Өнөөдөр Чингэлтэй дүүргийн III хороонд байрлах “Мандухай” зочид буудлын хашааг хойш татуулж, явган хүний зам гаргууллаа.
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор нийтийн эзэмшлийн зам, талбай хаасан хашаа, хайсыг буулган газар чөлөөлж байгаа билээ.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас өнөөдрийн байдлаар “Хашаа, хайс” нэгдсэн арга хэмжээний хүрээнд I ээлжинд 29 байршилд, II ээлжинд 29 буюу нийт 58 байршилд төмөр хашаа, хайс, контейнер, өргөтгөл зэргийг буулгаж явган хүний зам, талбайг гаргаад байна.
Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн М.Сэргэлэн “Орц, гарц чөлөөлөх мэдээллийг иргэдээс цахим хэлбэрээр авч байна. Мөн газар зохион байгуулагчид хороодоос судалгаа гаргадаг. Энэ жил 80 гаруй байршилд газар чөлөөлөлт хийхээр төлөвлөсөн. “Мандухай” зочид буудлын ойр орчимд цэцэрлэг, сургууль цөөнгүй байдаг. Бага насны хүүхдүүд ихээр зорчдог зам. Тиймээс дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас “Мандухай” зочид буудлын удирдлагуудад хүсэлт гаргасны дагуу тухайн байгууллага өөрөө хашаагаа буулгаж, татаж байна” гэжээ.
Мөн Баянгол дүүргийн 18 дугаар хороо буюу 96 дугаар сургууль, 11 дүгээр цэцэрлэг хоёрын дунд газрын зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн, явган хүний зам, талбайг хааж гарааш, хашаа барьсан байсныг өнөөдөр албадан буулгалаа.
Энэ байршлын хувьд тухайн аж ахуйн нэгж байгууллага нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс гурван метр хэтрүүлэн явган хүний зам хааж хашаа, гарааш барьсан байгаа. Бид гурван удаа мэдэгдэл өгсөн боловч арга хэмжээ аваагүй. Тиймээс өнөөдөр албадан буулгаж, гарсан зардлыг тухайн байгууллагаар төлүүлэх юм байна.