Долоо хоногоо үнэлж дүгнэн улмаар ирээдүйд илүү сэтгэл хангалуун долоо хоногуудыг бүтээх тухай Сэхээтэн подкастын ээлжит нэгэн дугаарыг хүргэж байна.
Сэхээтэн Гэр Бүл хамтдаа өнгөрсөн хугацаанд Нямын Найм гэдэг амьдралын хэв маягийг хамтдаа бүтээж, долоо хоногийн сүүл бүрт өөрсдөөсөө асуултууд асуудаг болцгоосон. Тэр асуултууд ямар асуултууд байх вэ? гэдэгт хамгийн ухаалгаар хандсаар ирсэн тул эцэст нь ГАЛ АСУУЛТУУД бий болжээ.
Подкастыг сонсох боломжтой.

Гари Вайнерчук “Наймдугаар сард нэг бол шургуу ажилла, эсвэл сайн амарч ав” гэж зөвлөсөн байдаг. Энэ сард бусдын хөдөлмөрлөхгүй байгаа хэмжээнд илүү их хөдөлмөрлөн нэг шатаар ахих боломжтой.
Та бүхэн энэ онцгой сараас эхлэн долоо хоног болгон тэмдэглэл хөтлөөрэй. Дараах асуултуудыг өөрөөсөө асууж, долоо хоногоо дүгнэх боломжтой.
Танд тохиолдсон хамгийн талархмаар, дурсамжтай үйл явдал юу вэ?
Зарим хүмүүс ухамсартайгаар бодож, тунгааж, мэдэрч, үнэхээр чин сэтгэлээсээ аливаа зүйлд талархаж түүнийгээ тэмдэглэж авдаг. Судалгаанаас харахад байнгын талархал илэрхийлдэг хүмүүсийн дархлааны систем сайжирч, илүү урт удаан амьдарч, эерэг бодол сэтгэлгээтэй болсон байдаг.
Талархлын тэмдэглэл хөтөлж байгаа хүмүүс зөвхөн амьдралдаа хүсэж байгаа зүйлүүдээ бүтээгээд зогсохгүй эрүүл байж, тухайн цаг мөчдөө амьдарч чаддаг. Энэ нь амьдралаас таашаал мэдэрч, сэтгэл хангалуун байхад тусална.
Талархлын дэвтэр бол амьдралдаа юутай байгааг тань сануулах төхөөрөмж юм. Нарийн тодорхой зүйл бичиж талархаж байгаарай.
Таны амьдралд үр өгөөж өгсөн онцлох контент юу вэ?
Ном, сонин, мэдээ, кино, подкаст, бичлэг гээд таны амьдралд хамгийн их нөлөөлсөн контентуудыг бичиж тэмдэглэх хэрэгтэй. Хүний амьдралд нөлөө үзүүлдэг олон контент байдаг ч бид тэр болгоныг тодорхой санадаггүй. Ингэж тэмдэглэх нь мэдлэгээ бататгах боломж болдог.
Мөн удаан хугацаанд ийм төрлийн тэмдэглэл хөтөлсний дараа ямар төрлийн контентоос хамгийн их үр өгөөж авдгаа ойлгоно. Ингэснээр та тухайн суваг дээрээ хэд дахин төвлөрөх боломжтой. Нэг талаар өөрийгөө таних үзэгдэл явагдаж байна гэсэн үг.
Хамгийн их сэтгэлийн таашаал, кайф авсан зүйл юу байсан бэ?
Дани хүмүүсийн “Hygge” амьдралын хэв маяг нь амьдралдаа хамгийн их таашаал авч байгаа зүйлийг юунд ч санаа зовохгүйгээр хий гэсэн утгыг илэрхийлдэг. Эрүүл амьдрах нь чухал уу эсвэл тухайн цаг мөчид сэтгэлийн таашаал аваад хүсч байгаа зүйлээ хийх нь чухал уу гэсэн сонирхолтой өнцөг байна. Бодох л асуудал.
