ХУВЦСАА ЭЛЭГДЭЖ УРАГДТАЛ НЬ УДААН ӨМСВӨЛ БҮР ИЛҮҮ ЗАГВАРЛАГ
Өдөр бүр маш их хэмжээний контент Facebook, Youtube, Instagram, Twitter зэрэг нийгмийн сүлжээнд нийтлэгдэж байна. Зөвхөн Instagram-д л гэхэд секунд тутамд 2100 пост шинээр нийтлэгддэг. Энэ бол бизнес эрхлэгчдийн хувьд алдаж болохгүй том боломж. Харин энэ боломжийг хамгийн сайн ашиглаж буй хувцас загварын компани бол залуусын 93//KiDULT брэнд юм. Хувцас загвар бол тухайн нийгмийн амьдралын хэв маяг, залуусын үзэл бодлын тусгал болдог. Бизнесийн шинэ хэв маягийг амжилттай хэрэгжүүлж, трэнд болоод буй 93//KiDULT брэндийн урлангаар зочилж, үүсгэн байгуулагчдын нэг, ахлах загвар зохион бүтээгч М.Нямсүрэнтэй ярилцлаа.
МИНИМАЛИСТ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ БА ХУВЦАС ЗАГВАР
Хотын төвд байрлалтай жижигхэн дэлгүүрийн хаалгыг татахад ахлах загвар зохион бүтээгч М.Нямсүрэн биднийг угтав.
93// K iDU LT-ийн бай р гурван хэсгээс бүрдэх аж. Харин дэлгүүр бүхэлдээ эмх цэгцийг мэдрүүлнэ. Хоёр цагаан сандал байх бөгөөд брэнд дэлгүүрийн ширээн дээр хөглөрдөг сэтгүүлээс ганц нь ч энд байхгүй. Бүр лангуу ч үгүй бөгөөд төмөр өлгүүрээс таван хүрэм, нэг юбка өлгөөтэй байх нь сонин. “Манай бүтээгдэхүүнүүд худалдаанд гараад нэг өдрийн дотор зарагдаж дуусдаг. Энэ бол илүү үлдсэн хувцаснууд” хэмээн М.Нямсүрэн хариулав. Учир нь дэлгүүр сард хоёр өдөр л хаалгаа нээдэг аж.
Бусад цагт нь зургаан хүний бүрэлдэхүүнтэй 93//KiDULT-ийн баг загвар зохион бүтээх, үйлдвэрлэх, брэнд хөгжүүлэлтээ хийдэг. Энэ талаар Д.Нямсүрэн “Бидний хамгийн том давуу тал бол гаргасан загвар бүр үлдэгдэлгүй зарагдаж дуусдагт байдаг. Бид загвараа зохион бүтээх, чанартай материал сонгох, фото зураг авалт хийх, брэнд хөгжүүлэлт, маркетинг сурталчилгаандаа харамгүй цаг зарцуулдаг. Олон тооны хувцас үйлдвэрлэх биш үнэ цэнэ шингэсэн цөөн тооны хувцас үйлдвэрлэхийг зорьдог.
Тиймдээ ч KiDULT-ийн хувцаснууд өдөр бүр өмссөн ч уйдахааргүй, урагдсан ч загварлаг харагдах тийм л үнэ цэнэтэй байгаасай гэж бид зорьдог. Хувцсаа элэгдэж урагдтал нь удаан өмсвөл бүр илүү загварлаг. Тиймээс удаан өмсөхөд тохиромжтой чанартай материал ашигладаг. Мөн өнөөгийн нийгэм залуусаас өөртөө итгэлтэй байхыг “шаарддаг” болсон. Тиймээс манай брэнд трендийг бус шинэ содон бас биед эвтэйхэн хувцсыг л санал болгодог” хэмээн ярилаа. Чанарт илүү анхаарсан, цөөн тоог эрхэмлэсэн, эрх чөлөөтэй ч эмх цэгцтэй гэдэг утгаараа KiDULT бол яах аргагүй минималист брэнд юм.
