- Өнгөрсөн 12 дугаар сарын байдлаар инфляц жилийн дүнгээрээ улсын хэмжээнд 5.2 хувь, Улаанбаатарт таван хувьд хүрсэн.
- Хөгжингүй орнуудад инфляц нам дор байдаг. Хөгжиж байгаа орнууд эдийн засаг нь тогтворгүй гэх утгаараа инфляц өндөр байдаг. Монгол Улсын хувьд 2006-2016 оны арван жилийн дундаж инфляц 10 хувь байсан.
Монголбанкны мөнгөний бодлогын газрын эдийн засгийн шинжилгээ бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэлтэй инфляцын төлөвийн талаар ярилцлаа. Тэрбээр Монгол Улсын эдийн засаг төрөлжөөгүй ч 900 мянган өрхийг харвал бодит орлого өссөн үзүүлэлттэй байгааг онцлов.
-Оны төгсгөлийн хоёр сард инфляцын түвшин 5.2 хувь болж буурсан. Энэ нь юутай холбоотой вэ?
-Өнгөрсөн 12 дугаар сарын байдлаар инфляц жилийн дүнгээрээ улсын хэмжээнд 5.2 хувь, Улаанбаатарт таван хувьд хүрсэн. Төв банкны зорилтот түвшнээс инфляц доогуур орж ирсэн нь үндсэн хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, үнэ бол зах зээлийн идэвхжлийг харуулдаг чухал үзүүлэлт.
Төсвийн тогтвортой байдлын хуулийн дагуу алдагдлаа нийцүүлж барих шаардлагатай.
Өнгөрсөн оны гуравдугаар улирлаас хойш Монголын эдийн засгийн идэвхжил саарсан нь бараа бүтээгдэхүүний үнээр илэрхийлэгдэж байна. Тухайлбал, зээлийн жилийн өсөлт нь 7.6 хувь хүрсэн. Төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг 3.2 их наяд төгрөг гэж төлөвлөсөн ч 2.8 их наяд дутуу буюу 83 хувьтай гарсан. Үүнд эрэлт нөлөөлсөн байх.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд суурь инфляц тогтвортой байна. Харин инфляцын савлагааг үүсгэж буй нийлүүлэлтийн шинж чанартай цөөхөн бараа бүтээгдэхүүн байна. Энэ нь махны үнэ, хатуу түлш, бензиний үнэ юм. Эдгээр бүтээгдэхүүний савлагаа инфляцыг бууруулахад чиглэсэн байна.
-2020 онд БНХАУ-ын махны эрэлт өснө гэх таамаглал бий. Энэ нь Монгол Улсын инфляцад нөлөөлөх болов уу?
-Үүнийг Засгийн газар хэрхэн зохицуулахаас хамаарна. БНХАУ бол дэлхийн махны зах зээлийн 50 хувийг дангаараа эзэлдэг. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 400 орчим сая гахайн тоо толгойноос 30 гаруй хувь нь хорогдсон. Энэ их дутагдлыг гаднаас импортлох замаар нөхнө. Харин манайд дулааны аргаар боловсруулсан махны экспорт огцом өссөн.
-Энэ оны төсөв алдаатай болсон тухай эдийн засагчид хэлсэн. Үүнд төв банк ямар бодлого баримтлах вэ?
-Төв банкны бодлогыг Төв банкны тухай хуулиар тодорхой зааж өгсөн. Бид үнийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэж ажиллана. Тэгэхээр төсвийн бодлого ямар байхаас үл хамааран төв банк хуулиар ногдсон зорилгоо биелүүлж ажиллана. Төсвийн хувьд орлого тал дээрээ эрсдэл бий. Төсвийн тогтвортой байдлын хуулийн дагуу алдагдлаа нийцүүлж барих шаардлагатай.
-Инфляцыг бууруулахад Монголбанк болон Засгийн газрын үйл ажиллагааны уялдаа хэр байна вэ?
-Аль аль нь зохицуулагч байгууллага болохынхоо хувьд дунд, урт хугацааны эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлого хэрэгжүүлэх ёстой. Засгийн газрын хувьд татварын бодлого, төсвийн зарлагын бодлогоороо дамжуулан хэрэгжүүлж байна. Нийлүүлэлтийн гаралтай бараа бүтээгдэхүүний үнийн огцом өсөлт дээр Засгийн газрын үйл ажиллагаа чухал байдаг. Энэ удаагийн зохицуулалтыг төв банкны зүгээс оновчтой боллоо гэж харж байна.
-Инфляцын зорилтот түвшнийг хэр удаан хугацаанд найман хувь байлгах вэ?
-Хөгжингүй орнуудад инфляц нам дор байдаг. Хөгжиж байгаа орнууд эдийн засаг нь тогтворгүй гэх утгаараа инфляц өндөр байдаг. Монгол Улсын хувьд 2006-2016 оны арван жилийн дундаж инфляц 10 хувь байсан. Энэ 10 хувийг цаашид нам дор түвшинд хэрхэн барих вэ гэдэг нь мөнгөний бодлогын чухал зорилт гэсэн үг. Бид дунд хугацааны бодлогодоо зургаан хувьд хүргэнэ гэж тус гасан.
-2020 он бол сонгуулийн жил. Улс төрийн зорилгоор гаргасан шийдвэрүүд эдийн засгийн хүндрэл үүсгэж байна уу?
-Өрхийн бодит орлого 2017 оны нэгдүгээр улирлаас хойш 12 улирал дараалан өссөн. Монгол Улсын эдийн засаг төрөлжөөгүй, үр ашиггүй гэдэг ч нийт 900 мянган өрхийг харвал бодит орлого нь өсөлттэй байна.
-Нэгдүгээр сарын байдлаар Монголбанк 214 сая орчим ам.долларын валют дуудлага худалдаанд оруулсан. Өнгөрсөн жилтэй харьцуулахад 35 орчим хувиар өсжээ. Өсөлтийн үндсэн шалтгаан юу байв?
-Монголбанк ханшийн харилцаанд эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэхгүй огцом савлагааг зөөлрүүлэх зорилгоор оролцдог. Мөнгөний бодлогын бусад хэлбэрээр оролцож болно. Эдийн засгийн суурь нөхцөл төлбөрийн тэнцлийн шинэ тоо гарахаар орох, гарах урсгал нь хэр байсан нь харагдана. Суурь эдийн засаг эрүүл, идэвхтэй байна. Монголбанк өнгөрсөн гурав, дөрвөн жилд хуримтлуулсан мөнгөний нөөц дөрвөн тэрбум ам.доллар болоод байна.
-Инфляц, орлого зэргийг харьцуулаад үзвэл монгол хүний амьдрал хэр сайжирсан бэ?
-Орлогыг урт хугацаанд авч үзэх хэрэгтэй. Нэг хүнд ногдох эдийн засгийн хэмжээ нэрлэсэн дүнгээрээ 10 дахин томорсон. Бодит дүнгээрээ гурав дахин томорсон байгаа.
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