Үндэсний номын санд хамгийн их уншигдсан докторын диссертацаар А.Ариунболдын "Монгол хүүхдийн зурсан зураг дахь орон зайн дүрслэлийг судалсан нь: (4-14 насны хүүхдийн жишээн дээр)" бүтээл тодорчээ.
Үндэсний номын сан нь 2019 оны аравдугаар сараас эхлэн хоёр сарын турш “Хандлагаа өөрчилж, хамтдаа хөгжье” аяныг эхлүүлжээ. Ажилчид, уншигчдынхаа дунд зохиосон тус аяны хүрээнд сургалт, мэдээлэл хийсний сацуу номын сангийн сүүлийн таван жилийн үйл ажиллагаанд судалгаа хийж үзсэн байна.
Ингээд 2019 оны 12 дугаар сарын 13-нд аяны үйл ажиллагааг дүгнэж хаалтын ёслол хийсэн ба “Шилдэг уншигч”, “Шилдэг судалгааны бүтээл”-ийг шалгаруулсан аж. Шилдэг уншигчаар МУИС-ийн оюутан Н.Сумъяабазар, Б.Батзаяа, СУИС-ийн сэтгүүлзүйн багш Д.Цэнд нар шалгарсан бол "Шилдэг судалгааны бүтээл"-ээр МУБИС-ийн Дүрслэх урлаг, техникийн сургуулийн Дүрслэх урлагийн тэнхимийн багш А.Ариунболдын судалгааны бүтээл шалгарсан байна.
Докторын диссартацийн бүтээлүүдийг захиалж уншсан байдалд судалгаа хийсэн Үндэсний номын сангийн Эрдэм шинжилгээний номын санч П.Энхээ “Энэ судалгааг Хандлагаа өөрчилж, хамтдаа хөгжье аяны хүрээнд гар аргаар тоолж хийсэн. Харин одоо манай номын сан дахь диссертацын бүтээлүүд нэгдсэн програмд орж шивэгдэж байгаа учраас үүнээс нарийвчлалтай судалгаа гарах боломжтой” гэв.
Аяны хүрээнд бие даан хийсэн түүний энэ бяцхан судалгаа нь хүмүүс ямар чиглэлийн докторын ажлыг хамгийн их уншиж байгаа болоод аль чиглэлийн бүтээл хүмүүсийн сонирхлыг илүү татсан зэргийг харуулсан ач холбогдолтой юм.
2019 онд нийт 1030 диссертац уншигчдад хүртээл болсноос МУБИС-ийн Дүрслэх урлаг технологийн сургуулийн багш А.Ариуболдын диссертац хамгийн олон удаа буюу 23 удаа уншигджээ. Түүний араас Н.Бавуужав, Д.Өлзийбаатар нарын бүтээл орсон байна.
Уншигдсан диссертацын бүтээлүүдийг ангилбал 353 нь Соёл, боловсролын 254 нь эдийн засгийн, 88 нь хэл шинжлэл ийн бүтээл байсан юм.
МУБИС-ийн Дүрслэх урлаг, техникийн сургуулийн Дүрслэх урлагийн тэнхимийн багш А.Ариунболд “Монголд дүрслэх урлагийн боловсролын чиглэлээр хийсэн судалгааны ажил маш цөөхөн. 1958 оноос хойш үзвэл миний судалгааны ажил энэ чиглэлээр бичигдсэн 7 дахь бүтээл юм. Сэдвийн хувьд ховор, чиглэлийн хувьд цөөхөн бичигдсэн дессартацийн ажил болохоор хүмүүсийн анхаарлыг их татсан байх.
Ер нь хүүхдийн зураг дүрслэлийг судалдаг эрдэмтэд дэлхийд ч цөөхөн бий. Өнгөц харахад хүүхдийн зураг дээр ажиглалт хийгээд түүн дээрээ янз бүрийн туршилт хийж бүтсэн судалгааны ажил шиг харагддаг ч судалгааны хамрах хүрээ нь 4-14 нас учраас их өргөн цар хүрээтэй сэдэв юм. 4-14 нас нь хүүхдийн зураг зурах хамгийн идэвхтэй цаг хугацаа байдаг. Судалгаагаар хүүхдийн зурж буй зураг дүрслэлд нь ямар өөрчлөлт гарч буй болоод хүүхдийн оюун ухаан, төсөөлөн бодох чадварт хэрхэн хувирч байгааг судалж гаргаж ирсэн” гэв.
Тэрээр тус докторын ажлаа 2017 онд хамгаалсан юм.