Нийслэлийн хэвлэлийн төвд “Цахим бүртгэл, элсэлт”-ийн үйл ажиллагааны талаар ниийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл, сургуулийн өмнөх боловсрол, цэцэрлэгийн багшийн хөгжил хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхзаяа, НМТГ—ын дарга О.Чинзориг, мэргэжилтэн Д.Пүрэвдорж нар мэдээлэл өгч байна.
Цэцэрлэгийн цахим бүртгэлийг энэ онд 3 дахь жилдээ зохион байгуулна. Өнөө өглөө 09.00 цагаас хойш 4033 орчим хүүхдийг бүртгүүлжээ. Зургаа хүртэл насны бүх хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах боломжгүй. Иймд ирэх сарын 23-нд цахим элсэлтийг санамсаргүй түүврийн аргаар зохион байгуулах юм байна. Энэ хичээлийн жилд нийт хүүхдийн 15 хувь нь гэртээ үлдэнэ гэв.
Элсэлтийн үр дүнг хүүхдүүдийн ээж аавд нь гар утас руу нь мессежээр илгээнэ. Ээж аавууд хаанаас ч хүүхдээ бүртгүүлэх боломжтой. Хүүхдийн ээжийнх нь байнга оршин суудаг хаягаар хамран сургах тойргийг тогтоожээ. Бүртгүүлсний дараа "Бүртгэл шалгах" цэс рүү орж, бүрттгэлээ баталгаажуулахыг зөвлөв.
Энэ онд багтаан нийслэлд 73 цэцэрлэг, эдгээрээс 35 нь шинэ хичээлийн жилд ашиглалтад орж, орны тоо 13 мянгаар нэмэгдэнэ. Сургуулийн өмнө боловсролын салбарт өмнө байгаагүй томоохон хөрөнгө оруулалт хийснээр анх удаа ийм олон цэцэрлэгийг нэгэн зэрэг ашиглалтад оруулна гэдгийг онцлов.
Энэ хичээлийн жилд нийслэлд төрийн өмчийн 260 цэцэрлэгт 90 мянган хүүхэд хамрагдана. Төрийн бус өмчийн 454 цэцэрлэгт 33 мянга, нийт 714 цэцэрлэгт 123 мянган хүүхэд хамрагдах төлөвтэй байна. Энэ онд төрийн өмчийн цэцэрлэгүүдэд цахим бүртгэлээр 18840 хүүхэд шинээр хамрагдах боломжтой.
Хэрэв та хүүхдээ цахимаар бүртгүүлэх боломжгүй бол харьяа дүүргийнхээ боловсролын хэлтэст хандан, хүүхдээ бүртгүүлэх боломжтой юм байна. Мөн 3 болон 5 настай хүүхдээ бүртгүүлэх бол юуны өмнө хамран сургах тойргийнхоо цэцэрлэгт хэдэн сул орон тоо байгааг цахимаар харах хэрэгтэй. Тухайн цэцэрлэгийн 3, 5 настай хүүхэд өөр цэцэрлэгт шилжсэн бол тэрхүү орон тоонд л шинэ хүүхэд бүртгэнэ.