МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-МАХН-ын Бага чуулган хоёр өдөр болж өндөрлөлөө. Чуулганаар хэлэлцсэн асуудал гаргасан шийдвэрүүдийн талаар тодруулахгүй юу?
-Манай нам ээлжит Бага чуулганаараа Монголын нийгэм эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. Монголд эдийн засаг, улс төрийн хямрал нүүрлээд байна. Багш, эмч нар цалингаа нэмэх асуудлаар тэмцэл өрнүүлсэн. Үүнийг нь гал унтраах аргаар шийдэх гэж үзлээ.Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн тэтгэмж өгөхөөр болсон нь нийгмийг нэг битгий хэл нэлээд хэд хувааж, хагаралдуулж байна. Тэтгэврийн насныхан, ажилгүй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс яах болж байна.
Энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандахаар хуульчдын баг ажилллаж байгаа. Мөн бид өнгөрсөн хугацаанд “Баярлалаа” аян зохион байгуулсан. Манай нам сонгуулийн өмнө нь дараа нь ч ард иргэдтэйгээ тасралтгүй хамтран ажиллаж байгаа.2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар манай нам ард түмний хүчтэй дэмжлэг авч чадсан. 10 аймаг нэг дүүрэгт тасархай ялалт байгуулсан. Харамсалтай нь олигархи бүлэглэл энэ сонгуулийг луйвардлаа. Монголд шударга ёс, хууль гэж үгүй боллоо гэдгийг харлаа. Тиймээс МАХН “Баярлалаа” аяныг улс орон даяар зохион байгууллаа.
Хүний эрхийн түгээмэл тунхаглал харж судалж, хуулийг санаачилсан.
Улстөрчид сонгууль болохоор л ард түмнээсээ санал гуйдаг. Дараа нь ялсан ч, ялагдсан ч алга болчихдог. Тэгвэл бид сонгогч олондоо эргэж очоод “Та бүхэндээ баярлалаа. Сайхан сэтгэл, итгэлээр дэмжсэний чинь хүчинд би улам хүчтэй тэмцэнэ” гэдгээ хэлсэн. Энэ аяныхаа үр дүнг мөн Бага чуулганы гишүүддээ танилцуулж хэлэлцүүлсэн байгаа. Ер нь манай намын хувьд цорын ганц нэр цэвэр, шударга улс төрийн хүчин. Цаашид ч ард түмнийхээ төлөө, тэдэндээ зөв нийгэм цогцлоож өгөхийн төлөө байр сууриа хүргэсээр байх болно.
-Улс төрийн гуравдагч хүчний хувьд одоогийн нийгэм, улс төрийн нөхцөл байдалд ямар дүгнэлт хийж байна вэ?
-МАХН гуравдагч гэхээсээ илүү улс төрийн гурван том хүчний нэг. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай ч үүнийг хэлж баталсан байдаг. Одоо МАН, АН нам үеэ өнгөрөөж байна. Ард түмэн тэдний шуналаас залхлаа. Монголын хүн амын сая гаруй нь ямар нэгэн улс төрийн хүчинд элсээгүй хүмүүс байдаг. Энэ бүлэг МАХН-ыг хүсэн хүлээж харж байна. Үүнийг өнөөдөр би өрөөндөө сууж байгаад хэлчихэж байгаа юм биш.
Шинэ Дээд Үндсэн хуулийн асуудлаар бид эх орноо тойрч, 60 гаруй мянган км явж, давхардсан тоогоор нэг сая гаруй хүнтэй уулзлаа. Шинэ Дээд Үндсэн хуулийн утга агуулгыг ард иргэд халуун дотноор хүлээн авсан. Энэхүү Шинэ Дээд Үндсэн хуулийг баталснаар ард иргэдэд тулгамдаад байгаа олон асуудал зэрэг шийдэгдэх боломжтой болж байна. Мөн монгол хүн төрийн хамгаалалтад байх ёстой. Энэ асуудлыг шинэ Дээд Үндсэн хуульд маш өргөн хүрээнд суулгаж өгсөн. Дэлхийн 50 гаруй орны Үндсэн хуулийг бид үзсэн. Хүний эрхийн түгээмэл тунхаглал харж судалж, хуулийг санаачилсан. Төрд зориулсан иргэн биш, иргэнд зориулсан төрийг бий болгохын төлөө бид зүтгэнэ.
-МАХН-ын Бага чуулгантай зэрэгцэн намын зарим гишүүд хуралдсан талаар мэдээлэл бий. Энэ талаар байр сууриа хүргэхгүй юу?
-Манай намын хэсэг нөхөд намын удирдлагуудад шаардлага хүргүүлсэн байдаг. Шаардлагад намын ээлжит бус Бага чуулган, намын Их чуулган зохион байгуулах тухай асуудлыг тусгасан. Өөр улс төрийн намын гишүүн болон манай намаас гарсан гишүүд шаардлагад гарын үсэг зурсан байсан. Гэхдээ бид шаардлагыг хүлээн авсан. МАХН бол дотоод ардчилалтай нам. Тиймээс энэ шаардлагын асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн.
