Байгалийн түүхийн болон Үндэсний урлагийн их театрын шинээр барих барилга байгууламжийн зураг, төсвийг гаргахтай холбогдуулан БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр Монголын архитекторчдын эвлэл болон Барилгын зураг, төсөв зохиогчдын холбооны төлөөллүүдтэй уулзжээ.
БСШУС-ын сайд дээрх барилгууд автомашины зогсоолоос эхлээд орчин үеийн шаардлагад нийцсэн, шинэ техник технологиор хангагдсан, үндэсний онцлог бүхий өвөрмөц шинэлэг интерьер, эко шийдэлтэй байх ёстойг онцлоод ийм зураг төсвийг гаргахад манай үндэсний холбоодын хүний нөөц, туршлага, консорциум хэлбэрээр хамтран ажиллах боломж ямар байгааг тодруулсан байна.
Мөн барих газрын сонголтыг ойрын үед хийж, зургийн ажлын даалгаврыг захиалагч талаас бэлэн болгоно гэлээ.
Холбоодын гишүүд санал хэлж, БСШУС-ын сайдаас зарим зүйлийг тодруулсны дараа нэгдсэн санал боловсруулж, ойрын хугацаанд эргэн уулзахаар тохиролцсон байна.