 1931 онд дэгдсэн гэж тэмдэглэжээ. Үүнийг “Япон-Хятадын дайн 1931-1933 он” гээд сайтаас лавлаад үзэж болно. Хятад руу Япон халдсанаараа 1927-1936 онд Хятадад дэгдсэн Гоминдан, Коммунист намын хоорондын иргэний дайныг түр зогсоолгож, Хятадын эв нэгдлийг хангуулжээ.
Хятадын үлэмж нутаг дэвсгэрийг хянаж буй Япон нь хүн хүч, зэвсэг техникээ умард зүг рүү хөдөлгөөнд оруулах, өмнө зүгийн давшилтаа зогсоохоос аргагүй байдалд оруулах дайныг хойд хил дээр нь өдөөж өгөх ёстой боллоо. 1938 онд Хасан нуурын орчимд хоёр долоо хоног Зөвлөлт, Японы цэрэг байлдаад Япон ялагдлаа. Энэ ялагдал аль алинд нь хангалттай байсангүй. Япон нь Хятадын нутгийн гүн рүү давшсаар, Москвагаас ажиглаж суухаас аргагүй нэг жил өнгөрлөө.
Бас нэг эвгүй мэдрэмж орос нөхдөд төржээ. БНМАУ-МанжГо хоёр улсын хэлэлцээний явцыг ажваас ар, өвөр монголчууд (тэр үедээ баргууд гэж яригдана) байлдахгүйгээр барахгүй, ерөөсөө Японтой зөрчилгүй болж таарах гээд байв. Гэтэл дэлхийн хувьсгалын онолоор хувьсгалт Хятад Японд цохиулаад сулраад байх нь байж боломгүй. Тиймээс хоёр Монголыг нөхөрлүүлэхгүйгээр Японтой нь хутгаж байгаад байлдааны гал өрдчих хувилбар Москвад яригдав.
Ерөөсөө Хаант Оростой тохиролцчихоод Манжуурт тэр тохиролцоогоо зөрчиж төмөр зам тавиад, бүтээн байгуулалт хийгээд (Японоос зөөж авчирсан олон үйлдвэр) бэхжээд байх нь гэрээ зөрчсөн өөдгүй алхам болох тул түүнийг нь хүчтэйхэн таслан зогсооё, түүнд бэлхэн талбар нь Халхын гол нэртэй хот суурин, хүн, малгүй зэлүүд нутаг байна гэсэн стратегийн төсөөлөл улаан армийн дарга нарын тархинд, штабт, цэргийн байр зүйн зураг дээр гараад ирэх нь тэр. Дайн нөхцөлдсөн үндсэн шалтгаан нь энэ.
Байлдахгүй байх, хүний амь түйвээхгүй байх, Монголын газар нутгийг ашиглуулахгүй байх талынхныг “1937 он”-ы махны машинд мянга мянгаар нь оруулаад хэрчээд дууссан. Одоо энх тайвны тухай яриа паг, ам ангайх хүн байхгүй, ам ангайвал амьгүй.
Энэ жил зөвхөн Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэж байгаа юм биш. Олон олон “80 жилийн ой” ярайж байна. Бүгд нэг нэгнээсээ хамаарах, бас логик холбоотой үйл явдлууд юм. Өнөө, маргаашгүй нэгэн лут “80 жилийн ой” тохионо. Халхын голд халуун зунаар ид тулалдаж байх үед Москвад хэд хэдэн яриа хэлэлцээ-дипломат наймаалцал болж, Зөвлөлтийн Гадаад хэргийн ардын комиссариат тун завгүй, Кремль ч бас завгүй өнгөрөв. Наймдугаар сарын 17-нд Британи-Францын төлөөлөгчдийг бараг хөөгөөд шахуу буцаав. Нацист Германы эсрэг, дэлхийн II дайн дэгдээлгэхгүй байх тухай гурван талаараа ярилцаж байснаа элдэв шалтаг зааж гоморхож байснаа холбоотон гэгддэг тэр хоёртой хэлэлцээгээ бүрмөсөн зогсоожээ. 1939 оны дөрөвдүгээр сард эхлүүлэн, гурван сар сунжран нууцаар хуралдсан нь үр дүнгүй дууслаа.
Зөрүүлээд нөгөөдөр нь буюу наймдугаар сарын 19-нд Зөвлөлт-Германы худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Геополитикийн том тоглолт хийв. Дэлхийг ба Европыг хуваах тухай ярих л үлдлээ. Төд удсангүй Баянцагааны тулалдаанд Зөвлөлт, Монголын цэрэг Японыг бут ниргэсэн тэр өдөр III Рейхын Гадаад хэргийн сайд Риббентроп Москвад заларлаа. Дайснаа дарсан, дархан цолоо мандуулсан өдрөө Германы сайдыг хэргээр урьжээ. 1939 оны наймдугаар сарын 23нд СССР-ийн Засгийн газрын тэргүүн Молотов Германы Гадаад хэргийн сайдтай Үл довтлох тухай Гэрээ буюу Пактад гарын үсгээ Кремльд зуржээ.
• Жуков маршал цолтой ирж энэ дайныг удирдаагүй юм.
• Дайтах болсон гол шалтгааныг манай өмнөд хөршөөс хайгаад олж болно.
• Энэ жил зөвхөн Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэж байгаа юм биш.
Дагалдах нууц протоколуудад ч гарын үсэг зурсан. Түүнийгээ 28-ны өдрөөр огноолсон байгаа юм. Молотов-Риббентропын Пактаар Польшийг Висла мөрнөөр хоёр хувааж, Польшийн төрт-улсыг устгах, Прибалтикийн гурван улс ба Баруун Белорусс, Баруун Украин, Молдавын баруун хэсэг-Бессарабыг СССР-т өглөө. Харин Финландыг хөндөж болохгүй гэснийг нь СССР зөрчөөд тэр өвөл дайн өдөөж ялагдан, дараа нь их үнээр ялсан болж зарим хэсгийг нь өөртөө нэгтгэсэн.
