- Өөртөө ¥3 тэрбумын зээл авч, бусдад 8.6 тэрбум төгрөг олгосон Б.Батзоригт нэг жил хорих ял төлөвлөжээ
- Б.Батзориг болон түүнтэй хамт шалгагдсан таван хүн хүн гэм буруугаа хүлээж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт гаргасан
- ЖДҮ-чид нэг хүнд ганцхан жилийн хорих ял оноож бүхнийг цайруулахаар нийслэлийн прокурорыг "найрсан" уу
ЖДҮХС-гийн хэрэг 2020 оны УИХ-ын сонгуулийн гол сэдэв болох нь улам тодорхой болов. МАН-ын зүгээс ч олон гишүүн холбогдсон уг хэргийг ганц хүнд үүрүүлэх, түүндээ Эрүүгийн хуулиар энэ төрлийн гэм хэрэгт оноодог хамгийн бага хорих ялыг өгөх тохироог хийсэн байж болзошгүй байна.
ЖДҮХС тойрсон үйл явдлууд хөвөрсөөр байна. Хэдхэн хоногийн өмнө хуульч Х.Тэмүүжин Ерөнхий прокурорыг ЖДҮХС-гийн хөрөнгийг УИХ-ын гишүүдээс нэхэмжлэхийг шаардсан бол БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ долоо хоногт ЖДҮХС-г цөлмөсөн хэргийн гол буруутан Б.Батзоригийг шүүх хурлыг товложээ. АТГ-аас албан тушаалын давуу байдлаа ашиглан ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий ААН-д зээл олгосон, бусдад нөлөөлсөн гэх үндэслэлээр ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг нарын найман хүнийг яллагдагчаар татан шалгаж, зургаан хүнийг гэм буруутай гэж тогтоосон.
Тэр дундаа Б.Батзоригийг өөрийн хамаарал бүхий компанид гурван тэрбум төгрөгийн зээл авч, 8.6 тэрбум төгрөг бусдад хууль бусаар олгосон гэм буруутайг тогтоосон байна. Энэ дагуу Нийслэлийн прокурорын газраас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласны зэрэгцээ хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох шийдвэр гарган бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан гэж Б.Батзоригт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм.
Үүний цаана 2020 оны УИХ-ын сонгуулиар МАН ЖДҮХС-тай нэр холбогдсон гишүүдийн хэргийг ганц хүнд үүрүүлж, нэг жилийн хорих ялаар “домнох” арга хайж байхыг ч үгүйсгэхгүй.
БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эл хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийх үед Б.Батзориг болон түүнтэй хамт шалгагдсан таван хүн хүн гэм буруугаа хүлээж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт гаргасан. Гэвч шүүх хүсэлтийг хүлээж авахаас татгалзсаны зэрэгцээ Нийслэлийн прокурор ял “наймаалцахгүй” хэмээн эсэргүүцэл бичиж байв. Гэвч Нийслэлийн прокурорын газраас тэдний хүсэлтийг хүлээн авч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр өнгөрсөн сарын 28-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дахин шилжүүлжээ.
Ингэхдээ Эрүүгийн хуулийн 22.1.3-т заасан “Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг 5-8 жил жил хүртэл хугацаагаар хасаж 10-40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалтыг “ашиглахгүй” болгосон нь яллагдагч нартай тохиролцсон гэх хардлагыг эрхгүй төрүүлж байна. УИХ-ын гишүүний албан тушаал бол улс төрд нөлөө бүхий этгээд яах аргагүй мөн.
Тиймдээ ч нийслэлийн прокурор өмнөх дүгнэлтээ Эрүүгийн хуулийн 22.1.3 дах заалтыг үндэслэж, түүнд хорих ял төлөвлөснөөс гадна, Б.Батзориг нарын гэм буруугаа хүлээж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтийг хүлээн авч ял “наймаалцахгүй” хэмээн эсэргүүцэл үзүүлж байсан нь шударга ёсонд нийцэж байв. Мөн нийслэлийн прокурор өмнөх шийдвэрээсээ буцсаны зэрэгцээ Б.Батзоригт оногдох ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан үндэслэлээр хөнгөрүүлэхээр тооцсон нь анхаарал татна. Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу ял хөнгөрүүлэхээр тооцсон бол ЖДҮХС-д учирсан хохирлыг бүрэн барагдуулсан байх шаардлагатай.
Гэвч Б.Батзоригийн албан тушаалаа урвуулан ашигласнаас ЖДҮХС-д учирсан хохирол бүрэн барагдсан эсэх нь эргэлзээ төрүүлсээр байгаа юм. Учир нь УИХ-ын нэр бүхий гишүүдийн өөрийн хамаарал бүхий компанидаа тус сангаас зээл авсан, олгуулсан баримт өдөр тутам нэмэгдэж буй энэ цагт гол зохион байгуулагчийг яллахаар яаравчлах нь хардлагыг даамжруулж байна. Нийслэлийн прокурорын дээрх үйлдэл МАН-ынхантай тохиролцсон юм биш гэсэн хардлагыг ч өөрийн эрхгүй төрүүлнэ. Үүний цаана 2020 оны УИХ-ын сонгуулиар МАН ЖДҮХС-тай нэр холбогдсон гишүүдийн хэргийг ганц хүнд үүрүүлж, нэг жилийн хорих ялаар “домнох” арга хайж байхыг ч үгүйсгэхгүй.
Гарьд Б
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