ЗАЛУУСЫН ОРОН ЗАЙ БА МИЛЛЕНИАЛУУДЫН БИЗНЕСИЙН ХЭМНЭЛ
KiDULT-ийн үүсгэн байгуулагч Г.Тэнүүн, ахлах загвар зохион бүтээгч М.Нямсүрэн, менежер Х.Жаргалмаа нар бол миллениал үеийнх. Харин туслах дизайнер Р.Цэлмүүн, Б.Энхцацрал нар Z үеийнхэн. Хүний эрхийг тунхагласан ардчилсан нийгэмд хүмүүжиж, технологи, шинжлэх ухааны хурдацтай хөгжилтэй хөл нийлүүлэн яваа шинэ мянганыхан буюу миллениалууд болон Z-үүд өмнөх үеийнхнээс үзэл бодол, амьдралын хэв маягаараа эрхгүй ялгарна.
Уг дэлгүүр сард хоёр өдөр л хаалгаа нээдэг аж
Энэ үеийнхнийг бүх зүйлийг аль болох өөрөөр бас бүтээлчээр хийхийг эрхэмлэдэг хэтэрхий хөдөлгөөнтэй, амбицтай гэж Wellspace сэтгэл судлалын төвийн үүсгэн байгуулагч, сэтгэл судлаач Тара Гриффит тодорхойлсон нь бий. Загвар зохион бүтээхээс гадна өөрийн бүтээсэн загварынхаа фото модель нь болдог М.Нямсүрэн инстаграмдаа 54.6 мянган дагагчтай. Харин захирал Г.Тэнүүн 63.3 мянган дагагчтай бол 93//KiDULT-ийн албан ёсны хаяг 20.2 мянган дагагчтай. Шинэ коллекц худалдаанд гарах өдөр, цагийг инстаграмаар мэдээлэхэд 138 мянга гаруй байнгын дагагч нарт мэдээлэл нь шууд хүрнэ гэсэн үг юм. Энэ талаар Д.Нямсүрэн, “Манай хэрэглэгчдийн 90 гаруй хувь нь инстаграмаар дамжуулан мэдээлэл авч үйлчлүүлдэг.
Энэ бол залуучуудын хамгийн их ашигладаг платформ төдийгүй зураг болон видео контент түгээхэд хамгийн тохиромжтой сувгийн нэг мөн. Өдөрт 93//KiDULT-ийн албан ёсны инстаграм хаягаар дамжуулан 60 гаруй захидал хүлээн авч хариу илгээдэг. Сонирхуулахад, Г. Тэнүүний инстаграм нэр Tennekaze. Түүний хамгийн сүүлд хүүтэйгээ хамтдаа авахуулсан зураг гэхэд л 9758 хандалт авчээ.
АЖИЛЛАХ АРГА БАРИЛ БА АЛСЫН ХАРАА
93//KiDULT удахгүй онлайн дэлгүүртэй болно. Улаанбаатарт хүрээгээ тэлж Дархан, Эрдэнэтэд салбартай болохоор зорьж байгаа гэнэ. Д.Нямсүрэн хоногийн 24 цагийн яг хагасыг нь ажилдаа зарцуулдаг. Тэрбээр ойрын хугацаанд ном бичихийг бас Ази, Европын улсуудаар аялахыг хүсч байгаа тухайгаа ярилаа.
“Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хамгийн их асуудал дагуулсан зүйл юу байв” гэхэд тэрбээр, “Хамтарч ажиллахад тохирсон гал цогтой, хүсэл мөрөөдөлтэй хүмүүс тун цөөхөн байдаг” гэж хариулсан юм. Продакшны хэмжээнд үр бүтээлтэй ажилладаг нь багийн гишүүдийн ажлын бүтээмжтэй холбоотой аж. Үүний нууцыг “багийн гишүүн бүр зорилгоо ухамсарлаж, хамтран ажиллаж чаддаг” гэж тайлбарласан юм. Зургаан гишүүний хоёр нь их сургуулийн оюутан. Бүтэн цагаар биш уян хатан нөхцөлөөр дэмжин ажилладаг нь харилцан ойлголцлыг илтгэнэ. “Цагт хүлэгдэж биш хүсэл мөрөөдлөөрөө хөглөгдөн ажилладаг нь үйлдвэрлэсэн хувцас бүр чанартай байхад нөлөөлдөг” гэж. М.Нямсүрэн тодорхойлов.
