Дэлхийн итгэмжлэлийн өдрийг жил бүрийн зургаадугаар сарын 9-нд тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулан Үндэсний итгэмжлэлийн төвөөс итгэмжлэлийн тогтолцоонд оролцогч талуудын нээлттэй өдөрлөг өчигдөр Барилгачдын талбайд зохион байгууллаа.
Энэ жилийн дэлхийн итгэмжлэлийн өдрийг “Инноваци, итгэлцэл ба тогтвортой хөгжил итгэмжлэлийн хүч” уриан дор тэмдэглэж, итгэмжлэлийн ач холбогдлыг олон нийтэд сурталчлах, итгэмжлэгдсэн байгууллагуудын үйл ажиллагааг танилцуулахыг зорьжээ.

Итгэмжлэл гэдэг нь сорилт, шинжилгээ, баталгаажуулалт болон хэмжил зүйн байгууллагууд олон улсын болон үндэсний стандарт, шаардлагыг хангаж, техникийн хувьд чадавхтай, хараат бус, найдвартай үйл ажиллагаа явуулж байгааг албан ёсоор хүлээн зөвшөөрөх үйл юм. Хэрэглэгчдэд хүрч буй бүтээгдэхүүн, үйлчилгээ нь тогтоосон чанар, аюулгүй байдлын шаардлагад нийцэж байгааг баталгаажуулах чухал хэсэг.
Өдөрлөгт бүтээгдэхүүн баталгаажуулах байгууллагууд, техникийн хяналтын байгууллагууд болон төрөл бүрийн лабораториуд үйл ажиллагаагаа танилцууллаа. Эдгээр байгууллагууд Үндэсний итгэмжлэлийн төвөөс итгэмжлэл авч олон улсын стандартын дагуу үйл ажиллагаа явуулах чадамжаа баталгаажуулжээ.

Одоогийн байдлаар Үндэсний итгэмжлэлийн төвөөс улсын хэмжээнд 390 гаруй байгууллагад итгэмжлэл олгосон байна. Монгол Улс дэлхийн итгэмжлэлийн өдрийг 2020 оноос хойш тогтмол тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд энэ удаагийн өдөрлөгт 30 орчим байгууллага оролцлоо. Эмнэлгийн, байгаль орчны, мал эмнэлгийн, уул уурхайн чиглэлийн лабораториудаас гадна ISO стандарт, менежментийн тогтолцоо нэвтрүүлдэг байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчиллаа.
Энэ үеэр иргэдэд итгэмжлэгдсэн байгууллагуудын үйл ажиллагаа, түүний үр өгөөж, ач холбогдлын талаар мэдээлэл өгч, чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрхэн таньж сонгох талаар зөвлөгөө мэдээлэл хүргэлээ. Баталгаажуулалтын тогтолцоо нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй болохыг онцлов.
Өдөрлөгт оролцсон байгууллагуудын нэг нь “Эй Би Эс Сертификейшн” баталгаажуулалтын байгууллага харилцагч “Соёмбо Принтинг” хэвлэлийн компанитай хамтран бүтээгдэхүүнээ танилцуулжээ.

“Эй Би Эс Сертификейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтангэрэл, Энэхүү өдөрлөгт хоёр дахь жилдээ оролцож байна. Манай компанийн үйлдвэрлэдэг дэвтэр, хэвлэлийн бүтээгдэхүүний цаасыг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй эсэхийг баталгаажуулах чиглэлээр ажилласан.
Бүтээгдэхүүнд ашиглаж буй цаасыг БНХАУ-ын хоёр лабораторид шинжлүүлж, гарсан шинжилгээний үр дүнг үндэслэн хүний эрүүл мэндэд аюулгүй, нүдэнд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүн болохыг баталгаажуулсан. Иймээс хэрэглэгчид чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлдэг гэв.
Нээлттэй хаалганы өдөрлөгөөр итгэмжлэл, баталгаажуулалтын тогтолцоо нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангахад ямар ач холбогдолтойг танилцуулсан юм.
Итгэмжлэл, баталгаажуулалтын тогтолцоо нь бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ хэрэглэгчдийн аюулгүй байдал, үндэсний үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдгийг оролцогчид онцоллоо.

Мэдээллийг бэлтгэсэн:
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүй медиа технологийн II дамжааны оюутан Б.Энэрэл