-ОХУ-ын нийслэл Москва хотоос мэдээлж байна-
ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар тус улсад хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлал өнөөдөр эхэллээ. Ерөнхий сайдыг ОХУ-ын Засгийн газрын тэргүүн ордондоо угтан авч, ганцаарчилсан уулзалт хийлээ.
Энэ бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж буй анхны айлчлал, Монгол Улсын Ерөнхий сайдын ес дэх айлчлал юм. 2009 оны наймдугаар сард Ерөнхий сайд С.Батболд тус улсад айлчилж байсан юм. Хоёр улсын Ерөнхий сайд ганцаарчилсан уулзалтынхаа дараа хамтарсан мэдэгдэл хийсэн юм.
ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведев, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хийсэн уулзалт элэгсэг дотно уур амьсгалд боллоо. Манай хоёр улсын худалдаа 2017 оноос эхлэн өсөх хандлагатай байна. 2019 оны эхний 9 сарын байдлаар дахин 13 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. шинэ хөрөнгө оруулалт оруулж шинэ төслүүдийг хэрэгжүүлэх талаар тодорхой байр суурийг илэрхийлсэн. Жишээлбэл, Улаанбаатар төмөр замын ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх боломжтой. Цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэ хэлэлцээрийн хүрээнд эрчим хүчний дэд бүтцийн шинэ технологийг хуваалцах, найдвартай ажиллагааг хангаж чиглэлээр хамтран ажиллах төлөвлөгөөтэй байна.
Өнөөдөр 1957 оны хэлэлцээрт өөрчлөлт оруулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр хүчин төгөлдөр боллоо. Энэ хэлэлцээрийн дагуу Монгол Улс Владивосток хотод Худалдааны төлөөлөгчийн газраа нээх эрхзүйн орчин бүрдлээ.
Мөн аж үйлдвэрийн салбарт, цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах чиглэлээр тодорхой төслүүдийг боловсруулж байна. Боловсролын салбарын харилцаа хурдацтай хөгжиж байна. ОХУ нь Монгол Улсын боловсон хүчнийг бэлтгэж эхлээд 90 жил болж байна. Зөвлөлтийн болон ОХУ-ын их, дээд сургуулийг 60 мянга гаруй оюутан төгссөн. Одоогийн байдлаар ОХУ-ын их, дээд сургуулиудад 3000 монгол иргэн суралцаж байна. Хэлэлцээрийн үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ талаар дурдаад “Энэ бол Монгол Улсын хөгжилд оруулж буй хамгийн чухал хөрөнгө оруулалт” гэж онцоллоо.
Яриа хэлэлцээний үеэр олон улсын болон ойр дотнын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон. Энэхүү яриа хэлэлцээний хоёр улсын харилцаанд түлхэц өгнө гэж итгэж байна. Яриа хэлэлцээнүүд хэвлэлийн бага хурлын дараа ч үргэлжилнэ гэж мэдэгдсэн юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хэлэлцээний хүрээнд олон асуудлаар ажил хэрэгч, нээлттэйгээр санал солилцож, чухал шийдвэрүүд гаргалаа. Тухайлбал, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийг шинэчлэх, үр ашгийг нь дээшлүүлэх, Монголд шинээр барьж байгаа төмөр замын төсөлд Оросын талыг оролцуулах, харилцан ашигтай төслүүдийг судлан хэрэгжүүлэхээр байр сууриа харилцан илэрхийллээ.
Хөдөө аж ахуй, газар тариалан, газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэлтийн салбарт өргөн хэмжээний хамтын ажиллагаа хэрэгжүүлэх, боловсрол, соёл, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, Монгол дахь Оросын үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой олон жил шийдэгдээгүй асуудлын эхний үе шатны хүрээнд 500 гаруй өрхийн орон сууцны асуудлыг шийдвэрлэлээ.
Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорын хүрээнд манай хоёр хөршийг холбосон байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулах саналыг ОХУ дэмжиж буйд баяртай байна. Уг төслийн судалгааны ажлыг хамтран хэрэгжүүлэх гараа эхэлж байна. Мөн цэрэг техникийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тогтсон. Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг ОХУ-аас авах, хамтарсан хүнсний үйлдвэр байгуулах, хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүний худалдааны хэмжээг нэмэгдүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэж, цаашид хамтран ажиллах чиглэлээр тохиролцлоо. Евразийн эдийн засгийн комисстой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хүсэлтээ дахин илэрхийлсэн. Үүнийг ОХУ дэмжинэ гэдэгт итгэж байна гэлээ.