Пакистан улсын Ерөнхий сайд Имран Хан олзлогдсон энэтхэг нисгэгчийг баасан гарагт суллана мэдэгдлээ. Энэ нь хурцадмал байдалд хүрээд байгаа хоёр улсын харилцаанд намжмал байдал тогтоох дохио болж байна.
Энэтхэг, Пакистан улс хоёулаа ШХАБ-ын гишүүнээс гадна цөмийн зэвсэгтэй улс. Сүүлийн 20 жилийн хугацаанд хоёр улсын харилцаа дайнд хүргэж мэдэхээр хамгийн хурцадмал үедээ ирээд байгаа юм. Олзлогдсон нисгэгч нь Пакистаны талаас унагасан Энэтхэгийн хоёр онгоцны нэгийнх нь нисгэгч бөгөөд түүний жолоодож явсан онгоц Кашмир мужийн Пакистаны тал дахь нутаг дэвсгэрт унажээ. Үүнээс өмнө Энэтхэгийн зүгээс нисгэгчийнхээ ирээдүйн талаар Пакистантай яриа хэлэлцээ хийхгүй гэж мэдэгджээ. Харин нисгэгчийг суллах Пакистаны Ерөнхий сайдын мэдэгдлийн дараа Энэтхэгийн цэргийн нисэх хүчний зүгээс энэ шийдвэрт баяртай байгаагаа илэрхийлсэн байна.
Үүнээс гадна Пакистан, Энэтхэгийн хооронд өрнөж байгаа асуудлыг шийдвэрлэхийг шаардан 150 гаруй хүн Нью-Йоркт НҮБ-ын гадна жагсжээ. 1947 онд Энэтхэг, Пакистан улс тусгаар тогтносноос хойш Гималайн хилийн бүс дагуух Кашмир муж аль улсад нь хамаарах нь тодорхойгүй байгаа аж. Үүнээс улбаатай хоёр улсын хооронд хилийн маргаантай асуудал сөхөгдөж ирсэн юм.
С.Өлзийбуян