Москвад ийм том наймаа явагдаж байхад Сталин Риббентропт Монголын тухай ганцхан өгүүлбэр хэлсэн байгаа юм. “Монголд Японы муусайн цэргийг шалба цохилоо. Азийнхантай ингэж хатуухан ярихгүй бол болохгүй байгаа юм. Энэ талаар санаа зовохгүй. Танай холбоотныг (Японыг нь хэлж байна) цаашаа хөндөхгүй” гэх нь тэр. Юун БНМАУ-ын тусгаар тогтнол, хувь заяа манатай яриа ингэсгээд мартагджээ.
Бас нэг “80 жил”. Халхын голд байлдаад байдаг. Баянцагааны тулалдаанаар Японы цэрэг ялагдсан болохоос эцсийн ялагдал биш. Ялалт, ялагдлыг олон улсын эрх зүйн баримт бичигт суулгаж, гарын үсэг зурж баталгаажуулж байж эцэслэдэг. 1939 оны есдүгээр сарын 15нд Халхын голын районд байлдааны үйл ажиллагааг зогсоох тухай хэлэлцээрт Молотов, Японы Элчин сайд Сигэнори Того нар гарын үсэг зурав. Ингэж гарын үсэг зурсан хийгээд Халхын голын районы газар нутаг, гал зогсоосон шугамын талаар БНМАУ-д дуулгасан ч үгүй. Дайн зогссоныг мэдээгүй, Мана уулаа чөлөөлөхөөр мордсон Монголын морьт цэргийг улаан армийнхан агаараас дайрч зогсоосон тухай чих дэлсэх нь үнэний ортой.
Геополитикийн өнцгөөс яривал зөвлөлтийнхөн Монголоор тоглолт хийх эрхээ их гүрний статусаараа олоод авчихсан. Нийгмийн байгууллаас үл хамааран ямар ч их гүрэнд амбиц, эрх ашиг гэж байдаг. Түүнд нь манай мэт Монгол хэн ч биш, ашиглагдах тавилантай. Энэ бол геополитикийн хатуу хууль.
Бас нэг, гэхдээ бүр ч таагүй “80 жил”-ийг энэ жил тэмдэглэнэ. Тэр нь 1939 оны есдүгээр сарын 28-нд Москвад Молотов, Риббентроп нарын гарын үсэг зурсан СССР ба Германы хоорондын Найрамдал, хилийн тухай Гэрээ. Сарын өмнө Москвад зочилж байсан Нацистын Рейхийн сайд нэг сарын дараа дахин морилжээ. Халхын голд гал зогсоож, энх тайвныг хангаад ердөө маргааш нь Улаан армийн ангиудыг баруун хил дээрээс хөдөлгөн нэг далайлтаар Польш, Балтийн гурван улс, Баруун Белорусс, Баруун Украин, Бессарабыг эзлээд авлаа. Польшийг цаанаас нь Германы Вермахт устгаж цохиж хөөгөөд Варшавыг нь буулгаад авчихсан. Холбоотон хоёр Зөвлөлт, Германы хамтарсан ялалтын парад Брестэд боллоо. Түүнийг албажуулж олон улсын эрх зүйгээр баталгаажуулахын тулд Риббентроп Москвад ирээд тэрхүү Найрамдал, хилийн тухай Гэрээнд гарын үсгээ зуржээ. Ийнхүү хамтран хуйвалдагч, нөлөөний хүрээг хуваалцагч байсан хоёр улс Найрамдал, хилийн тухай Гэрээгээрээ холбоотон болж авлаа.
Монголын дорнод талд нам гүм. Хэн хэн яасан, нутаг хаана байна, улсын хил гэж байна уу, монголчуудад ер падгүй. Чив чимээгүй явсаар 1940 оны зургадугаар сарын 09-нд БНМАУ-ын улсын дорнод хилийг Зөвлөлтийнхөн Японтой хамтраад тогтоогоод өглөө. Энэ талаар Москвад суугаа Элчин Ж.Самбууд ямар ч мэдээлэл хаанаас ч очсонгүй. СССР-ийн Гадаад яаманд урьж уулзан, ядаж нэг тайлбарладаг байгаа даа.
Энд би СССР-ийн гадаад бодлогын түүхээс хөндөж байна. Одоо оросууд ил бичдэг нуухгүй болчихсон баримтыг дэлгэж байна. Энэ бичлэгээрээ өнөөгийн ОХУ ба Ерөнхийлөгч Путиныг яллах ямар ч санаа агуулаагүй. Бүү мушгиарай!
Ерөөсөө Зөвлөлт Холбоот Улсыг ч яллаж байгаа юм биш. Геополитикийн өнцгөөс яривал зөвлөлтийнхөн Монголоор тоглолт хийх эрхээ их гүрний статусаараа олоод авчихсан. Нийгмийн байгууллаас үл хамааран ямар ч их гүрэнд амбиц, эрх ашиг гэж байдаг. Түүнд нь манай мэт Монгол хэн ч биш, ашиглагдах тавилантай. Энэ бол геополитикийн хатуу хууль. Монгол-Зөвлөлтийн найрамдал гэдгийг гиншигнэн мөрөөддөг, өнөөгийн оросуудаа “ах нар” гэж авгайлж байгаад бэлгийн хороолол үнэгүй бариулаад авчих санаатай салан задгай монголчууддаа хандаж бяцхан түүх сөхлөө шүү!