FATF нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллага. Тус байгууллагаас Саарал болон хар жагсаалтыг бэлтгэн гаргадаг. Өнөөдөр Парис хотноо FATF-ын жилийн уулзалт болж, 2016 оноос хойш саарал жагсаалтад “хадагдсан” Монгол Улсын нөхцөл байдлыг шийдвэрлэв.
Энэ жагсаалтад шинээр Монгол, Исланд, Зимбабве улсыг оруулахаар шийдвэрлэсэн. Албан мэдэгдэлд “Эдгээр орнууд нь FATF-ийн зөвлөмжийг биелүүлж, ноцтой дутагдлуудыг арилгах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулсан. Мөн энэхүү төлөвлөгөөг биелүүлэх улс төрийн өндөр түвшний амлалтыг нь хүндэтгэж байгаа” гэдгээ илэрхийлжээ.
Монгол, Исланд, Зимбабвег оруулжээ.
2017 оны харилцан үнэлгээг гүйцэтгэснээс хойш Монгол Улс техникийн хэрэгжилтийн хэд хэдэн зөвлөмжийг хангахад дэвшил гаргасан гэж дүгнэсэн байна. Цаашдаа мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр хяналт шалгалт явуулах эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах, мөнгө угаах гэмт хэргийн мөрдөн шалгах үйл ажиллагаа, прокурорт шилжүүлж, шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоог нэмэгдүүлж, үр дүн гаргах,терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хөрөнгө хураан авах үйл ажиллагааг сайжруулах зэрэг чиглэлээр үргэлжлүүлэн дэвшил гаргаж ажиллахыг зөвлөжээ.
Бид 2016 оноос хойш FATF-ын эрчимтэй хяналтад байна. Энэ хяналт цааш үргэлжлэхээр боллоо. Анх 2013 онд тус байгууллагын хар жагсаалтад орсон ч өгсөн зөвлөмжийн дагуу үйл ажиллагаануудаа сайжруулснаар 2014 онд хар ангиллаас гарсан.
Тус жагсаалтаас гарахын тулд манай улс Хууль зүйн сайдаар ахлуулсан Үндэсний зөвлөл, Хууль зүйн дэд сайдаар ахлуулсан тайлан хамгаалах ажлын хэсэг, Хамтын ажиллагааны зөвлөл байгуулан, Монголбанк, СЗХ, ГХЯ, СЯ, ХЗЯ болон түүний харъяа хууль сахиулах байгууллагууд ажиллав.
Зандалчлах гэмт хэргийг өршөөлд хамруулсныг FATF хүчтэй шүүмжилдэг.
Өнгөрсөн даваа гарагаас хойш үргэлжилсэн уулзалтад Монгол Улс даалгавраа хэрхэн амжилттай биелүүлсэн, эсэхийг дүгнэлээ. Өнгөрсөн сард Бангкок хотод болсон тус байгууллагын хамтарсан бүлгийн уулзалтад манай мэргэжилтнүүд тайлангаа хамгаалсан. Шууд хэрэгжилтийн 11 зөвлөмжөөс 4-ийг нь дахин сайжруулах үүрэг аваад байсан юм. Учир нь Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яамнаас хариуцсан субьектүүдэд хийх хяналт шалгалт, түүнд ногдуулсан хариуцлага, улсын төсвөөс хяналт шалгалтыг сайжруулахтай холбоотой зардлыг төсөвлөсөн байдал зэрэгт ахиц гараагүй гэж ФАТФ-аас үнэлжээ. Харин Сангийн яамнаас 2020 оны төсөвт эдгээр төсвийг суулгасан гэсэн байна.
СААРАЛ ЖАГСААЛТЫН СӨРӨГ ТАЛУУД ЮУ ВЭ
Энэ онд манай эдийн засагт тулгарч болзошгүй гол эрсдэлүүдийн нэг “Саарал жагсаалт” байв. Энэ жагсаалтад дахин орвол арилжааны банкуудын корроспондент банкны харилцаанд сөргөөр нөлөөлж, зээлжих зэрэглэл буурах, (одоогоор В байгаа) олон улсаас татах санхүүжилтийн зардал өсөх, хөрөнгө оруулагчдыг үргээх уршигтай. Хард нь БНАСАУ, Иран бий бол сааралд нь 40 гаруй улс багтдаг байна. Саарал жагсаалтад багтсан улсуудын тоо FATF-ийн зөвлөмжийг хэрхэн биелүүлснээс хамаарч өөрчлөгдөж байдаг юм.
