Монгол Улсын ойн сангийн талбай 19 сая 136 мянган га байдаг. Үүнээс ойгоор бүрхсэн талбай нь 13 сая 499 мянган га юм. Энэ нь манай улсын нутаг дэвсгэрийн 8.6 хувийг эзэлдэг. Энэ онд хэдэн га газарт ойжуулалтын ажил хийх талаар БОАЖЯ-ны Ойн газрын дарга С.Дашдаваагаас тодрууллаа.
-Ойжуулалтын
талаар төрөөс ямар бодлого баримталж
байгаа вэ?
-Ойн
тухай хууль 2007 онд батлагдсан. Энэ хуульд
Монгол орны ойн салбарын өнөөгийн
байдал, цаашид авах арга хэмжээний
стратеги бодлоготой уялдсан олон шинэ
заалт орсон. Үүнийг дагаад ойн салбарын
төв болон орон нутгийн бүтэц, зохион
байгуулалт өөрчлөгдсөн. Саяхан Засгийн
газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар
байгуулагдсанаар аймгуудад ойн нэгжүүд
бий болж байгаа. Энэ нь ойн аж ахуйн бүх
арга хэмжээг үр бүтээлтэй, идэвхтэй,
шуурхай зохион байгуулах боломжийг
бүрдүүлж байна. Ойн газар байгуулагдаж
ойн бодлого болон цаашид хийх ажлыг
өнөөгийн цаг үетэй тохируулан шинэчлэн
боловсруулж байна. Тухайлбал, ойжуулалтын
бодлогыг шинэчиллээ. Ойн баялаг жил бүр
байгалийн болон хүний сөрөг үйл
ажиллагаанаас хамаарч хорогдож байгаа.
Нөгөө талаараа ой нь байгалийн аясаараа
нөхөн сэргэж ургаж байдаг. Монгол орны
ой байгалийн жамаар сэргэн ургах чадвар
сул байдаг. Тиймээс зориудаар ойжуулах
ажил хийх шаардлагатайгаас гадна энэ
ажлын үр дүнг сайжруулах нь чухал.
-Ойн
газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын
талаар тодруулна уу?
-Ойжуулалтын
ажлыг зайлшгүй хийх шаардлагатай
газруудад хийхээр болсон. Үүнд гол
мөрний эх, нуур цөөрмийн эргэн тойрон,
говийн бүсийн баянбүрдийн орчим буюу
ургах орчин сайтай газарт мод тарина.
Тэгэхээр мод бэлтгэл, түймэр зэрэгт
өртөж ойгоор бүрхэгдсэн талбайгаас
хасагдаж байгаа газар бүрт ойжуулалт
хийх шаардлагагүй. Манай орны ойн 10
хувьд зориудаар ойжуулалт хийх
шаардлагатай. Харин 90 хувь нь байгалийн
аясаар сэргэн ургах юм. Тухайлбал, зарим
хэсгийг нь байгалийн аясаар ургахад нь
туслах арга хэмжээ авч ургуулах нөхцөлийг
бүрдүүлнэ. Тиймээс ойжуулалт хийх газраа
сонгох нь хамгийн чухал. Тухайлбал, Туул
голын эх, Тужийн нарс хэмээх газрыг
ойжуулах ажлыг үргэлжлүүлэх хэрэгтэй.
Аймгийн байгаль хамгаалагчид зайлшгүй
ойжуулах шаардлагатай гэсэн газруудаа
тодорхойлох ёстой.
-Ойжуулалтад
зориулсан төсөв хүрэлцэж байна уу?
-Ойжуулалтын
ажлыг хийхдээ хариуцлагатай гүйцэтгэгчийг
сонгох нь чухал. Тухайлбал, мэргэжлийн
багаж төхөөрөмж хангагдсан, суулгацын
хүрэлцээ, хариуцлага зэргийг судалж
сонгох нь зүйтэй. Учир нь мод тарьснаас
хойш таван жилийн дараа ургаж байгаа
нь мэдэгддэг тул хайнга хандаж болохгүй.
