Технологийн ертөнцийн томоохон арга хэмжээнүүдийн нэг CES АНУ-ын Лас Вегас хотноо 1-р сарын 7-оос 10-ны өдрүүдэд болж байгаа билээ. Энэхүү арга хэмжээний үеэр тэргүүлэх технологийн компаниуд автомашинаас эхлээд гоо сайхны салбарт технологийн дэвшил бүхий бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг шинээр танилцуулдаг. Тус арга хэмжээний онцлох мэдээллүүдийг тоймлон хүргэж байна.
Тоёота Японы Фүжи уулын ойролцоо ус төрөгчөөс цахилгаан гаргаж авдаг, жолоочгүй автомашин, ухаалаг гэр, хиймэл оюун ухаан, төрөл бүрийн робот болон бусад “ирээдүйн” технологийг агуулсан “ирээдүйн хот”-ыг байгуулахаа албан ёсоор мэдэгдэв.
Хаагдсан үйлдвэрийн суурин дээр баригдах тус хотыг одоогоор “Woven City” гэж нэрлэж байгаа бөгөөд хотын нийт хэмжээ нь 0.7 км.кв байх аж.
Тус хотын барилгын ажил ирэх онд эхлэх бөгөөд 2,000 оршин суугчтай байхаар төлөвлөжээ. Хотын загварыг дэлхийн худалдааны төв, гүүглийн төв оффис зэрэг томоохон барилгуудын загварыг гаргасан Данийн архитектор Бжарке Ингельс хариуцахаар болсон байна.
Тоёотагийн зүгээс уг хотод технологио турших компаниудтай хамтран ажиллахад нээлттэй хэмээжээ.
Эх сурвалж: Reuters