Сан Антонио Спөрс баг домогт тоглогч Тони Паркерын дугаарыг мөнхлөх өдрөө зарлалаа. 11 сарын 09-ны өдөр Мэмфис Гриззлис багийг талбайдаа хүлээн авах тоглолтдоо Сан Антонио Спөрс баг Тони Паркерын дугаарыг мөнхлөхөөр болжээ. 2001 оны драфтын 28 дахь сонголтоор Сан Антонио Спөрс багт сонгогдож 17 улирал тоглосон Тони Паркер өнгөрсөн улиралд Шарлотт Хорнэтс багт 56 тоглолтод оролцсон билээ.
17 улирал Сан Антонио Спөрс багт хүчин зүтгэсэн Тони Паркерын гаргасан амжилт:
- 4 удаагийн NBA аварга ( 2003, 2005, 2007, 2014 )
- NBA финалын үнэ цэнэтэй тоглогч ( 2007 )
- 6 удаагийн бүх одод
- Бүх NBA 2-р багт 3 удаа
- Бүх NBA 3-р багт 1 удаа
Мөн 15.8 оноо, 2.8 самбар, 5.7 оновчтой дамжуулалт, 49.2%-тай довтолж, холын зайнаас 32.6%-тай шидэж 75.2%-тай чөлөөт шидэлт гүйцэтгэсэн байна.
Франц хамгаалагч Тони Паркер Тим Данкан, Ману Жинобилигийн хамтаар гайхалтай түүхийг бичилцэж багаа NBA түүхэн дэх шилдэг амжилттай багуудын нэг болгож чадсан билээ.
Сан Антонио Спөрс баг Тим Данканы #21 болон Ману Жинобилигийн 20 дугаарыг мөнхлөөд байгаа юм.
П.Хатансайхан