СТРЕССИЙГ МЭДЭР БАС СОШИАЛАА ХЯНА
Д.Нямсүрэн хувцас үйлдвэрлэлийн бүх шат дамжлагад хяналт тавьж ажилладаг учир уурлаж, бухимдах тохиолдол их гардаг. Хувцас оёх материалаа чанартай гэж сонгосон ч хэсэг хугацааны дараа бөөсрөх үед сэтгэл санаа “навс” унана. Эсвэл хамтран ажиллаж буй газрууд эхэлж ярьснаа зөрчиж, цаг хугацаа, нөхцөлөө гэнэт өөрчлөх зэрэг хүндрэлүүд олон гарна. Ийм нөхцөлд тэр стрессийг дарамт биш боломж гэж хардаг гэв.
Харин уулзалтын төгсгөлд М.Нямсүрэн залууст сошиалд “мацаг барих”-ыг санал болголоо.
Тэрбээр, “Ажил буцалж байгаа үед асуудал байх л болно. Асуудлыг дагаад стресс үүсэх хэдий ч шийдвэрлээд, эргээд харахад илүү үр бүтээмжтэй ажилласан байдаг. Загварын хувьд шинэ эсгүүр, зохион бүтээлт, шинэ дизайныг туршин хүргэх нь тийм ч амархан байгаагүй. 2017 онд анхны намар, өвлийн загвараа танилцуулахад хүн бүр алга ташин гайхалтайгаар хүлээн авсан. Гэхдээ шинэ, өвөрмөц загваруудыг өмсөөд турших зориг залууст бага байсан учир хувцаснуудаас үлдсэн. Харин өнөөдөр минимал хэв маягтай, том хэлхгэр хэмжээтэй, шинэ загваруудыг маань залуучууд хүлээн авдаг болж. Бид тодорхой хэмжээнд Монголын хувцас загварын салбарт шинэ соёлыг нэвтрүүлж байгаа” гэсэн юм.
Харин уулзалтын төгсгөлд М.Нямсүрэн залууст сошиалд “мацаг барих”-ыг санал болголоо. Тэрбээр хэлэхдээ, “Орчин үеийн залуус сошиал орчинд хэт идэвхтэй байснаар дарамтыг мэдэрч байна. Залуучууд сошиалд хэт автсанаас ядаргаанд орж байна. Би ч гэсэн ялгаагүй сошиал дээр олон мундаг хүмүүсийг дагаж тэдэн шиг байхыг хичээж байсан. Дарамтыг мэдэрч байсан. Харин сарын хугацаанд сошиал мацаг барихдаа би гэр бүлээ, найз нөхдөө бас өөрийнхөө чаддаг зүйлийг олж харсан. Би мундаг хүн биш.
Өөрийнхөө чиглэлийг бүрэн олчихсон ч хүн биш. Зөвхөн багаасаа дуртай байсан зүйлдээ цаг гаргаж, өөрийн чаддаг зүйлдээ төвлөрч байгаа хүн. Сошиал медиад бидний хардаг зүйл чухал биш. Чи мундаг хүмүүсийг хараад, даган дуурайгаад хэзээ ч өөрийгөө олохгүй. Оюун бодлоо өөрийгөө хайрлахад төвлөрүүлж сошиалыг зөв ашиглаж сураарай. Хүссэн зүйлээ өөрийнхөөрөө л хий. Сошиалд бусдыг дагаж байна гэдэг даган дууриах ёстой гэсэн үг биш” гэсэн юм.