- Их мастер цолны нэр хүндийг өргөж явах том хариуцлага надад ногдож байна
- Их мастер С.Билгүүний олон улсын чансаа 2454 бөгөөд үүнийгээ энэ онд ахиулах зорилготой аж
- Ер нь нэлээд сахилгагаүй, бас сэргэлэн хүүхэд байлаа. Харин одоо хүлээцтэй, ул суурьтай ханддаг, хийж буй үйлдэл бүхнээ цэгнэдэг, илүү, дутуу хөдөлгөөн хийх дургүй
Монгол Улсаас төрсөн шатрын тав дахь эрэгтэй их мастер Сумьяагийн Билгүүнтэй ярилцлаа. Шатрын спортоор 16 жил хичээллэж буй тэрбээр Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)д болсон ФИДЕ-гийн 90 дэх удаагийн конгрессын үеэр түүнийг их мастер болсныг албан ёсоор зарлав. Ховд нутгаас анхны их мастер цолтон төрсөн нь энэ. Түүний хувьд 2018 оны наймдугаар сард зохион байгуулсан “Biel Master Tournament” олон улсын өндөр зэрэглэлийн нээлттэй тэмцээний дараа гадаад чансаа 2503 хүрсэн байсныг үндэслэжээ. Болзол хангасан 30 их мастерын дунд Монголын 22 настай шатарчин С.Билгүүн ийнхүү багтав. С.Билгүүн их мастерын гурван баллыг Швейцарь, Португал, БНХАУ-ын нэр хүндтэй тэмцээнд 2018-2019 онд биелүүлсэн аж. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.
-Юун түрүүнд шатарчин хүний мөрөөдөл, хамгийн дээд цолонд хүрсэнд томоос том баяр хүргэе?
-Маш их баярлалаа. Энэ амжилтад хүрэхийн тулд 16 жилийн хугацааг туулжээ.
-Энэ хүртэлх аяллын зам, маршрут дардан байгаагүй болов уу. Одоо сэтгэлээ онгойлгоод яривал?
-Долоон настай байхдаа шатрын спортоор хичээллэж эхэлсэн. Аав, өвөө хоёрынхоо хажуугаас харж байгаад л шатар сурсан. Энэ спортод суралцаж эхэлсэн даруйдаа л өөртөө том зорилго тавьсан юм. Анхнаасаа их мастер цолонд хүрэх эрмэлзэлтэй байсан учраас тууштай хичээллэлээ. Амжилтаа ахиулахын тулд 16 жилийн хугацаанд олон багшаар заалгаж, бие дааж хүртэл суралцаж үзсэн.
Клубын систем, компьютертэй ажиллах, ганцаарчилсан бэлтгэл гээд бүх шатны дамжлагаар явсан. Эцэст нь зорьсондоо хүрсэн. Сэтгэл маш хангалуун байна. Би эхний нормоо 2017 оны арванхоёрдугаар сард, дараагийнхыг нь 2018 оны наймдугаар сард, 2019 оны хоёрдугаар сард сүүлчийн нормоо авсан. Ингэхдээ бүх болзлоо биелүүлсэн байлаа. Яагаад гэвэл их мастерын хоёр дахь нормоо биелүүлэхдээ гадаад чансаагаа 2500 хүргэсэн байв. Өөрөө буруу мэдээлэлтэй байснаас бага зэрэг удааширсан.
-Их мастер болсноо мэдэх тэр мөчид яг юу бодогдов. Ямар мэдрэмж төрж байх юм?
-Оргил цолонд хүрснээ хамгийн түрүүнд аавдаа үзүүлсэн. Аав намайг 16 жилийн турш дэмжиж, бүх зүйлд боломжоороо тусалж, дэмжсэн хүн. Энэ амжилтын багагүй хэсэг нь аавтай шууд холбоотой шүү дээ. Зардал мөнгөний хувьд ч би гэр бүлээсээ байнга хамааралтай байсан. Тэр утгаараа аав маш их баярласан. Миний гэр бүлийнхэн ч их баярласан. Өөрийнхөө зорилгоо биелүүлж, оргилд нь гарсан учраас өөрөөрөө бахархах нь зүйн хэрэг. Гэхдээ цаашид их мастер цолны нэр хүндийг хэрхэн авч явах, ямар хэмжээнд өргөх вэ гэдэг том хариуцлага надад ногдож байна.
