“Торгоны зам” раллигийн дөрөв дэх гарааны дараа раллиг сурвалжилж яваа олон улсын 100 гаруй сэтгүүлч, албаныханд зориулсан бэсрэг наадам “Чингисийн хүрээ” жуулчны баазад болсон юм. Энэ үеэр 16 бөх барилдаж алдарт Д.Хадбаатар аваргын хүү аймгийн арслан Х.Даваажав түрүүлсэн.
Мөн хурдан морьд уралдаж, сурын наадам болсон юм. Энэ үеэр хүндэт зочин болох дэлхийн “од” Катарын багийн жолооч Дакарын гурван удаагийн аварга, Раллигийн дэлхийн аварга, 2012 оны Лондонгийн олимпын наадамд буудлагын төрлөөр хүрэл медальт тамирчин Нассер ал аттияа хүрэлцэн ирсэн юм. Тэрбээр сурын харвааг шохоорхон сонжиж хэд хэдэн сум тавьж үзсэн нь байдаа тун чиг ойр очсон.
Мөн тэрбээр морь унаж, монгол залуус шиг давхиж байсан нь гадаадын сэтгүүлчдийн гайхшралыг төрүүлсэн юм.
Тус арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, ОХУ, БНХАУ-ын талаас раллиг зохион байгуулах багийн хүмүүс оролцсон юм.