Оюу толгойн уурхайн үйл ажиллагааны цөм болсон гүний уурхайн захиргаа, үйлчилгээний “Чандмань” төвийг өчигдөр нээлээ.
“Чандмань” төв нь гүний уурхайн бүх багуудын үйл ажиллагаа болон хөдөлгөөнт техникүүдийн аюулгүй ажиллагааг хангах зориулалтын өндөр технологиор тоноглогдсон удирдлагын өрөө, гүний уурхайчид маань хувцаслах, шүршүүрт орох болон хооллох, хуралдах танхимууд, хувийн хамгаалах хэрэгслийн агуулах зэргийг багтаасан 13,570 метр квадрат бүхий хоёр давхар бүтээн байгуулалт юм.
Энэхүү төвийн хамгийн гол хэсэг болох уурхайн хяналтын өрөөг “Evans” удирдлагын системээр тоноглосон бөгөөд тус систем нь гүний уурхайн агаарын урсгал, халаалтын систем, цахилгаан ашиглалт болон үйл ажиллагааны явцыг бүрэн удирдлагаар хангах боломжтой систем юм.
"БИД ЭНЭ ОНД ДАХИН ХОЁР Ч ЧУХАЛ БАЙГУУЛАМЖИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА"
Нээлтийн арга хэмжээний үеэр “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торресоос "Чандмань" төвийн ач холбогдлын талаар асуухад "Энэхүү төв нь манай ажилтнуудыг технологитой холбож өгч байгаа гүүр нь юм. Та бидний харж байгаа энэ бүх технологиор дамжуулан ажилчдаа үр дүнтэй, аюул осолгүй ажиллахад шаардагдах мэдээллийг зөв цагт нь хүргэхэд тусална гэсэн үг. Өөрөөр хэлбэл ажилчин энэхүү үнэн зөв мэдээллийн үндсэн дээр ажлаа эхлүүлэх боломжийг олгож ажилчин үр дүн гаргаж ажиллаж чадах юм.
Гүний уурхайн бүтээн байгуулалтын үйл явц 60 хувьтай байна
Энэ жилд дахиад хоёр ч чухал байгууламжийг бид ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Тэдгээр нь Дулааны станцын өргөтгөл болон 2-р босоо амыг ашиглалтад өгөх юм. Энэ хоёр чухал бүтэц ашиглалтад орсноор нэг ээлжинд үүрэг гүйцэтгэх ажилчдын тоог нэмэгдүүлээд зогсохгүй, гүний уурхайн бүтээн байгуулалтыг улам эрчимжүүлнэ.
Манай уурхайн үйл ажиллагаа амжилттай явагдсан хэвээр байгаа. Түүний дотор дэлхийн хамгийн аюулгүй гүний уурхайн бүтээн байгуулалтын нэг хэвээр байгаад бид баяртай байгаа. Гүний уурхайн явц өдгөө 60 хувьдаа хүрээд байна. Бид алхам алхмаар маш амжилттай урагшилж, удахгүй дэлхийн зэсийн гурав дахь том уурхай болгож, үр шимийг нь монголчууд болоод бусад хувьцаа эзэмшигчдэд хүргэхээр ажиллаж байна гэсэн юм.
“Чандмань” төвд олон улсад ашиглагдаж буй хамгийн дэвшилтэт технологи болох гүний уурхайн ажилтнуудын хяналтын пайз өлгөх ухаалаг самбарыг суурилуулжээ. Тус системийг ашиглан гүний уурхайн ажилчдын талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг авах, шаардлагатай сургалтуудад хамрагдсан эсэхийг мэдэх, гүний уурхайд орсон, гарсан цагийг харах, аюул ослын үед хоргодох байранд орсон ажилтнуудын тоог хянах, тэсэлгээний үед гарч болох аюул ослоос урьдчилан сэргийлэх давуу талууд бүхий цаг хугацаа, зардал хэмнэсэн технологийн тэргүүн шийдэл ажээ.
“Чандмань” төвийн нэгдүгээр давхар 1,300 хүний багтаамжтай бөгөөд эрэгтэй гурван, эмэгтэй нэг шүршүүр, ариун цэврийн өрөөнүүд, 2,150 ширхэг хувцасны шүүгээ бүхий хувцас солих өрөө, хувцас угаалга, цэвэрлэгээний байгууламж, хувийн хамгаалах хэрэгслийн агуулах, 500 хүний багтаамжтай хоёр хурлын өрөө болон уурхай руу нэвтрэх цэгийн хяналтын хэсэгтэй.
Шинэ байгууламж маань Говийн эрдэсжилт өндөртэй усыг таван давхар шүүлтүүрээр шүүж, ундны усанд хэрэглэхэд тохиромжтой болгодог бөгөөд цагт 16куб метр усыг цэвэршүүлэх хүчин чадалтай.
Контемпорари чиглэлээр уран бүтээл туурвидаг Монгол Улсын мастер зураачдын нэг С.Заяасайхан “Чандмань” төвийн ханан дээр Монголд томд тооцогдох 16 метр урттай ханын зургийг зуржээ.