Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийв. Уул уурхайн сайд Д.Сумъяабазар “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцааг гаднын томоохон биржид арилжих бэлтгэл ажлын талаар мэдээллээ.
Тэрээр “Эрдэнэс таван толгой”-н хувьцааг нээлттэй арилжих бэлтгэл ажил үргэлжилж байна.
Охин компани байгуулах зөвшөөрлийг ЭТТ-н ТУЗ-ийн хурлаар хэлэлцээд зөвшөөрчихсөн. Ирэх баасан гарагт болох Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцэнэ.
Казахстаны уул уурхайн томоохон компани Лондонгийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилжихын тулд 2.5 жил зарцуулсан юм билээ. Би жишээ авч байгаа юм. ЭТТ нийт 8 тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Нөөцөө баталгаажуулаагүй байж хувьцаагаа арилжих нь эрсдэлтэй. Иймд Баруун эсвэл Зүүн Цанхийн аль нэг ордыг түшиглэсэн охин компани тусад нь байгуулсны дараа олон улсын хөрнгө оруулагчдад санал болгох нь зөв. Зүүн Цанхийн тусгай зөвшөөрлийн 30 хувийг л нээлттэй арилжина гэсэн үг. Нэг дор бөөнд нь компаниа арилжих эрсдэлтэй. Охин компани байгуулах зөвшөөрлийг ЭТТ-н ТУЗ-ийн хурлаар хэлэлцээд зөвшөөрчихсөн. Ирэх баасан гарагт болох Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцэнэ” гэв.
Энэ хооронд ЭТТ-н толгой компанийн засаглалыг сайжруулах, санхүүгийн чадавхийг бэхжүүлэх гэх мэт дотоод ажлуудаа амжуулах юм байна.
ЭТТ-н гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Хувьцаа арилжаалах тогтсон стандарт бий. Эхний шат дамжлага бол дотооддоо бичиг баримтаа бүрдүүлэх, засаглалын менежментээ тогтоох гэх мэт журам дүрмүүдийг батлан хэрэгжүүлэх ёстой. Дараа нь санхүүгийн стандартад нийцэн орчуулга хийлгэдэг. Энэ ажил 80 хувьтай байна. Эхний ээлжид зөвхөн Зүүн Цанхийн 30 хувийг хөрөнгө оруулагчдад санал болгосноор нөөцөө авч үлдэх бодлоготой юм” гэв. Баруун, Зүүн Цанхийн нийт нөөц 8 тэрбум тонн нүүрс.
Дараа нь салбарын сайд “Оюутолгой манай эдийн засагт жин дарж байгаа нь үнэн. Манай 17 мянган ажилтан ажиллаж байгаа нь ч үнэн тул ухаантай шийдэх ёстой. Гэрээг өөрчилнө гэхээр хөрөнгө оруулагчид хөрөнгөндөө санаа зовниж байна. Канад, Австралийн элчин сайдын яамнаас, Дэлхийн банк, АХБ-ны банкнаас ирж надтай уулзсан. Манай үндэсний үйлдвэрлэгчид мөн Оюутолгойд ханган нийлүүлэгчээр ажиллаж байгааг санах ёстой.
Гэхдээ бид Дубайн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах санал тавина. Хэлэлцээ хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэн ахалж байна. Түүнд саналаа хүргүүлсэн. Зээлийн хүү, татвар, эрчим хүч, өмнийн говийн бүтээн байгуулалт, хөгжил гэсэн дөрвөн асуудлаар бид хэлэлцээгээ үргэлжлүүлж байна. Эдгээр асуудлыг хэлэлцэж буй ажлын хэсгүүд нь тус тусдаа ажиллаж байна.