-Яг өнөөдрийн их мастер Билгүүн, өмнөх Билгүүнээс ямар ялгаатай вэ. Бас хэр өөрчлөлт орж байгаа бол?
-Оролцсон тэмцээн бүрийг хүмүүс анхааралтай ажиглах болов уу. Ялангуяа аливаа тэмцээнд оролцож буй амжилт харна. Мэдээж нэг хэвийн байж болохгүй. Амжилтаа улам ахиулж, чадвараа нэмэгдүүлэх ёстой. Шинэ их мастерын тоглолтын арга барил хүмүүсийн анхаарлын төвд орох байх.
-Танай гэрийнхнийг шатрын спортод ээлтэй, элэгтэй гэдгийг мэднэ. Ялангуяа аав тань монголын шатрын холбоонд удирдах албан тушаал хашиж явсан нэгэн. Таныг шатарчин болоход аав тань их нөлөөлөв үү?
-Миний аав зүгээр л шатрын хорхойтон байсан. Шатар нүүх дуртай. Тэгээд намайг шатарчин болохоор шийдсэнээс хойш аав надад тусалж, үргэлж хамт явсны эцэст энэ спортын ирээдүйг арай гэрэлтэй болгохын тулд, зөвхөн миний гэлтгүй өсвөрийн олон шилдэг тамирчны ирээдүйн төлөө 2007 онд Монголын өсвөрийн шатарчдын клубүүдийн холбоог байгуулсан юм.
Компьютерийн хэрэглээ ч нэмэгдсэн байна. Өндөр төлбөр төлж, мэргэжлийн түвшинд өөрийгөө бэлтгэдэг болсон нь дэвшил юм.
Улмаар 2008 онд Монголын шатрын холбооны их хурлаар сонгогдоод Ерөнхий нарийн бичгийн даргын албанд очсон юм. Өөрийнхөө хэмжээнд шатрын спортын хөгжлийн төлөө сайн ажилласан гэж боддог. Харин миний хувьд математикт багаасаа сонирхолтой байлаа. Нэгдүгээр ангид орохоосоо өмнө тоо үзэж, уншаад сурсан байсан учраас зав чөлөө ихтэй болсон. Чөлөө завыг зөв ашиглаж өөрийгөө хөгжүүлэх ёстой гэдэг үүднээс шатрыг сонгосон юм.
-16 жилийн өмнөх шатрын клуб одоогийнхоос юугаараа ялгаатай байв?
-Монголд төдийгүй дэлхийд компьютерийн хэрэглээ арай бага байж. Клуб цөөхөн, хүүхэд их учраас нэг ангид 30-40 сурагчтай. Ихэвчлэн сурах бичиг, багштайгаа харьцаж бэлтгэл хийнэ. Ер нь клубын систем илүү хөгжсөн байлаа. Харин өнөөдөр маш өргөн хүрээтэй дэлгэрчээ. Клуб нэмэгдсэн, тэдний хүчин чадал сайжирсан. Нэг клубт хичээллэх хүүхдийн тоо багасахын зэрэгцээ ганцаарчилсан байдлаар ч хичээллэж болно. Эцэг, эхчүүд хүүхдээсээ шууд амжилт шаарддаг, нэхдэг үе иржээ. Аль болох ганцаарчилсан сургалтын систем рүү шилжсэн байна. Компьютерийн хэрэглээ ч нэмэгдсэн байна. Өндөр төлбөр төлж, мэргэжлийн түвшинд өөрийгөө бэлтгэдэг болсон нь дэвшил юм. Ингэснээр дэлхийд өрсөлдөх чадвартай өсвөрийн шатарчин олноор нэмэгдэх магадлалтай.
-Шатрын спорт Билгүүнд яг юу өгөв. Шатрын спортыг сонгосноос хойш хувь хүн талаас ямар өөрчлөлт гарсан бэ?
