Өнгөрч буй долоо хоногт болсон зарим үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
Эмийн сонсгол болж, эрүүл мэндийн салбарт аюул заналхийлэл аль хэдийнэ үүрлэснийг илчлэв
Энэ долоо хоногт эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол боллоо. Нээлттэй сонсгол эмийн хүртээмж, эмийн үнэ ба шалтгаан нөхцөл, эмийн бүртгэл болон чанарын хяналт гэсэн гурван сэдвийн хүрээнд энэ сарын 17-ныг дуустал үргэлжлэх бөгөөд гурван өдөр нийт 127 гэрчийг дуудаж сонссон юм. Сонсголоор яригдсан олон сэдвээс онцолбол:
- Монголчууд 2022 онд 8.6 тонн эм "идэж", импортлогчид асар их ашиг олсон байна
- Сонсголоор өнөөдөр ковидын үеийн эмийн устгалын асуудлыг хөндлөө
- Эм шинжлэх лаборатори, Анагаахын их сургуулийн эмийн лабораторийн шинжилгээнүүд зөржээ
- Эмийн чанарыг шалгах бүрд стандартын бус эм илэрсээр байдаг гэв
- Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад тураах эм оруулсан гэх ташаа мэдээлэл цацагдсан гэв. Тодруулбал тус эм нь зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад бүртгэлтэй ч хөнгөлөлттэй эмийн жагсаалтад байдаггүй бөгөөд ЭМД-ын сангаас нэг ч төгрөгийн санхүүжилт олгоогүй хэмээн ЭМДСангаас мэдэгдсэн.
- УИХ-ын гишүүн асан Г.Уянга "Хамгийн хүнд өвчтөнүүдийг хүлээн авдаг ЭХЭМҮТ-д хугацаа нь дууссан эм нийлүүлсэн" хэмээн мэдэгдсэн.
- “Өргөө” амаржих газрын дарга асан, анагаах ухааны доктор Ж.Энхцэцэг эмийн сонсгол, эрүүл мэндийн салбартай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр С.Энхболд сайд эмнэлгүүдэд эм "шахдаг" нь сонсголоор ил боллоо хэмээгээд "Ердөө 20 хувьтай оношлуурыг хэрэглэх боломжгүй гэдгээ Б.Цэцэгсайхан дарга илэрхийлсэн ч С.Энхболд сайд худалдан ав гэж хэлээд, БНХАУ-аас тэр оношлуурыг авсан байгаа юм" хэмээжээ.
ЧУУЛГАН: Гурилын импортын татварыг тэглэх тухай хэлэлцэж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлав
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас гуравдугаар сарын 14-нд өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Мөн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй тул тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах тухай горимын саналаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 64.1 хувь нь дэмжлээ.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Төсвийн байнгын хороо 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хамтарсан хуралдаанаараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар хийв.
Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан явуулсныг дурдаад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүдээс асуулт гараагүй болно. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусган төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэснийг онцоллоо. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй тул төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авч, даргаар нь Ж.Энхжаргаланг томиллоо
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн газрыг тусгай хэрэгцээнд авч, олон нийтийн оролцоотой компани болгон өөрчилж зохион байгуулах шаардлагатай байгаа тул тус хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд НИТХ-ыг төлөөлж хэлцэл хийх асуудлыг ийнхүү НИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлсэн юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Энэ мэт нийслэлийн өмчийг хууль бусаар ашиглаж буйг зогсоож, нийслэлийн мэдэлд буцаан авна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд нэгэнт баригдсан барилгыг шууд буулгах эрх Нийслэлийн Засаг дарга болон НИТХ-д байхгүй учраас хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ. Энэ онд Төв цэнгэлдэх хүрээлэнд засвар шинэчлэл, тохижилт хийж, зочдын суудлын тоог нэмэн, зүлгийг сайжруулж, индрийн хэсгийг өөрчилнө. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд ус их тогтдог тул усны хаялга хийх зураг төсвийг боловсруулж, барилгын ажлыг эхлүүлсэн. Мөн Үндэсний их баяр наадмаар гарах худалдаа үйлчилгээнд стандарт тогтооно” хэмээв. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дарааг Засаг даргын нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргаланг томиллоо.
Малын сэг зэм устгах ажлыг ирэх тавдугаар сарын нэгэн гэхэд дуусгах үүрэг өгөв
Улсын онцгой комиссын ээлжит хуралдаанаар Уулсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан малчдад эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг хүргэх, хаагдсан зам давааг нээх, өвс тэжээл хүргэх зэрэг аймаг орон нутгийн Онцгой комиссоос зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангаж ажиллах үүрэг бүхий Шуурхай бүлгүүдийг Улсын онцгой комиссын даргын тушаалаар байгуулж, Засгийн газрын гишүүдээр ахлуулан бүсчилсэн байдлаар зургаан чиглэлд үүрэг гүйцэтгэж байгаа билээ.