Энэ жилээс эхлэн ойжуулсан газар бүрд
хувийн хэрэг хөтлөх болсон. Ойжуулалт
хийсэн газрыг тухайн компани арчилж
ургуулах юм. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэгч
компани мод тарьсан газраа ой болтол
нь арчилж хамгаална гэсэн үг. Өмнө нь
санхүүжилтээс болж жилийн хугацаатай
хийсэн гэрээ дуусахаар модны тоо ширхэг
бүрэн байгаа эсэхэд анхаарч хүлээлгэн
өгдөг байсан. Дараа жил нь тухайн газрыг
хариуцах эзэн байдаггүй юм. Харин одоо
хоёр, гурав дахь жилдээ арчилж хамгаалах
төсвийг хамт баталдаг болсон. Ойжуулалтын
төсөв 60 хувиар нэмэгдсэн шүү.
-Энэ
жил хэдэн га газарт мод тарих вэ?
-8800
гаруй га талбайд ойжуулалтын ажил хийнэ.
БОАЖ-ын сайдын тушаалаар бүх аймаг,
суманд га талбайг хуваарилж, орон нутаг
өөрөө гүйцэтгэгчээ сонгон шалгаруулах
юм. Голдуу тавдугаар сарын 1-ний өдрөөс
ойжуулалтын ажил эхэлдэг.
-"Ногоон
хэрэм" үндэсний хөтөлбөрийн хүрээнд
тарьсан мод хэзээ хэрэм болох вэ. Өнгөрсөн
жил тарьсан модны хэдэн хувь нь ургав?
-"Ногоон
хэрэм" гэдэг тухайн үед өгсөн зохимжгүй
нэр. Энэ нэр Хятадын цагаан хэрэм гэдэг
шиг эвгүй сонсогддог. Уг нь экологийн
нөхцөлийг хангаж байх ногоон зурвас
юм. Өнгөрсөн онд суулгасан модны ургалт
муу талдаа байсан. Ойн газар байгуулагдсаны
дараа өнгөрсөн намар Хөвсгөл, Завхан,
Баянхонгор аймгаас бусад орон нутгийн
ойжуулалтын ажилтай танилцсан. Ихэнх
нь хангалтгүй байсан.
-Тэгэхээр
мод тарихад зарцуулсан хөрөнгө ямар ч
ашиггүй байсан гэж ойлгож болох уу?
-Яалаа
гэж, ашиггүй байсан гэж хэлж болохгүй.
Тарьсан модны 60-70 хувь нь хүний нүдэнд
харагдахаар ой болтлоо удна. Харин
үлдсэн хэсэг нь ургадаггүй. Ер нь мод
тарихыг байшин барихтай зүйрлэж болохгүй.
Мод тарих маш их арчилгаа, хөдөлмөр
шаарддаг хүнд ажил юм.
-Энэ
онд дээрх үндэсний хөтөлбөрийн хүрээнд
хэдэн га-д мод тарих вэ. Арчилгааны хөлс
нь ямар байдаг вэ?
-136
га талбайд мод тарина. Нэг га талбайн
арчилгаа, цэвэрлэгээнд 880 мянган төгрөг
байдаг.
-Төв
аймгийн Лүн сумын нутагт Өмнөд Солонгостой
хамтран мод тарьсан. Тэд хоёр аргаар
мод суулгаж байсан. Аль нь манай нөхцөлд
тохирохгүй байв?
-Өмнөд
Солонгосын талтай хамтран Төв аймгийн
Лүн, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд
мод тарьсан. Хөрсийг нь ухаж шуудуунд
тарьсан нь тохиромжгүй байсан. Манай
орны газрын хөрс сул учраас салхи,
шуурганаар суулгасан мод (жижиг мод)-ны
талыг нь шороо дарсан байсан. Мөн шим
тэжээлтэй хөрсийг нь ухаж хайрган
хөрсөнд суулгасан тул ургаагүй. Өмнөд
Солонгосын хар шороон хөрс зузаан,
чийглэг байдаг тул бороо ороход хөрс
нурж модоо дардаггүй. Тиймээс нөгөө
талд энэ арга тохиромжгүй гэдгийг
хэлсэн.
