"Аюулгүйн зөвлөлөөс дахиад таван шүүгчийг ШЕЗ-д шилжүүлжээ” гэсэн гарчиг бүхий мэдээ өнөөдөр нэр бүхий сонин, сайтад гарчээ. Энэ мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээллийн хэлтэс үгүйсгэв.
Тус хэлтсийн мэдэгдэлд “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-өөс Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлд хэн нэг шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай зөвлөмж ирүүлээгүй болно.
УИХ-ын нэр бүхий таван гишүүн зургаадугаар сарын 27-ны өдөр ҮАБЗ-д шаардлага хүргүүлсэн талаараа хэвлэлийн бага хурал зохион байгуулж мэдээлсэн. Энэ шаардлагын дагуу ҮАБЗ-өөс ямар нэгэн шийдвэр гаргаагүй, Шүүхийн ерөнхий зөвлөлд зөвлөмж ирүүлээгүй байна” гэжээ.