-Нэлээд сахилгагүй, тогтвор муутай, хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Тэмцээнд орохдоо хүртэл өөрийнхөө нүүдлээс илүү бусдынхыг харах дуртай. Тоглолтын хамаг цагаа хажуу ширээнийхээ тоглогчийн өрөг дээр өнгөрүүлнэ. Түүнээсээ болж аавдаа загнуулна. Ийм л хүүхэд байсан. Ер нь нэлээд сахилгагүй, бас сэргэлэн хүүхэд байлаа. Харин цаг хугацаа өнгөрөх тусам аливаад хүлээцтэй, ул суурьтай ханддаг, хийж буй үйлдэл бүхнээ цэгнэдэг, илүү, дутуу хөдөлгөөн хийх дургүй болжээ. Нэг ёсондоо төлөвшсөн гэх үү дээ. Нэлээн даруухан хүн болсон шүү. Сэтгэн бодох чадвар дээшилж, IQ талаасаа сайжирсан. Энэ бол шатрын спортоор хичээллэснээс хойш надад гарсан хамгийн том эерэг өөрчлөлт юм.
-Спорт хүнээс ямар нэгэн байдлаар золиос шаарддаг. Тэгвэл та өнөөдрийн өндөрлөгт хүрэх хүртлээ юу золиослов?
-Хүүхэд өсвөр насаа дурсамжтай өнгөрүүлэх ёстой. Харин надад тийм зүйл байгаагүй. Зав ч гардаггүй байсан. Чөлөөт цаг гарвал бэлтгэлээ л хийнэ. Ялангуяа 12-13 наснаас хойш хүүхдүүд хичээл хийхийн зэрэгцээ зуны амралтаа утгаар нь өнгөрүүлдэг. Гэтэл надад тийм зүйл байгаагүй. Өдөр бүр бэлтгэл хийж, амралтын өдрийг мартсан. Мэдээж найз нөхдийн хүрээлэл багассан. 11-р ангиийн сурагч байхдаа ЭЕШ-д бэлдэхдээ ангийнхантайгаа дотно болж билээ. Золиос гэвэл энэ л байх. Түүнээс биш би өөрийнхөө хүмүүжлээр бахархдаг. Би өдийг хүртэл рc тоглож үзээгүй, архи, тамхи огт хэрэглэж үзсэнгүй. Энэ нь миний амжилтад маш том эерэг нөлөө үзүүлж байна гэж боддог.
-Хүнтэй бэлтгэл хийх, компьютертэй бэлтгэл хийх хоёрын аль нь илүү үр дүнтэй вэ?
-Хоёулаа л өөрийн гэсэн давуу тал, онцлогтой. Багшаас зөвлөгөө авахад суурь мэдлэг сайжирдаг. Шатрын тухай ойлголттой байвал шат ахихад дөхөм. Харин компьютер дээр бэлтгэл хийхэд тодорхой деталиуд дээр илүү нээлттэй ажиллах боломжтой. Эргэлзээтэй гараан дээр бидний ажлыг хамгийн их хөнгөвчилдөг зүйл нь компьютер юм. Цаг хэмнэхэд чухал ач холбогдолтой.
-Анхдагч юм бүхэн хүний амьдралд хамгийн тод дурсамж болж үлддэг гэж ярьдаг шүү дээ. Та анхны тэмцээн, амжилтынхаа талаар дурсахгүй юу?
-Шатраар хичээллэж эхэлснээс хойш ердөө хоёр сарын дараа улсын аваргад оролцож, 16 дугаар байр эзэлсэн. Хоёрхон сар шатар тоглож байгаа хүний хувьд энэ нь том амжилт. Эндээс урамшсан. Улмаар зургаан сар хичээллээд анхны хүрэл медалиа зүүсэн. Ер нь ганцхан жилийн дотор сайн багш нарын ачаар хурдтай сайжирсан гэж боддог. Гурван жил хичээллэж байгаа хүүхдийн хажууд зургаан сар хичээллэсэн би медаль авна гэдэг сайн байсны шинж. Тэгээд есөн настайдаа улсын аварга болдог юм байна. Энэ бүх дурсамжаа тод санадаг шүү.
-Ингэхэд тантай өрсөлдөөд явж байсан үе чацуутнуудаас өнөөдөр мэргэжлийн шатарчин болсон хүн хэр олон байна вэ?
