Түүхий нүүрсийг ахуйн хэрэглээний зориулалтаар нийслэл хот руу оруулахыг хориглосон Засгийн газрын шийдвэр өнгөрсөн долоо хоногоос хэрэгжиж эхэлсэн.
Түүхий нүүрсний хэрэглээг хориглож сайжруулсан шахмал түлшээр орлуулснаар хорт утааны ялгарал их хэмжээгээр багасч, агаарын бохирдол 50 хувь буурна гэж Засгийн газар үзэн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тогтоол гаргасан юм.
Автобус болон ус авдаг картаа цэнэглээд түлшээ авах боловсронгуй систем бий болгоно
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны дарга Ч.Гантулгаас цөөн асуултад хариулт авлаа.
-Иргэдийг сайжруулсан түлшээр тасралтгүй хангах ажил ямар шатандаа явна вэ.
-Өнгөрсөн хугацаанд Тавантолгой түлш ХХК-д нөөц бий болгох, тээвэрлэлт хангах ажлуудыг хийлээ. Аливаа шинэ ажилд саад тотгор гарна. Түүнийг бүгдийг нь шийдвэрлэхийн тулд бид ажиллаж байна. Ажил шат дарааллаараа явж байна. Багаар бодоход 540 цэгээр түгээлт хийж, одоо банк болон “Сайн” картны систем боловсруулж, программ хангамжийг хийгээд дууссан. Тиймээс автобус болон ус авдаг картаа цэнэглээд түлшээ авах боловсронгуй систем бий болгож байна.
-Нийт 540 цэгээр түгээлт хийнэ гэлээ. Одоогийн байдлаар яг хэд нь сайжруулсан түлш худалдаалж байна вэ?
-Түүхий нүүрс борлуулж байсан цэгүүдтэй хамтран ажиллаж байна. Тэр цэгүүд бидэнд хатуу нөхцөл тавихгүйгээр гэр хороололд сайжруулсан түлш түгээх ажилд оролцоод явах хэрэгтэй. Одоогийн байдлаар 20 орчим цэг борлуулж байна. Сайжруулсан түлшийг нэг цэг дээр хэт их нөөцлөхгүй, тухайн хорооны оршин суугчдын тоогоор жигд тараалт хийнэ.
Нийтийн тээврийг бодлогын түвшинд шинэчлэж, газ болон цахилгаан автобусаар үйлчлэх цаг нь болсон
-Тогтоол хэрэгжихээс өмнө худалдан авчихсан айлуудын нүүрсийг хэрхэх вэ?
-Хэрэглэхийг хорьсон учраас тал бүрээс ярьж байгаад айлуудын нэгэнт худалдаад авсан түлшийг сайжруулсан түлшээр солих төлөвлөгөө тавьж ажиллаж байна. Маш нүсэр ажил. 220 мянган айлын сайжруулсан түлшийг үйлдвэрлэж, тээвэрлээд, борлуулалтын систем бий болгох гээд маш том ажил болж байгааг иргэд ойлгож, хүчээ нэгтгэж байж энэ ажлын ард гарна. Ингэснээр бид эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжтой болно. Хамтдаа тулгамдаж байгаа асуудлыг шат дараатай шийдэх ажил хийж байна.
-Нийтийн тээврийн хувьд шүүлтүүр тавих талаар ярьж байгаа шүү дээ. Нийт төсөв нь хэд байх тооцоотой байна вэ?
-Автобусны хувьд энэ жил насжилт ихтэй 100 автобусанд шүүлтүүр суурилуулах ажиллаж байна. Сонгон шалгаруулалт эхэлсэн. Үе шаттайгаар энэ ажлыг цааш үргэлжлүүлнэ. Нийтийн тээврийг бодлогын түвшинд шинэчлэж, газ болон цахилгаан автобусаар үйлчлэх цаг нь болсон. Одоо бид дизель түлш хэрэглэж байгаа автобуснаас татгалзах хэрэгтэй.
Шүүлтүүр тавихад 2.7 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд сонгон шалгаруулалтыг Үнэлгээний хороо буюу Зам тээврийн яам, Нийтийн тээврийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам зэрэг байгууллагаас томилогдсон ажлын хэсэг ажиллана.