Б.Мягмансанж
Монгол Улсын ойн сангийн талбай 19 сая 136 мянган га байдаг. Үүнээс ойгоор бүрхсэн талбай нь 13 сая 499 мянган га юм. Энэ нь манай улсын нутаг дэвсгэрийн 8.6 хувийг эзэлдэг. Энэ онд хэдэн га газарт ойжуулалтын ажил хийх талаар БОАЖЯ-ны Ойн газрын дарга С.Дашдаваагаас тодрууллаа.
-Ойжуулалтын
талаар төрөөс ямар бодлого баримталж
байгаа вэ?
-Ойн
тухай хууль 2007 онд батлагдсан. Энэ хуульд
Монгол орны ойн салбарын өнөөгийн
байдал, цаашид авах арга хэмжээний
стратеги бодлоготой уялдсан олон шинэ
заалт орсон. Үүнийг дагаад ойн салбарын
төв болон орон нутгийн бүтэц, зохион
байгуулалт өөрчлөгдсөн. Саяхан Засгийн
газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар
байгуулагдсанаар аймгуудад ойн нэгжүүд
бий болж байгаа. Энэ нь ойн аж ахуйн бүх
арга хэмжээг үр бүтээлтэй, идэвхтэй,
шуурхай зохион байгуулах боломжийг
бүрдүүлж байна. Ойн газар байгуулагдаж
ойн бодлого болон цаашид хийх ажлыг
өнөөгийн цаг үетэй тохируулан шинэчлэн
боловсруулж байна. Тухайлбал, ойжуулалтын
бодлогыг шинэчиллээ. Ойн баялаг жил бүр
байгалийн болон хүний сөрөг үйл
ажиллагаанаас хамаарч хорогдож байгаа.
Нөгөө талаараа ой нь байгалийн аясаараа
нөхөн сэргэж ургаж байдаг. Монгол орны
ой байгалийн жамаар сэргэн ургах чадвар
сул байдаг. Тиймээс зориудаар ойжуулах
ажил хийх шаардлагатайгаас гадна энэ
ажлын үр дүнг сайжруулах нь чухал.
-Ойн
газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын
талаар тодруулна уу?
-Ойжуулалтын
ажлыг зайлшгүй хийх шаардлагатай
газруудад хийхээр болсон. Үүнд гол
мөрний эх, нуур цөөрмийн эргэн тойрон,
говийн бүсийн баянбүрдийн орчим буюу
ургах орчин сайтай газарт мод тарина.
Тэгэхээр мод бэлтгэл, түймэр зэрэгт
өртөж ойгоор бүрхэгдсэн талбайгаас
хасагдаж байгаа газар бүрт ойжуулалт
хийх шаардлагагүй. Манай орны ойн 10
хувьд зориудаар ойжуулалт хийх
шаардлагатай. Харин 90 хувь нь байгалийн
аясаар сэргэн ургах юм. Тухайлбал, зарим
хэсгийг нь байгалийн аясаар ургахад нь
туслах арга хэмжээ авч ургуулах нөхцөлийг
бүрдүүлнэ. Тиймээс ойжуулалт хийх газраа
сонгох нь хамгийн чухал. Тухайлбал, Туул
голын эх, Тужийн нарс хэмээх газрыг
ойжуулах ажлыг үргэлжлүүлэх хэрэгтэй.
Аймгийн байгаль хамгаалагчид зайлшгүй
ойжуулах шаардлагатай гэсэн газруудаа
тодорхойлох ёстой.
-Ойжуулалтад
зориулсан төсөв хүрэлцэж байна уу?
-Ойжуулалтын
ажлыг хийхдээ хариуцлагатай гүйцэтгэгчийг
сонгох нь чухал. Тухайлбал, мэргэжлийн
багаж төхөөрөмж хангагдсан, суулгацын
хүрэлцээ, хариуцлага зэргийг судалж
сонгох нь зүйтэй. Учир нь мод тарьснаас
хойш таван жилийн дараа ургаж байгаа
нь мэдэгддэг тул хайнга хандаж болохгүй.