-ФИДЕ мастер Г.Энхнар, Ц.Лхагвасүрэн хоёр л үлдсэн. Бусад нь сонирхогчийн журмаар хичээллэж, ганц хоёр тэмцээнд оролцоод спортоо орхисон. Нэг насанд 2-3 хүүхэд мэргэжлийн тамирчин болж, үлдсэн нь хувийн карьераа хөөдөг юм байна.
-Тэмцээн уралдаанд оролцоход ямар зарчим баримталдаг вэ?
-Монголдоо бол би топ таван тамирчны нэг. Тиймээс найдвартай гэсэн байрлалыг сонгож тоглодог. Тухайн орны лидер тамирчид үүргээ гүйцэтгэх нь шатарчин хүний баримтлах гол зарчим юмуу даа.
-Сэтгэлд тод үлдсэн тэмцээнээ нэрлэж болох уу?
-Багийн тэмцээнүүд. Олимпиад, азийн багийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлж олуулаа оролцдог учраас тэр бүхэн маш гоё дурсамж үлдээдэг. Үүн дээр нэмээд 2007 оны өсвөрийн шатарчдын ДАШТ-ийг нэрлэж болох юм.
Шатраар хичээллэж эхэлснээс хойш ердөө хоёр сарын дараа улсын аваргад оролцож, 16 дугаар байр эзэлсэн.
Туркийн Анталияд болсон тус тэмцээнд Монголоос 50 орчим тамирчин оролцоход би 16 дугаар байр эзэлж, Монголын тамирчдаас хамгийн өндөр амжилт үзүүлж билээ. Цаг агаар гоё, анх удаа далайн эрэг дээр очиж үзсэн болоод тэр үү Турк надад гоё дурсамжийг үлдээсэн. Ер нь шатарчид аль болох тайван нөхцөлд тоглохыг илүүд үздэг. Тэр утгаараа зохион байгуулагчид улс, орныхоо хамгийн үзэсгэлэнтэй бөгөөд тайван, стресс багатай бүс нутгийг сонгон авдаг. Энэ нь ч шатарчдын амжилтад эерэг нөлөө үзүүлсээр ирсэн. Хамгийн тайван газарт сэтгэлзүйн дарамтгүйгээр тоглох нь чухал. Тиймээс ФИДЕ ийм газруудад анхаарал хандуулдаг юм.
-Манай тамирчид сэтгэлзүйн тал дээр учир дутагдалтай байдаг. Ялангуяа шийдвэрлэх үед сэтгэл зүйн бэлтгэл дутуугаас болоод том алдаа гаргах нь их харагдах болсон. тэгвэл та энэ тал дээр ямар вэ?
-Би өөрийгөө сэтгэл зүй сайтай гэж боддог. Хамгийн том алдаа гэвэл 2017 онд Хэнтийд болсон УАШТ дээр сүүлийн өрөгт олон улсын мастер У.Насанжаргалтай тоглоход гарааны буруу сонголт хийснээс болж ялагдаж байлаа. Гараа буруу байсан учраас маш богино хугацаанд ялагдсан. Үндэсний бөхөөр бол өрсөлдөөн үзүүлж чадалгүй барьцгүй хавсруулсан гэсэн үг. Энэ тоглолт миний санаанаас одоо хүртэл гардаггүй. Яагаад гэвэл өөрийнхөө чадварыг харуулж чадаагүй учраас үргэлж тод санадаг. Уг тоглолтын дараа сэтгэлээр их унасан. Үүнийг эс тооцвол том алдаа гаргасангүй, сэтгэл зүйн бэлтгэл ч сайтай байгаа.
-Та дэлхийн шилдэг мастеруудаас хэнтэй тоглож үзэхийг хүсч байна вэ?
-Дэлхийн аварга Магнус Карлсен.
-Тэгвэл таньтай тоглосон шатарчдаас хамгийн өндөр чансаатай нь хэн байв?
-Блицийн дэлхийн аварга дээр Арменийн Аронянтай тоглохдоо дэлхийн топ одтой тоглох ямар байдгийг мэдэрсэн.
-Шатарчид тэмцээн уралдаанд оролцох зардлаа өөрөө гаргадаг. Энэ бүхэнд санхүүгийн асуудлаа яаж зохицуулдаг байв?