Гэхдээ энэ үйл ажиллагааг бид намыг хагалан бутаргах захиалгатай үйлдэл гэж үзэж байна. Улс төрийн гурав дахь хүчин болсон манай намыг нийгэмд муухай харагдуулах гэж олон янзаар үзэж байна. Энэ асуудлаар бид намын гишүүддээ хандсан анхааруулга гаргасан. Мөн зохион байгуулж буй хүмүүст няцаалт өгсөн. 30 гаруй хүнтэй уулзаж энэ тухай тогтоолыг танилцуулж, аливаа асуудлыг ардчилсан зарчмаар бүгдээрээ суугаад хэлэлцэнэ. Аль нэг улс төрийн бүлэглэлээс мөнгө авч,намын нөхдөө эвгүй байдалд оруулах шаардлагагүй юм. “Их тэнгэр”-т тусгай хамгаалалттай байранд хурлын заал, хоол хүнсийг нь дааж хуралдаж байгаа юм байна.
Тэгэхээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын ард мөнгө, эрх мэдэлтэй хүмүүс байгаа нь тодорхой юм. Бусад намын гишүүд манай намын Бага чуулганыг хуралдуулах шаардлага тавьж байгаа нь холбогдох хууль, тогтоомж, намын дүрэмд огт нийцэхгүй асуудал. Гарын үсэг зурсан гишүүдийн тоо нь мөн дүрэмд заасан тоонд хүрэхгүй байгаа. Энэ бол Бага чуулган биш. Цөөхөн хүмүүсийн уулзалт болсон байна лээ. Намын дэд даргын хувьд миний бие тэнд очиж уулзсан.
-Намын дүрмэнд тодорхой өөрчлөлтүүдийг оруулсан байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Сонгуулийн тухай хууль батлагдсантай холбоотой намын дүрэмд хоёр өөрчлөлт орууллаа. Үүнд УИХ-ын 76 тойргийн тоогоор мянгадтай байна гэсэн дүрэм маань журам хэлбэрээр хэрэгжиж байсан. Үүнийг үндсэн дүрэмдээ оруулан баталлаа.
Намын гишүүдэд хариуцлага тооцох журмыг хэлэлцүүлсэн.
Намын гишүүдэд хариуцлага тооцох журмыг хэлэлцүүлсэн. Манай намын дүрэмд гишүүнээс хасах асуудал байгаагүй. Гэтэл бусад намын даалгавраар намд элсэн сонгуулиар манай намын эсрэг ажиллах үйлдэл ажиглагдсаар ирсэн. Тиймээс намынхаа бодлогын эсрэг үйл ажиллагаа явуулсан, нэр дэвшигчийн эсрэг үйлдэл гарсан гишүүнийг намын гишүүнчлэлээс хасна гэх заалтыг дүрэмд оруулсан. Манай нам өсч, дэвжин өргөжин тэлж байна. Манай намын дарга болгоныг өнөөдөр хуулийн шүүхийн байгууллагаас дуудаж уулзаж дарамталж, тагнаж шалгаж ирсэн.
Сая Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гуай ажлаа авахдаа Монголын хууль байгууллагууд улс төрийн гар хөл болсон гэдгийг хүлээн зөвшөөрч, мэдэгдэл хийсэн. Тэгэхээр энэ асуудал дээр өнөөдөр бид анхаарч ажиллахгүй бол Монголын нийгэм эвгүй болчихлоо гэдгийг дахин дахин хэлмээр байна.
-Саяхан болсон шүүх хурлаар МАХН-ын дэд дарга С.Ганбаатарыг зөрчилтэй гэж үзлээ. Хүний эрхийн хуульч хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?
-МАХН-ын нэр дэвшигчийг сонгуулийн явцад хуулийн байгууллагууд байнга дагаж мөрдөж дарамталж байлаа. Сонгуульд нэр дэвшиж байгаа Төрийн тусгайнхнаар хамгаалуулж байгаа нэр дэвшигчийг ингэж дарамтлах нь өөрөө гэмт хэрэг юм. Удаа дараа баривчлах гэж оролдож байсан. Өмнөговь, Дундговь, Дарханд байхад баривчлахаар дайрч байсан. Өөрөөр хэлбэл С.Ганбаатар гэдэг хүн чөлөөтэй сонгуульд нэр дэвшиж оролцоогүй.
Түүний дотор Солонгосын иргэн бизнесмэн гэх хүн нэр дэвшигчийн гэрт тусгай багаж хэрэгсэлтэйгээр дайрч орж ирж, авлигач мэтээр харуулсан. Энэ нь өөрөө Ерөнхийлөгчийн сонгуулийг бусниулах гэсэн гэмт хэрэг. Солонгосын иргэнийг дуудаж авчирч байцаалт авах хэрэгтэй. Гэтэл эднийгээ шалгаагүй байж манай нэр дэвшигчид бурууг өгч байгаа нь өнөөдөр Монголын шүүх хуулийн байгууллага ямар бохир болсон бэ гэдгийг харуулж байна. Гэрч, захиалагч, хариуцагч нарыг оруулалгүйгээр шүүх хурал хийнэ гэдэг өөрөө гэмт хэрэг юм.
Т.Батсайхан