Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/37 тоот удирдамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулж байгаа “Мүллэвана” ресторанд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2 дахь заалтыг зөрчсөн байсан тул Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар арга хэмжээг авчээ. Уг заалтад Насанд хүрээгүй ажилтныг шөнийн буюу илүү цагаар, түүнчлэн нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдөр ажиллуулахыг хориглоно хэмээсэн байдаг.
Хяналт шалгалт үргэлжилж байна гэж Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас мэдээллээ.