Энэ сарын 11-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 6.6 сая мал хорогдсон нь нийт малын 10.2 хувийг эзэлж байна. Үүнээс Сүхбаатар аймагт 1.6 сая, Хэнтийд 904.6 мянга, Архангайд 692.0 мянга, Дорноговьд 542.5 мянга, Төв аймагт 535.4 мянган мал тус тус хорогдоод байгаа нь малын хорогдол хамгийн өндөр байгаа аймгуудын тоонд багтаад байна. Мал эмнэлгийн ерөнхий газраас улсын хэмжээнд нийт мал устгалын 1577 цэг байгуулж, ажиллаж буй бөгөөд өнөөдрийн байдлаар нийт устгах ёстой сэг зэмийн устгалын ажил 17 хувьтай байгаа бөгөөд уг ажлыг ирэх сарын 1-нд дуусгахыг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргад даалгалаа.
Автомашины осолд өртсөн 6 явган зорчигч хүнд бэртэн, 16 настай охин амиа алдав
Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт /2024.04.17/ 19 цагийн үед Toyota Prius маркийн автомашин Hyundai Verna маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас явганаар зорчиж байсан 9-16 насны зургаан хүүхэд, насанд хүрсэн нэг хүнийг мөргөсөн осол гарч нэг хүүхэд нас барсан. Мөн нэг том хүн, хоёр хүүхэд "Эрчимт эмчилгээний тасаг"-т хэвтэн эмчлүүлж байна. Мөн хоёр хүүхэд "Хүүхдийн мэс заслын тасаг"-т, нэг хүүхэд "Толгойн мэс заслын тасаг"-т хэвтэн эмчлүүлж байна.
Монгол тамирчид Парисын олимпын эрхээ авлаа
"Парис 2024" олимпын наадмын эрх олгох чөлөөт бөхийн Ази тивийн тэмцээн Киргизийн нийслэл Бишкек хотод эхэллээ. Эхний өдөр эрэгтэй чөлөөт бөхийн зургаан жингийн барилдаанууд болов.
Зургаан жинд Монголын зургаан бөх зодоглосноос дөрөв нь эрхийн төлөө хагас шигшээд барилдав. Үүнээс 86 кг жинд Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ Хятадын Лин Жушенийг онооны чанараар ялж, 125 кг жинд Мөнхтөрийн Лхагвагэрэл Хятадын Ден Жувейг 2-0 харьцаагаар ялж олимпын эрхээ авлаа. Б.Бат-Эрдэнэ өчигдөр Йорданы бөхийг ялж хагас шигшээд шалгарсан бол М.Лхагвагэрэл Япон, Энэтхэгийн бөхчүүдийг ялж финалд шалгарсан. Мөн өчигдөр 74 кг жинд барилдсан Олонбаярын Сүлдхүү эхний шатандаа Өмнөд Солонгосын бөхөд, 65 кг жинд Цэвээнсүрэнгийн Цогбадрах Киргизийн бөхөд, 57 кг жинд Батхуягийн Мөнх-Эрдэнэ эрхийн төлөө Киргизийн бөхөд, 97 кг жинд Ганбаатарын Ганхуяг Ираны бөхөд 3-0 харьцаагаар ялагдаж тус тус тэмцээнээ дуусгав.
Харин өнөөдөр эмэгтэй зургаан жингийн олимпын эрхийн төлөөх барилдаанууд болно. 76 кг жинд Энх-Амарын Даваанасан, 62 кг жинд Пүрэвдоржийн Орхон, 57 кг жинд Хүрэлхүүгийн Болортуяа, 53 кг жинд Батхуягийн Хулан нар барилдана.
The Mongolz "Esports World Cup 2024" тэмцээнд Ази тивийг төлөөлнө
Саудын Арабын хөрөнгө оруулалттай "Esports World Cup Foundation" сангаас э-спортын хамгийн том байгууллагуудын нэг ESL (Electronic Sports League)-тэй хамтран CS2 (Counter Strike 2)-ын "Esports World Cup 2024" тэмцээнийг энэ жил зохион байгуулна.
Дэлхийн шилдэг 15 баг оролцох тэмцээний Азийн урьдчилсан шат онлайнаар боллоо. Урьдчилсан шатнаас Монголын "The Mongolz" баг Хятадын "Rare Atom" багийг 2-1 (Ancient 13-5, Mirage 16-19, Inferno 16-12) харьцаагаар хожиж эрхээ авав. Багуудын талаарх дэлгэрэнгүй мэдээг ЭНД дарж хүлээн авна уу.