Энэ жилээс эхлэн ойжуулсан газар бүрд
хувийн хэрэг хөтлөх болсон. Ойжуулалт
хийсэн газрыг тухайн компани арчилж
ургуулах юм. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэгч
компани мод тарьсан газраа ой болтол
нь арчилж хамгаална гэсэн үг. Өмнө нь
санхүүжилтээс болж жилийн хугацаатай
хийсэн гэрээ дуусахаар модны тоо ширхэг
бүрэн байгаа эсэхэд анхаарч хүлээлгэн
өгдөг байсан. Дараа жил нь тухайн газрыг
хариуцах эзэн байдаггүй юм. Харин одоо
хоёр, гурав дахь жилдээ арчилж хамгаалах
төсвийг хамт баталдаг болсон. Ойжуулалтын
төсөв 60 хувиар нэмэгдсэн шүү.
-Энэ
жил хэдэн га газарт мод тарих вэ?
-8800
гаруй га талбайд ойжуулалтын ажил хийнэ.
БОАЖ-ын сайдын тушаалаар бүх аймаг,
суманд га талбайг хуваарилж, орон нутаг
өөрөө гүйцэтгэгчээ сонгон шалгаруулах
юм. Голдуу тавдугаар сарын 1-ний өдрөөс
ойжуулалтын ажил эхэлдэг.
-"Ногоон
хэрэм" үндэсний хөтөлбөрийн хүрээнд
тарьсан мод хэзээ хэрэм болох вэ. Өнгөрсөн
жил тарьсан модны хэдэн хувь нь ургав?
-"Ногоон
хэрэм" гэдэг тухайн үед өгсөн зохимжгүй
нэр. Энэ нэр Хятадын цагаан хэрэм гэдэг
шиг эвгүй сонсогддог. Уг нь экологийн
нөхцөлийг хангаж байх ногоон зурвас
юм. Өнгөрсөн онд суулгасан модны ургалт
муу талдаа байсан. Ойн газар байгуулагдсаны
дараа өнгөрсөн намар Хөвсгөл, Завхан,
Баянхонгор аймгаас бусад орон нутгийн
ойжуулалтын ажилтай танилцсан. Ихэнх
нь хангалтгүй байсан.
-Тэгэхээр
мод тарихад зарцуулсан хөрөнгө ямар ч
ашиггүй байсан гэж ойлгож болох уу?
-Яалаа
гэж, ашиггүй байсан гэж хэлж болохгүй.
Тарьсан модны 60-70 хувь нь хүний нүдэнд
харагдахаар ой болтлоо удна. Харин
үлдсэн хэсэг нь ургадаггүй. Ер нь мод
тарихыг байшин барихтай зүйрлэж болохгүй.
Мод тарих маш их арчилгаа, хөдөлмөр
шаарддаг хүнд ажил юм.
-Энэ
онд дээрх үндэсний хөтөлбөрийн хүрээнд
хэдэн га-д мод тарих вэ. Арчилгааны хөлс
нь ямар байдаг вэ?
-136
га талбайд мод тарина. Нэг га талбайн
арчилгаа, цэвэрлэгээнд 880 мянган төгрөг
байдаг.
-Төв
аймгийн Лүн сумын нутагт Өмнөд Солонгостой
хамтран мод тарьсан. Тэд хоёр аргаар
мод суулгаж байсан. Аль нь манай нөхцөлд
тохирохгүй байв?
-Өмнөд
Солонгосын талтай хамтран Төв аймгийн
Лүн, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд
мод тарьсан. Хөрсийг нь ухаж шуудуунд
тарьсан нь тохиромжгүй байсан. Манай
орны газрын хөрс сул учраас салхи,
шуурганаар суулгасан мод (жижиг мод)-ны
талыг нь шороо дарсан байсан. Мөн шим
тэжээлтэй хөрсийг нь ухаж хайрган
хөрсөнд суулгасан тул ургаагүй. Өмнөд
Солонгосын хар шороон хөрс зузаан,
чийглэг байдаг тул бороо ороход хөрс
нурж модоо дардаггүй. Тиймээс нөгөө
талд энэ арга тохиромжгүй гэдгийг
хэлсэн.
Б.Мягмансанж