2013 онд бид саарал жагсаалтад ороход “НSBC”, “Citibank” зэрэг олон улсын томоохон банкнууд корроспондент харилцаагаа тасалсан. Мөн тухайн үед манай улсын эдийн засгийн өсөлт саарсан, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан зэрэг нь ч нөлөөлжээ.
Төрийн байгууллагууд хамтран FATF-ийн саарал жагсаалтад орохоос сэргийлэх шат дараатай арга хэмжээг 2006 оноос хойш авч эхэлсэн. Гэвч FATF стандартаа улам сайжруулж, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх, мөнгө угаах гэмт хэргийг илрүүлэх арга техникээ чамбайруулсаар байгаа тул бидний гэрийн даалгавар тэр хэмжээгээр нэмэгдсэн. Хэдийгээр бид гишүүн биш боловч олон улсад нэр хүндтэй, салбартаа мэргэшсэн энэ байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлэх нь олон улсын тавцанд нэр хүндээ өсгөх, дэлхийн санхүүгийн системд нэвтрэх, цаашлаад санхүүгийн гэмт хэргээс урьдчилан хамгаалах гэх мэт олон талын давуу талтай.
Их 7-гоос эхлэлтэй энэ байгууллага улс орнуудыг үнэлэхдээ
- Мөнгө угаахтай тэмцэх хуультай юу,
- Хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий байгууллага бий юу,
- Эрүүгийн хуульдаа санхүүгийн гэмт хэргийг хэрхэн зүйлчилсэн бэ гэдгийг харгалздаг.
Цагдаагийн байгууллага санхүүгийн хэчнээн гэмт хэрэг илрүүлсэн, тэдгээрийн хэдэд нь прокурор хяналт тавив, шүүх рүү хэдэн хэрэг шилжин, ямар хэмжээний хөрөнгө хураасан бэ гэдгийг ч хянах болсон байна.
Иймд манай улс Эрүүгийн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулан, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх дунд хугацааны бодлогын баримт бичгээ батлан, Хууль зүйн сайдаар ахлуулсан, Мөнгө угаах, терроризмтой тэмцэх үндэсний зөвлөл, Хамтын ажиллагааны зөвлөл, тусгай албад зэргийг байгуулсан юм. Мөн санхүүгийн гэмт хэрэг илрүүлэх шинжээчдээ бэлтгэжээ. Үндэсний зөвлөл бодлогын түвшинд шийдвэр гаргах бол Хамтын ажиллагааны зөвлөлд санхүү, хуулийн байгууллагуудын дэд дарга нар багтаж, хэрхэн мэдээллээ шуурхай солилцох зэрэг хамтын ажиллагааны механизмуудаа хэлэлцдэг аж.
Хуулийн орчноо бүрдүүлэх чиглэлд олон ажил хийсэн ч хэрэгжилт дээр буюу хэрэг хянан шийдвэрлэх, гэмт хэрэгтнийг илрүүлэх, шийтгэх тал дээр дутмаг байгаа тул 2014 онд саарал жагсаалтаас гарсан ч 2016 оны үнэлгээгээр дахин муу дүн авсан. АТГ-аас сар бүр хэчнээн авлигын хэрэг илрүүлснээ мэдээлж байна. Мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн төрийн албан хаагчид байгааг ч онцолдог. Гэвч бодит байдал дээр өндөр дүнтэй авлигын хэргийг шүүхэд шийдсэн жишээ нэг ч байдаггүй. Иймд FATF-ийн эрчимтэй хяналтад 33 сарын турш байна.
Тус байгууллагын зүгээс тавьдаг шаардлагуудыг хэрхэн хангасан талаарх тайлангаа өнгөрсөн нэгдүгээр сард илгээж, үнэлгээгээ ахиулах хүсэлт гаргажээ. FATF-аас өгсөн 40 зөвлөмжийн 20-д хангалтгүй гэж үнэлүүлснээс 16-г нь биелүүлсэн гэж Санхүүгийн мэдээллийн алба онцолсон юм. Албан ёсны хариу өнөөдөр гарч байгаа нь энэ юм.
Бодит байдал дээр өндөр дүнтэй авлигын хэргийг шүүхэд шийдсэн жишээ нэг ч байдаггүй. Иймд FATF-ийн эрчимтэй хяналтад 33 сарын турш байна.
Мөн зандалчлах гэмт хэргийг өршөөлд хамруулсныг FATF хүчтэй шүүмжилдэг. Мөнгө угаах гэмт хэргийг дээд тушаалтнууд, тэр дундаа хууль хүчний байгууллагын хариуцлагатай албан тушаалтан голдуу үйлддэг байна.