Хятадын засаг захиргаа 2015 онд өндөр зардалтай “Sponge city” төслийг 15 хотын зорилтот газруудад хэрэгжүүлж эхэлжээ. Зорилго нь борооны ус ихээр хуримтлагддаг, үер ихтэй бүс нутгуудын дэд бүтцийн асуудлыг шийдэхэд оршино. Өөрөөр хэлбэл тэд зам, гудамж талбай, явган хүний замыг шинэчилж үерээс хамгаалах, ус зайлуулах системийг цогцоор нь бүтээн байгуулахыг зорьж байна.
Төслийг хэрэгжүүлж эхэлснээр зөвхөн дэд бүтцийн асуудлыг шийдэхээс гадна борооны усыг цэвэршүүлж, дахин ашиглах шийдэл гаргажээ. Хятадууд ийм байдлаар усны нөөцийн сангаа бүрдүүлж байна.
2016 онд Хятадад болсон томоохон үерийн улмаас Үхань, Наньжин, Тяньжинь хотуудын ус сувгийн хоолой үерийн усыг тогтоож дийлэхээргүй болсон нь төслийг яаралтай хэрэгжүүлэх хүчийн зүйлсүүдийн нэг болсон. Мөн уг санаачлагыг эхлүүлэхийн тулд байгаль орчинд ээлтэй засаглалыг бий болгох шаардлага зайлшгүй тулгарсан байна.
“Sponge city” төслийн явцад хоёр том сорилт тулгарч байжээ. Асуудал:
- Мэргэжилтнүүдийн туршлагагүй байдал
- Санхүүгийн асуудал
Гэсэн ч Хятадууд цаашид хотуудынхаа дэд бүтцийг бага багаар шинэчилж, төслөө өргөжүүлэх төлөвлөгөөтэй байна.
2020 ОНД ГАЗАР ДООР ХУРИМТЛУУЛСАН УСНЫХАА 70 ХУВИЙГ ДАХИН АШИГЛАНА
“Sponge city” төслийн хүрээнд Хятадын 15 хот 2020 он гэхэд газар нутгийнхаа 80 хувьд бороо, үерийн усыг шингээж чаддаг явган хүний зам талбайг байгуулж, шингээсэн усаа дахин ашиглах зорилт тавьжээ. Явган хүний зам нь усыг зөвхөн шингээж авах бус газрын гүнд эсвэл технологийн тусламжтайгаар бүтээсэн цөөрөмд хуримтлуулах зориулалттай. 2020 он гэхэд газар доор хуримтлуулсан усныхаа 70 хувийг дахин ашиглахыг зорьж байна. Зөвхөн усны түвшин хэтэрсэн тохиолдолд газрын гүнд хадгалагдсан усыг гол руу цутгах юм байна.
Өндөр зардалтай дэд бүтцийн асуудлыг шийдэж, төслийг хэрэгжүүлэхийн тулд төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллаж байгаа аж. Тэр тусмаа засгийн газар хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах зорилгоор татварын хөнгөлөлт үзүүлж, ил тод байдлыг эрхэмлэх бодлого баримталж байна.
Өнгөрсөн хугацаанд Хятадын 15 хот олон нийтийн эзэмшлийн газар, сургууль, орон сууцны хороолол гээд хаа сайгүй ус шингээх зориулалттай явган хүний зам тавьжээ. Шанхай хотын Пудун дүүргийн жишээг авч үзвэл зөвхөн явган хүний зам барихаас гадна ургамлаар бүрхэгдсэн хавтгай дээврүүдтэй барилгыг мөн олноор бий болгосон аж. Үүнээс гадна Шанхай хотын захиргаа 2016 онд ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ гэсэн амлалт өгч байсны дагуу 400 мянган квадрат метр ногоон дээвэртэй хүрээлэнг байгуулжээ.
Шанхай хот дотроос Линганий засаг захиргаа дэд бүтцийн ажилд 119 сая ам.долларыг зарцуулах шийдвэр гаргасан нь бусадтайгаа харьцуулахад их хэмжээний хөрөнгө оруулалт. Тэд бусад дэд бүтцийн асуудалтай хотуудад үлгэр жишээ болох зорилготой учраас ийм их хөрөнгө зарцуулах шийдвэр гаргасан гэнэ. Шанхайд төслийн үе шат хурдацтай урагшилж байна. Учир нь тус хотод 2050 онд хур тунадасны хэмжээ дэлхийн дунджаас 20 хувиар өсөх хандлагатай гэсэн судалгаа бий.
Түүнчлэн төсөлд хамрагдсан Сяминь, Үхань хотод байгуулсан дэд бүтцийн бүтээн байгуулалт борооны усны асуудлыг цогцоор шийдэхэд том хувь нэмэр оруулж байгаа гэнэ. Хятадууд уг үндэсний хөтөлбөрийг цаашид 30 хотод хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаад байна. Оролцогч хотууд 2030 он гэхэд хотынхоо 80 хувьд дэд бүтцийн системийг нэвтрүүлсэн байх шаардлагатай аж.
Эх сурвалж: Weforum, CNN, Guardian