Монголын баг тамирчид тусгай олимпоос найман медальтай ганзага дүүрэн нутаг буцаж байна.
Цасны гуталтай гүйлтийн 50 м эрэгтэй төрөлд өчигдөр манай тамирчин С.Тэмүүлэн гүйж хүрэл медалийн болзол хангасан бол бөмбөгтэй хоккейн багийнхан хүрэл медалийн төлөө Намибийн багтай тоглож 3:2 зөрүүгээр хожигдож шагналт дөрөвдүгээр байр эзэллээ.
Тусгай олимпийн үеэр болдог Non sport organization буюу спортын бус арга хэмжээнүүд нь спортоосоо дутахгүй чухал хийгээд ач холбогдолтой юм. Эл сэдвийн хүрээнд олон тооны хурал чуулган болдог. Оюуны ялгаатай хөгжил бүхий хүүхдүүдийг хэрхэн нийгэмшүүлэх гэх мэтээс эхлээд хандив яаж босгох тухай орон орны мэргэжилтнүүд санаагаа солилцдог байна.
Өчигдөр монгол тамирчдаас бөмбөгтэй хоккейн багийнхан “Эрүүл тамирчин” хөтөлбөрт хамрагдаж эрүүл мэндийн нарийвчилсан үзлэгт орлоо. Энд багцаагаар далаад орноос эмч нар сайн дураараа ирж оролцдог. Монголоос Б.Цэвэлмаа эмч өөрийн зардлаа гаргаж ирэн ажиллаж байгаа аж. Тэр олон эмч нар дундаас эх хэлээрээ ярилцаж, үзлэгт орох нь манай багийнханд сонихон байлаа.
Өнөөдөр Грац хотноо Тусгай олимпийн хаалтын ёслол болох бөгөөд хүндэт зочид дээр нэмэгдэж Холливүдийн супер од, Грац нутгийн уугуул хүү Арнольд Шварцнэггэр хүрэлцэн иржээ.