Өрнүүн амьдралын завгүй хэмнэл, ажлын их ачааллаас амсхийх чөлөө олгох амралтын өдөр айсуй. Хүн бүрийн дотор нууцлаг нэгэн ертөнц орших ба хүсэл тэмүүлэл, зорилго мөрөөдөл гэх баялаг тэнд л нуугддаг гэлтэй.
Ингээд та бүхнийг “Gogo-ийн асуултууд” булангийн ээлжит зочинтой уулзуулъя. Амралтын өдрийг ч алдалгүй хөдөлмөрлөж, зорьсноо бүтээх хүсэлдээ хөтлөгдөн яваа залууг Б.Хүсэлтүвшин гэдэг.
Бодибилдинг фитнессийн дэлхийн аварга, спортын гурван төрлөөр олон улсын хэмжээний мастерын зэрэг хангасан тамирчин гэдгээр нь хүмүүс мэднэ. Харин хуулийн чиглэлээр сургууль төгсөж, өмгөөлөгчийн туслахаар ажилладаг, өөрийгөө өөрчлөхийн тулд 12 кг жин хасаж, хүнд гэмтлийн дараа хөл дээрээ босох гэж урсгасан хөлсний үнэ цэнийг тэр бүр анзаардаггүй байх.
Тэрбээр ажил хийхийн амт, анд найзын мөн чанар, Дэлхийн аварга болох торгон мөчийн мартагдашгүй мэдрэмж, өөрийгөө өөрчлөхийг зорьж буй хүмүүст юу гэж зөвлөхийг хүсдэг, ямар эмэгтэйг сайхан гэж боддог, амьд бурхан ээжийнхээ тухай гээд Gogo-ийн олон сэдвийн, өргөн хүрээний асуултад хэрхэн хариулсныг хүлээн авч үзнэ үү.
Хачир нэмэхэд Б.Хүсэлтүвшин чамгүй авьяастай нэгэн ажээ. Машин жолоодох зуураа уртын дуу уянгалуулж, боломж байсан бол бит бокс хийж, бүжиглэж ч болох байсан хэмээсэн юм.
Булчинлаг, том биетэй, ханагар сайхан эр хэдий ч сульдаж, ядарсан үедээ ээждээ эрхлэн, унтах дуртай тэрээр шидтэн байсан бол түр зуур ч гэсэн цаг хугацааг ухраахыг хүсдэг гэсэн шүү.
Зураглаач, эвлүүлэгч О.Сүхбат