Хүйтэн сэрүүний улирал эхлэхтэй зэрэгцэн манайд томуугийн тархалт гардаг. Томуугийн дархлаажуулалтын талаар ХӨСҮТ дэх Томуугийн үндэсний нэгжийн дарга, Анагаах ухааны доктор А.Бурмаагаас тодрууллаа.
-Томуугийн вакциныг хэзээ хийлгэхэд тохиромжтой вэ?
-Томуугийн вирус эргэлтэд орохоос өмнө буюу есдүгээр сарын сүүлч, аравдугаар сарын эхээр вакцин хийлгэвэл дархлал тогтоно. Вирусийн тархалт дэгдэхэд тэр хүн томуугаас хамгаалах чадвартай болно. Нэг зүйлийг хэлэхэд вакцин хийлгэснээс огт томуугаар өвчлөхгүй гэсэн үг биш. Халдвар авах эрсдэлийг бууруулна, мөн халдвар авсан ч хөнгөн тусна гэсэн үг.
-Ямар хүмүүс вакцин хийлгэх шаардлагатай вэ?
-Томуугийн вакциныг жилд нэг удаа хийлгэх ёстой. Томуугийн вирус маш хувьсамтгай учир вакцин жил бүр өөрчлөгдөж байдаг. Энэ жилийн улирлын томуугийн вакцин ирэх есдүгээр сарын сүүлчээр ирнэ. Томуугийн вакциныг эхлээд зорилтот бүлэг буюу бага насны хүүхэд, өндөр настнууд, хууч өвчтэй хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд, эмч эмнэлгийн ажилтнуудыг нэг тэргүүнд дархлаажуулдаг.
Мэдээж сайн дурын дархлаажуулалт хийлгэх хүсэлтэй ямар ч насныхан төлбөрөө төлөөд вакцин хийлгэх боломжтой. Монголд томуугийн сайн дурын дархлаажуулалт хийлгэх хүний тоо жил ирэх тусам нэмэгдэж байна.
-Энэ жил хэчнээн хүн тун вакцин захиалсан бол?
-Засгийн газрын санхүүжилтээр 159.2 мянган хүн тун вакцин захиалсан. Нэмэлт захиалга хийхээр яригдаж байна. Мөн донор байгууллагууд нэмэлт вакцин нийлүүлэхээ мэдэгдэж байгаа гэв.