Английн Челси клубын хамгаалагч Давиде Заппакоста энэ улирлыг өөрийн төрөлх улсын багт өнгөрүүлэхээр болжээ. Түүнийг Рома клуб улирал дуустал зээлээр авахаар санал илгээсэн бөгөөд өчигдөр талууд тохиролцоонд хүрч гэрээнд гарын үсэг зуржээ.
Энэ жил 27 настай Итали залуу өчигдөр Ром хотод очсон бөгөөд энэ амралтын өдрүүдэд эхлэх Сери А лигийн шинэ улирлын өмнө багтайгаа нэгдэх амжих юм.
Д.Заппакоста 2017 онд Италийн Торино клубээс Челсид 23 сая фунтын үнээр нэгдэж, 4 жилийн гэрээ хийж байсан юм. Гэсэн ч Лондоны багт нэгдсэнээс хойш түүнд тун бага боломж олдсон юм. Хэдийгээр ирсэн жилдээ 30 гаруй тоглолтод оролцож багийн хамгаалалтад өөрийн байр сууриа олоод байсан ч М.Сарриг ирснээс хойш байр сууриа алдсан юм. Өнгөрсөн улирлын туршид тэрээр гэмтэл бэртлийн асуудалгүй байсан ч ердөө 17 тоглолтод оролцсон бөгөөд үүний дөрөв нь л Премьер лигийн тоглолтууд байсан аж.
Сэлгээний сандалд ихэнх цагаа өнгөрүүлж байсан тэрээр энэ улирлын эхний 3 тоглолтод ч мөн оролцоогүй нь шинэ дасгалжуулагч Фрэнк Лампардын арга барилд мөн л тохирохгүй байгааг харуулж байна.Д.Заппакостагын шинэ баг Рома энэ долоо хоногийн ням гарагт улирлын эхний тоглолтоо Женоагийн эсрэг хийх юм.
Г.Баярмөнх