Саудын Арабын агаарын тээврийн “Flyadeal” компани “Boeing 737 Max” загварын 30 нисэх онгоц худалдан авах захиалгаа цуцалжээ. Уг загварын оронд “Airbus A320” онгоцыг худалдан авахаар болсон байна.
Өнгөрсөн оны аравдугаар сард Индонезид, энэ оны аравдугаар сард Этиопт “737 Max” загварын онгоц осолдож 346 хүний амь эрсдсэнтэй холбогдуулан дээрх шийдвэрийг гаргажээ.
Дээрх үйл явдлаас хойш “737 Max” загварын онгоцыг хөдөлгөөнд оролцохыг түр зогсоосон бөгөөд “Boeing” компанийн ажилтнууд доголдлыг засахаар ажиллаж байна. Ослын шинжээчид агаарын тээврийн удирдлагын систем дээр төвлөрөн ажиллаж байгаа бол “Boeing” компаний зүгээс софтвейр тохиргоог сайжруулахаар ажиллаж байгаа аж.
“Flyadeal” компани нислэгийн хуваарьтай холбоотой шаардлагын улмаас урьдчилсан захиалгаа цуцалсан гэж “Boeing”-гийн зүгээс мэдээлжээ.
“737 Max” загварын онгоц дахин хэзээ нислэгт гарах эсэх нь тодорхойгүй байна. “Boeing” компани өнгөрсөн долоо хоногт ослын улмаас хохирсон хүмүүсийн ар гэрийнхэнд 100 сая ам.долларын тусламж үзүүлнэ гэдгээ зарласан юм.
Эх сурвалж: BBC