Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нартай уулзаж яриа хэлэлцээ хийжээ.БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гюү Гын тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан үр дүнгийн талаар мэдээлэл хийж байна.
БНСУ-д зорчих иргэдийн тоо нэмэгдэж буйтай холбогдуулан тус улсын визийн ачаалал нэмэгдсэн, мөн иргэд хуурамч бичиг баримт бүрдүүлэн виз мэдүүлж байгаагаас визийн хариу авах хугацааг 3 сар болгосон. Түүнчлэн иргэд барьцаа 5 сая төгрөг байршуулдаг асуудал нь иргэдэд хүндрэл учруулж, шүүмжлэл дагуулсаар ирсэн.
Энэ асуудлаар Монгол Улс Засгийн газрын түвшинд болон шат шатны байгууллагад асуудлыг тавьж, нааштайгаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт тавьсаар иржээ. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн долоо хоногт Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөнгийн урилгаар БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга Ча Гю Гын тэргүүтэй төлөөлөгчид Монголд айлчиллаа.
Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нартай уулзаж яриа хэлэлцээ хийжээ.
Д.Мөрөн: БНСУ-д 6700 монгол иргэн тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна. Гэрээгээр ажиллаж байгаа иргэдийн ар гэрийнхнийг хүндрэлгүйгээр тус улсад зорчуулах талаар хүсэлт тавьсан. Солонгосын Цагаачлалын алба визийн талаар барьж буй бодлогоо зөөлрүүлж, журамдаа өөрчлөлт оруулж байна.