Сонгино хайрхан дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт 150-200 ортой жишиг нэгдсэн эмнэлэг Азийн хөгжлийн банкны (АХБ) санхүүжилтээр баригдаж буй билээ. Дүүргийн 157 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай тус эмнэлгийг энэ оны эхний улиралд ашиглалтад оруулах ба өнөөдөр Эрүүл мэндийн сайд болон АХБ-ны төлөөлөгчид барилгын гүйцэтгэлтэй танилцлаа.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “2016 онд УИХ эмнэлгийн тусламж үйлчилгээний хуулийг баталсан. Энэ хуулиар дүүрэг аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгооны хоёрдугаар шатны төвүүдийн үйл ажиллагааг нэмэгдүүлж, лавлагаа шатны жишиг эмнэлэг болгож буй. Анхны жишиг эмнэлэг нь Сонгино хайрхан дүүрэгт одоо баригдаж буй бол дараа нь Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт баригдана. Жишиг эмнэлгийн ачаар ард иргэд гуравдугаар шатны тусламж үйлчилгээг дүүргээсээ авах боломжтой болж байна. Мөн "Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-6" төслийн хүрээнд алслагдсан аймгуудад жишиг эмнэлэг байгуулна. Улаанбаатар хотод зургааг, 10 аймагт сумын жишиг эмнэлгүүдийг байгуулна. Иргэд дүрс оношилгоо, шинжилгээний багцуудыг тэдгээр жишиг эмнэлгүүдээс авах боломжтой” гэв.
Европ стандартаар баригдаж буй уг эмнэлгийн өрөө болгон интернет, шүршүүр гээд хэрэгцээт бүх үйлчилгээгээр хангагдсан байх ба сэхээ, яаралтай тусламж зэрэг тасгууд арай өөр байх болно гэж "Вамед инженеринг" компанийн инженерүүд ярьсан юм.
Эмнэлгийн барилга болоод тоног төхөөрөмж суурилуулах ажлыг “Вамед инженеринг” компани хариуцан хийж буй. Барилгын ажил 2017 оны зургаадугаар сард эхэлсэн. 2020 оны нэгдүгээр сарын 30-нд ашиглалтад хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ч тоног төхөөрөмж суурилуулах, эмч мэргэжилтэн бэлдэх зэрэг ажлын эцэст 2020 оны эхний улиралдаа багтааж дуусгах юм байна.
Тус жишиг эмнэлгийн давуу талууд:
- Олон мэргэжлийн тусламжийг нэг цэгээс үзүүлнэ. Эмнэлзүйн үндсэн мэргэшлийн 7-8 төрийн тусламж үйлчилгээ
- Эмнэлгийн бие даасан удирдлагатай
- Эмнэлгийн тусламжийн олон улсын шилдэг туршлага, техник технологийн шинэчлэлийг нэвтрүүлнэ
- өдрийн эмчилгээ, өдрийн мэс заслын тусламж үйлчилгээг өргөжүүлнэ
- сувилахуйн тусламж үйлчилгээнд шинэлэг арга барил нэвтэрнэ
- тусламж үйлчилгээ нь иргэд олон нийтийн оролцоотой
Эрүүл мэндийн салбарт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 1993 оноос хойш 135.4 сая ам.долларын төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж буй. Өнөөдрийн байдлаар 4, 5 дугаар төслүүд дуусах шатандаа орж 6 дугаар төслийг эхлүүлж байгаа юм.
“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4, 4+” төсөл нь үндсэн гурван чиглэлээр хэрэгжиж байна. Үүний нэгдэх чиглэл буюу Улаанбаатар хотын эмнэлгийн тусламж, үйлчилгээг бэхжүүлэх хүрээнд Сонгино хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийг олон мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх жишиг эмнэлэг болгохоор ажиллаж байгаа аж.