ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн ЭМЯ-нд хийсэн мэдээллийг хүргэж байна.
Тэрбээр, Франц иргэнтэй нэгдүгээр хавьтал болсон 126 хүнээс коронавирусийн халдвар илрээгүй. Гуравдугаар сарын 10-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрвөн хүнээс халдвар илрээгүй. 11-нд сэжигтэй найман тохиолдол тусгаарлагдлаа.
Франц иргэний давтан нарийн шинжилгээг өнөө өглөө авлаа. Өвчтөн сэтгэл санааны хувьд тогтворгүй, “Франц хүн Монголд халдвар тараалаа” гэж гадуур шуугина гэж депресстэй байгаа. Сэтгэл санаа тавгүй байх нь дархлааг унагаадаг, эмчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлдөг. Энэ тал дээр нь сэтгэл судлаач эмч ажиллаж, зөвлөгөө өгч байна. Энэ хүн монгол эмч нарт итгэл үзүүлж байгаагаа илэрхийлж, эмчилгээг Монголд үргэлжлүүлэн хийлгэхээр болсон.
Халдвар авсан франц хүнтэй Дорноговьд хамгийн ойр байсан хүмүүсийн эхний шинжилгээнүүдийн хариу сөрөг гарч буй нь бидний сэтгэлийг уужруулж байна. Цаашид бид хяналтаа сулруулахгүй, нягт нямбай ажиллах болно.
Увсад тусгаарлагдсан англи хүний шинжилгээний хариуг авчирч байгаа. Тухайн хүний бие хэвийн, халдварын шинж илрээгүй гэв.