АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БАРИМТЛАХ БОДЛОГЫГ БАТАЛЛАА
Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр баримтлах бодлогыг баталлаа.
Түүнчлэн аялал жуулчлалын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөв, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгаж, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан нарт үүрэг болголоо.
Жуулчин хүлээж авах өнөөгийн ор/хоногийн даацыг тооцвол манай улс өдөрт 72 мянган жуулчин, энэ нь бүрэн хүчин чадлаараа ажиллавал зуны гурван сард 1,6 сая гадаадын жуулчин хүлээж авах боломжтой. Гэсэн хэдий ч сүүлийн 10 гаруй жилийн туршид Монголд ирж буй жуулчдын тоо 400 гаруй мянгад хэлбэлзсээр байна. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг “Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлт”-д дэлхийн 136 орноос Монгол Улс 102 дугаарт эрэмбэлэгдэж байна.
Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр баримтлах бодлогын баримт бичиг нь тус салбарыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэж, бус нутаг бүрт аялал жуулчлалыг жигд хөгжүүлэх, олон улсын аялал жуулчлалын зах зээлд Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх замаар ажлын байр нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, нийгэм, эдийн засгийн өндөр үр өгөөжтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэгджээ.
"ХӨВСГӨЛ НУУРЫН ЭРЭГ ОРЧМЫГ ЭКО АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС БОЛГОНО"
Мөн өчигдрийн хуралдаанаар Хөвсгөл нуурын эрэг орчмыг эко аялал жуулчлалын бүс болгож, шинээр аялал жуулчлалын чиглэлээр зөвшөөрөл, газар олгохгүй бөгөөд Азийн хөгжлийн банкны тусламжаар Хөвсгөл нуурын эрэг орчмын дэд бүтцийг шийдвэрлэхээр болсон байна.
2013 онд дунджаар 32 мянга гаруй жуулчин Хөвсгөл нуур орчим аялж байсан бол 2018 онд 120 мянга болж өссөн
Монгол Улсын цэвэр усны нөөцийн 70 хувь, дэлхийн цэвэр усны нөөцийн нэг хувийг агуулдаг Хөвсгөл нуур нь 136 км урт, 20-40 км өргөн, 260 орчим метр гүн ба дэлхий дээрх хамгийн эртний 17 нуурын нэг бөгөөд ойролцоогоор 2-5 сая жилийн настай цэнгэг уст нуур юм.
Хөвсгөл нуурын экосистемийн хувьд эмзэг бүс нутагт багтах бөгөөд сүүлийн жилүүдэд тухайн бүс нутгийг зорих дотоод, гадаадын жуулчдын тоо улам бүр нэмэгдэхийн хирээр аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн тоо зах зээлийн эрэлтийг даган өсчээ.
Нуурын эрэг орчмын аялал жуулчлалын өнөөгийн байдлыг дурьдвал, 2013 онд дунджаар 32 мянга гаруй жуулчин Хөвсгөл нуурын БЦГ-т аялж байсан бол 2018 онд 120 мянга болж өссөнөөс үзэхэд 5 жилийн дотор 3 дахин нэмэгджээ. Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар 129 иргэн, аж ахуйн нэгжид газар олгогдсон бүртгэлтэй байгаа боловч 2018 онд хийгдсэн хяналт, шалгалтын үр дүнгээс үзэхэд зөвшөөрөлтэй 55 иргэн, аж ахуйн нэгж, зөвшөөрөлгүй 160 орчим гэр буудал үйл ажиллагаа явуулж байна. Мөн тэдгээрээс холбогдох хууль тогтоомжийн дагуу Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй 52 иргэн, аж ахуйн нэгж, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй 42 иргэн, аж ахуйн нэгж, үнэлгээ хийгдэж байгаа буюу хугацаа дууссан 26 иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.
Түүнчлэн Усны тухай хуулийн 22.3 дахь заалтыг зөрчиж, нуурын эргээс 100 метрээс дотогш, усны эрүүл ахуйн хамгаалалтын хамгаалалтын бүсэд нийт 28 иргэн, аж ахуйн нэгж, 200 метрээс дотогш буюу энгийн хамгаалалтын бүсэд 68 иргэн, аж ахуйн нэгж байгууллага, Ойн тухай хуулийн 8.6 дахь заалтыг зөрчин Ойн хамгаалалтын бүсэд 24 иргэн, аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Мөн эдгээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын дийлэнх хувь нь ус ашиглах дүгнэлт хийлгээгүй, ус ашиглах эрхийн бичиггүй, усны тоолуургүй.
Нуурын эрэг дагуу үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүд 2018 оны байдлаар 83 орчим нүхэн жорлонтой байсан бөгөөд “Тусгай хамгаалалттай газар нутагт нүхэн жорлонг хориглох тухай” БОАЖ-ын сайдын 2018 оны А/73 дугаар тушаалын дагуу Хөвсгөл нуурын БЦГ дахь бүх нүхэн жорлонг буулгаж, хөрс, усны чанарт нөлөөлөхгүй технологи бүхий ариун цэврийн газруудыг байгуулан, шингэн хог хаягдлыг зөөвөрлөн, Хатгал Тосгон дахь зориулалтын хаягдал усны цооногт байршуулж буй хэдий ч цаашид хүчин чадал нь хангалтгүй болоод байгаа.
Хүрээлэн буй орчны бохирдлыг багасгаж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах ажлыг нэн яаралтай, нэгдсэн бодлогоор хэрэгжүүлэх шаардлагатай болоод байсан юм.
Өмнөх жилүүдэд Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн МОН 9183: “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл”-ийн хүрээнд тус цогцолборт газрын орчны бүсийн Алаг-Эрдэнэ, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Рэнчинлхүмбэ, Ханх сум, Хатгал тосгонд эко аялал жуулчлалын сургалт, шинэ эвент зохион байгуулах, иргэдийн өөрсдөө удирдан захиран зарцуулдаг эргэлтийн сангаас зээл олгох, нуур орчмын бэлчээрийг зохистой ашиглах, хог хаягдлын менежментийг малчид, иргэдийн оролцоотой сайжруулах, алслагдсан, цэвдэгтэй бүс нутагт тохирсон ариун цэврийн байгууламжийн загварыг турших, нийтийн жишиг отоглох цэг тохижуулах, мэдээллийн жишиг самбар байршуулах, нуурын усны чанарыг тогтмол хянах хөтөлбөр хэрэгжүүлсэн.
Дээрх үйл ажиллагаанууд бодит үр дүнд хүрч буй хэдий ч цаашид тус бүс нутагт аялал жуулчлалын үйл ажиллагааг зохион байгуулалттай, хариуцлагатай, байгаль орчинд сөрөг нөлөө багатай хөгжүүлэх замаар хүрээлэн буй орчны бохирдлыг багасгаж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах ажлыг нэн яаралтай, нэгдсэн бодлогоор хэрэгжүүлэх шаардлагатай болоод байсан юм.