-Зардал мөнгөний асуудал хүнд байлгүй яах вэ. Нэг явахдаа 2-3 тэмцээнд шууд явна. Аав, дүүтэйгээ явдаг учраас хамгийн бага зардлыг сонгоно. Улаан-Үдээс ороод цаашаа нисэх, очсон газраа буудалд орох бус байр түрээсэлдэг байлаа. Буудалд байрлахад нэг хүнийг 70-90 ам.доллар болно. Гурван хүн 210-270 ам.доллар төлөх шаардлага гардаг. Энэ нь ердөө ганц өдрийн төлбөр шүү дээ.
Ядаж л тухайн шатарчин өрсөлдөгчөө мадлахын тулд ямар тактик баримталж байгааг мэдэхэд хэцүү.
Тэгвэл байр түрээслэхэд үүнээс хоёр дахин бага зардал гардаг. “Сүлд” спорт хороо, “Чингис” клубээс тус бүр хоёр жил цалинжсан. Үүнийг эс тооцвол гэрийнхээ бизнесээс илүүчилж, тэмцээн уралдааны зардлаа бүрдүүлсээр ирсэн дээ. Миний амжилтын төлөө гэр бүлээс минь гарсан золиос юм уу даа. Ивээн тэтгэгчтэй байдаг гэдэг тамирчин хүнд том дэмжлэг юм. Заримдаа гэр бүлийн санхүүгээ хүндрүүлэхгүйн тулд оролцохыг хүссэн тэмцээнээ нүдээ аниад алгасах үе олон байлаа.
-Ивээн тэтгэгч хайж үзсэн үү?
-Байнгын ивээн тэтгэнэ гэдэг хэцүү. Ганц, нэг удаагийн дэмжлэг, туслалцаа авч байснаас ивээн тэтгүүлээд явсан тохиолдол үгүй. Шатар өөрөө үзэчгүй спорт, олны хараа хяналтаас хол байдаг. Тиймээс өөрийнхөө нэрийг гаргахын тулд жүдо, бокс, чөлөөт бөх гэх мэт илүү олонд танигдсан спортыг ивээн тэтгэх сонирхол нь давамгайлсан байдаг юм билээ, манай бизнесмэнүүдэд. Шатрын спортыг дэмжих хандлага ер нь бага шүү дээ. Гэхдээ удахгүй шигшээ багтай болно гэсэн эерэг мэдээтэй. Сайн цаг ирж, шатрын спортыг дэмжигсэд олноороо нэмэгдэнэ гэдэг итгэлтэй явдаг. Ядаж л төр засаг нь оюуны спортыг топ түвшний спортуудтай адилтгаж дэмжих цаг ирнэ гэж найдаж байна.
-Ойрд ямар тэмцээнд оролцохоор төлөвлөж байна вэ?
-Улсын аваргын хагас шигшээ, шигшээ тэмцээнд оролцоно. Цаашлаад Москва хотод шатрын олимпиадтай, мөн Азийн аварга, дэлхийн цомын эрх олгох тэмцээнд ач холбогдол өгнө. Шатрын олимпиадад өмнөх амжилтаа ахиулах зорилготой. Ер нь жилд хамгийн багадаа долоон тэмцээн оролцох төлөвлөгөөтэй. Ингэж байж чансаагаа, формоо хадгална.
-Таны цаашдын зорилго, мөрөөдөл юу вэ?
-Шатрын дэлхийн том тэмцээнийг Монголын үзэгчдэд тайлбарлахыг мөрөөдөж байна. Энэ цаг удахгүй байх. Шилдэг тамирчдын тоглолтыг тайлбарлах тийм амар биш. Жүдо, чөлөөт, сүмо бол ойлгоход энгийн спорт. Зорилго нь ч тодорхой. Гэтэл шатар өөр. Ядаж л тухайн шатарчин өрсөлдөгчөө мадлахын тулд ямар тактик баримталж байгааг мэдэхэд хэцүү. Ер нь тайлбар хийхийн тулд олон талын мэдлэг хэрэгтэй. Шатрын спортод тайлбар хэрэгтэй гэдэг үүднээс зорьсон.
Б.Мөнхзул
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