ОХУ-н ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Францад тус улсын ерөнхийлөгч Эммануэль Макронтай уулзаж, албан ёсны яриа хэлэлцээ хийлээ. Хэлэлцээ хоёр цаг гучин минут үргэлжилсэн байна.
Талууд олон улсын асуудлууд дээр төвлөрч, ярилцжээ. Тухайлбал Ливийн нөхцөл байдал, Сирийн асуудал, Ираны цөмийн гэрээний талаар санал солилцсон байна.
Эммануэль Макрон хэлэлцээ эхлэхээс өмнө ОХУ олон улсын хямралыг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг сэтгүүлчдэд хэлжээ.
Уулзалтын дараа Францын ерөнхийлөгч “Өнөөдөр дэлхийд олон талт зарчим үйлчилж буй түүхэн үедээ явж байна. Тиймээс бид дэлхийн хэв журмыг хэрхэн өөрчлөн байгуулах вэ гэдгийг эргэцүүлэх хэрэгтэй. Хоёр улс харилцаагаа шинэ хэлбэрт оруулж, үр дүнтэй арга хэмжээ авах хэрэгтэй. Дэлхийн шинэ хэв журмын талаар Их-7 дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх болно” гэжээ.
Тэрээр Франц, ОХУ болон Европын Холбоо, ОХУ-ын харилцаа чухал ач холбогдолтой гэдгийг дахин дахин онцолжээ. Үргэлжлүүлэн “Бид ОХУ, Европын холбооны хооронд итгэлцэл үүсгэх асуудалд хамтран ажиллах хэрэгтэй. Энэ үйл явцад Франц чухал үүрэг гүйцэтгэх болно” гэсэн юм.
Эх сурвалж: Tass.com