"100 наслаад аз жаргалгүй амьдрах эсвэл 60 наслаад хүссэн бүх зүйлээ хийгээд аз жаргалтай амьдрах хоёрын аль нь илүү цэнэтэй вэ?" гэвэл ихэнх хүмүүс 60 наслаад дуртай зүйлүүдээ хийх гэж хариулах байх.
Энэ хорвоод хэзээ ч төсөөлж байгаагүй арга замаар амьдралд тань сэтгэлийн таашаал өгөх зүйлүүд ирж байдаг. Юунаас хамгийн их сэтгэлийн таашаал, кайф авдгаа таньж мэдсэнээр өөрийн оршихуйгаас суралцаж, хүссэн амьдралын хэв маягаа бий болгох боломжтой.
Энэ долоо хоногийн онцлох дадал зуршил юу вэ?
Дадал зуршлын хүч тогтоон барих хүч чадал дугаарыг ЭНД дарж уншаарай.
Хэн танд хамгийн их нөлөөг үзүүлсэн бэ?
Бид хамгийн их цагийг өнгөрөөсөн таван хүнийхээ дундаж байдаг. Таны амьдралд хэн хамгийн их нөлөө үзүүлж байгааг бодоод үзээрэй. Их уулздаггүй хүнтэйгээ нэг удаа уулзахад таны амьдралд эерэг, том нөлөө үзүүлж болно. Тэгвэл та тэр хүнтэй дахиад нэг удаа уулзаад үзээрэй.
Та энэ долоо хоногт ямар амжилт гаргасан бэ?
Хүн бүр өөрсдийнхөө амьдралын хамгийн төгс, хамгийн сайхан дүр зургийг бусдад харуулахыг эрмэлздэг. Таны далд ухамсар үүнийг анзаарч байгаа. Бид өөрсдийгөө байнга шүүмжилж, болохгүй байгаа талаас нь харах хандлагатай байдаг. Бид нарын тархи ингэж ажилладаг механизмтай.
Тиймээс та долоо хоногийн сүүлд ухамсартайгаар “Энэ долоо хоногт би ямар амжилт гаргасан билээ” гэж асуугаарай. Зарим амжилтыг хүн зөвхөн өөртөө хадгалснаар түүнээсээ сэтгэлийн таашаал, кайф авч байдаг.
Өөртөө баяр хүргэж сурах хэрэгтэй. Бүр баяр хүргээд өөрийнхөө нуруун дээр алгад. Магадгүй хэцүү долоо хоног өнгөрсөн байж болно. Тэгвэл тэр бүхнийг даваад гарчихсан байна шүү дээ.
Таны сурсан сургамж, ойлгосон ухаарал юу байсан бэ?
Нэг өдөр нийлж долоо хоногууд, долоо хоногууд сарыг, сарууд жилийг бүтээдэг. Энэ бүх жилүүд таны амьдралыг бүтээнэ.
Энэ долоо хоногт танд ухаарал өгсөн нэг зүйл байж л таараа. Ухаарлаа бусадтай хуваалцахын тулд тэмдэглэж ав. Бид дотоод дуу хоолойгоо сонссон ч бодсон зүйлээ доогуур үнэлдэг. Гэхдээ та хэний ч туулаагүй цорын ганц амьдралыг бүтээж байна. Нэг ч хүн таны туулж байгаа зүйлийг мэдрэхгүй шүү дээ. Таны ухаарал, бодол, мэдрэмж цор ганц. Энэ мэдрэмжээ бичиж аваад хүмүүстэй хуваалцаарай.
Хоосон орон зай
Энэ хоосон орон зайд та энэ долоо хоногт юу бичмээр байгаагаа бич. Өөрөөсөө юу асуумаар байна түүнийгээ л асуу. Энэ орон зайг өөртөө гаргаж байгаарай.