Өнөөдөр болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
- Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэмтэд хаягдал шилийг хөөлгөн энгийн блокоос илүү дулаан хадгалах чадвартай материал гарган авчээ. Тус материалыг “хөөсөн шил” хэмээн нэрлэсэн бөгөөд түүгээр барьсан байшинг /амины орон сууц/ өнөөдөр танилцууллаа.
- Өнөөдөр 11 цаг 40 минутын орчимд машин галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарчээ. Тодруулбал, Амгалангийн 413 км буюу Том холбохын гарам дээр сэлгээний галт тэрэг Тoyota Prius маркийн автомашинтай мөргөлдсөн байна. Тухайн үед гарамын анхааруулах улаан гэрэл асаж, хаалт бууж байх үед уг Toyota маркийн автомашин гарам руу орсон бөгөөд ослын улмаас хоёр иргэн ГССҮТ-д хүргэгджээ.
- Ашигт малтмал газрын тосны газарт тус газраас өчигдрөөс эхлэн Улаанбаатар хотын шатахуун түгээх станцуудиар АИ-92, 95 автобензин дахин 50 төгрөгөөр буурсан талаар мэдээллээ. Өнгөрсөн сарын бууралттай нийлээд АИ-92 автобензин литр тутамдаа 100-110 төгрөгөөр буурсан гэдгийг хэвлэлийн хурал хийн мэдэгдлээ.
- 100 айлын 1.6 км авто замыг энэ сарын 1-ээс эхлэн хэсэгчлэн хааж шинэчлэн засварлаж эхэлсэн. Нийслэлийн Засаг дарга замын ажилтай өнөөдөр танилцсан бөгөөд ажлыг явц хангалтгүй байгааг сануулж, цаашид 24 цагаар тоног төхөөрөмжөө нэмэгдүүлэн ажиллах үүрэг өглөө. Замын ажлыг гүйцэтгэж буй компанийн зүгээс ажлын зураг дээр гурван асуудал үүссэний улмаас зам засварын ажил удааширч байгаа талаар тайлбарлажээ.
- Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ашиг олох зорилгоор идлэг шонхор шувууг гадаад улсад гаргахыг хориглосон шийдвэрийг таван жилийн хугацаагаар сунгалаа. Хууль бусаар барьж гадаадад гаргахыг завдах зэргээс сэргийлж ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болгосон байна.