Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат Баянзулын Цэдэнсодномын “Монгол улсын начин” цолны мялаалга наадам боллоо. Уг наадмын хүчит бөхийн барилдаанд улсын харцага Х.Гантулга, улсын начин Б.Сангисүрэн, Ц.Чимэддорж, Д.Тамир нарын тэргүүтэй улс, аймаг сумын алдар цолтой болон залуу 64 бөх хүч сорив.
Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат, улсын начин Б.Сангисүрэн даваа бүрд шийдэмгий, шуурхай барилдсаар түрүүлсэн бол Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат, аймгийн арслан Б.Батдорж тэвчээртэй, нягт барилдан үзүүр булаав. Их шөвөгт улсын харцага Х.Гантулга, улсын начин Ц.Чимэддорж нар шалгарлаа.
Уг барилдааны түрүү бөх нэг сая, үзүүр бөх 500 мянга, их шөвгийн бөхчүүд тус бүр 300 мянган төгрөгийн бай гардсан юм.
Мөн уг барилдаанд үзэгчдийн анхаарлыг эрхгүй татсан нэг барилдаан гарсан нь улсын харцага Х.Гантулга, улсын начин Б.Сангисүрэн нарын барилдаан байв. Тэд Өвөрхангай аймгийн баяр наадмаас хойш тав дахь удаагаа тааран барилдаж буй нь энэ юм. Давааны харьцаа одоогоор 5:0 буюу начин давамгайлж байна.
Оноолтыг гурвын даваанаас үзнэ үү.
Гурвын даваа
- Х.ГАНТУЛГА у.х – Т.Пунцагдорж а.з
- Б.САНГИСҮРЭН у.н – Г.Цэнддорж а.х
- Ц.ЧИМЭДДОРЖ у.н – Б.Ганбаяр а.х
- Д.ТАМИР у.н – Д.Дарханбаатар а.з
- Б.БАТДОРЖ а.а – Б.Гүнсумьяа а.х
- Т.ЯДАМСҮРЭН а.а – Ж.Бямбадонид а.з
- Ж.НАРАНБААТАР а.а – Ц.Бямба-Отгон а.х
- О.Наранбаатар а.а – Б.ӨЛЗИЙСАЙХАН а.х
Дөрвийн даваа
- Х.ГАНТУЛГА – Б.Өлзийсайхан
- Б.САНГИСҮРЭН – Ж.Наранбаатар
- Ц.ЧИМЭДДОРЖ – Т.Ядамсүрэн
- Д.Тамир – Б.БАТДОРЖ
Тавын даваа
- Х.Гантулга – Б.САНГИСҮРЭН
- Ц.Чимэддорж – Б.БАТДОРЖ
Зургаагийн даваа
- Б.САНГИСҮРЭН – Б.Батдорж
Т.Түмэндэмбэрэл