НОСК ХК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар “Цахим бүртгэл явагдаж дууссан. Сонгон шалгаруулах комисс хуралдаж, материалыг эрэмбэлсэн. Бид өнгөрсөн долоо хоногт шалгарсан иргэдээс материалыг нь авч үндсэндээ дууссан. Маргааш комисс бүрдүүлсэн материал дээр хуралдаж ажиллана. Бүртгэл, сонгон шалгаруулалттай холбоотой ямар нэгэн асуудал гаргаагүй, ажил гацаж зогсоогүй, энэ ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон иргэд манай үйл ажиллагааг зогссон, НОСК-ийн албан хаагч нар авлигын хэрэгт холбогдсон гэх буруу ташаа мэдээлэл явж байгаатай холбогдуулан хэвлэлийн хурал хийж байна. Нийслэлийн орон сууцны корпорацийн албан хаагчид дотроос АТГ-т асуудалд орсон эсвэл шалгагдаж байгаа хүн байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.
"Буянт-Ухаа 2" хорооллын 972 орон сууцны 30 хувийг энгийн түрээс, 30 хувийг таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх, үлдсэн 40 хувийг түрээсийн орон сууц барих зориулалтаар газар чөлөөлөлтөд зарцуулахаар болсон юм. НОСК ХК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар түрээсийн орон сууцанд хамрагдах сонгон шалгаруулалтад орсон иргэдийг шалгарсан байдлаар нь жишээ танилцууллаа.
ХЭРЭВ 3000 ОРОН СУУЦ БАРИГДВАЛ 70-ААС ДЭЭШ НАСТАЙ БҮХ АХМАД НАСТАН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ
Тэрээр “Залуу гэр бүлийн хувьд 6-14 жил ажилласан иргэдийн материал, түрээслээд өмчлөхөд 12-16 жил ажилласан иргэдийн материал ирж байна. Олон хүмүүс өөрсдөө бүртгэлд хамрагдах боломжоор хангаж байгаа нь цахим бүртгэлийн давуу тал. Хэрэв иргэд буруу бүртгүүлэх эсвэл албаар худал мэдээлэл өгвөл манай хар жагсаалтад орно. Төрийн албан хаагчдын хувьд энгийн түрээс дээр 25-45 жил ажилласан иргэдийн материал, түрээслээд өмчлөхөд 34-44 жил ажилласан иргэдийн материал ирсэн байх жишээтэй. Ахмад настны хувьд энгийн түрээс дээр 87-100 настай ахмадуудын материал ирсэн бол түрээслээд өмчлөхөд 91-102 настай ахмадууд орсон байна. Хэрэв 3000 орон сууц баригдвал 70-аас дээш настай бүх ахмад настан түрээсийн орон сууцанд хамрагдах боломжтой гэдэг нь тоо баримтаар гарч ирсэн.
Бүртгэлд хамрагдсан иргэдийн 31 хувь нь Монгол гэр, 9 хувь нь нийтийн байр, 10 хувь нь амины орон сууц буюу инженерийн дэд бүтэцгүй байшинд амьдарч байна. Сууц, чингэлэг болон амбаарт амьдарч байгаа иргэд 20 хувьтай байгаа бол бусад нь 9 хувь байна. Тоо баримтаас харахад түрээслээд өмчлөх орон сууцны бодлогыг түлхүү хэрэгжүүлэх шаардлагатай” хэмээлээ.
580 АЙЛД ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ НООГДОЖ БАЙНА
НОСК-ийн дэд захирал С.Дорждэрэм "2019 оны долдугаар сарын 4-ний өдөр НИТХ-аар нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмыг баталсан. 07.22-08.05-ны хооронд цахим бүртгэлийг нийслэлийн иргэдэд нээлттэйгээр явуулсан. Энэхүү цахим бүртгэлд найман ангиллын 16 төрөлд нийт 35,058 иргэн бүртгэлд хамрагдсан. 580 айлд нь түрээсийн орон сууц оногдож байгаа. Үлдсэн 40 хувь буюу 390 орчим айл газар чөлөөлөлтөд хамрагдаж, түрээсийн орон сууцанд хамрагдах учиртай.
НОСК-ийн ганц ч ажилтан авлигатай холбоотой хэргээр шалгагдаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна
Бид бүхэн сонгон шалгаруулалтыг журмын дагуу эрэмбэд заасан үзүүлэлт нэг бүрээр шударга нээлттэй явуулсан. Авлигатай тэмцэх газраас ирсэн зөвлөмжийн дагуу наймдугаар сарын 13-ны орой нийт иргэдийнхээ эрэмбийг олон нийтэд мэдээлсэн. Эхний шалгаруулалтад тэнцсэн иргэдийн цаасан материалыг 08.19-08.23-ны өдрүүдэд нэг цэгийн үйлчилгээний төвөөр дамжуулан хүлээн авсан. Энэ долоо хоногт манай ажилтнууд цахим бүртгэл болон цаасаар ирсэн мэдээллийг хооронд нь харьцуулж, мэдээллийн үнэн зөв байдлыг нэг бүрчлэн шалган ажиллаж байна.
Маргааш орон сууцны зөвлөх комисс хуралдаж, хоёр асуудал шийднэ. Нэгт эхний шалгаруулалтад тэнцсэн иргэдийн цаасан болон цахим материалыг харьцуулж мэдээлэл нь үнэн бодит байгаа иргэдийн материалыг эцэслэн батална. Баталсан иргэд цаашид НОСК-той гэрээгээ байгуулж, байр талбайгаа сонгох ажлууд хийгдэнэ. Хоёрт гамшигт нэрвэгдэж орон гэргүй болсон иргэдийн материалыг шийдвэрлэнэ. Бид маргаашаас эхлэн эрэмбийн дагуу иргэдэд нэг бүрчлэн утсаар мэдээлэл өгнө. Төлөвлөгөөний дагуу НОСК дээр ажил хэвийн явагдаж байна” хэмээлээ.
Тэрээр үргэлжлүүлэн "Сүүлийн өдрүүдэд зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр НОСК-аас зохион байгуулж байгаа түрээсийн орон сууц хуваарилах ажлыг зориудаар хараар илэрхийлэх гэсэн санаатай үйлдлүүд гарч байна. Тухайлбал, наймдугаар сарын 23-ны өглөө зарим сайтуудаар НОСК-ийн гурван ажилтан хоёр тэрбум төгрөгийн авлига авч, шалгагдаж байна гэсэн үндэслэлгүй, эх сурвалжгүй мэдээлэл явж байна. Олон нийтийг төөрөгдүүлсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг Зөрчлийн хуулийн дагуу хэрэг үүсгэж, энэ асуудлыг шийдвэрлэнэ. НОСК-ийн ганц ч ажилтан авлигатай холбоотой хэргээр шалгагдаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэсэн юм.