AgroExpo 2019 олон улсын хөдөө аж ахуй, хүнсний үзэсгэлэн худалдаа энэ сарын 31-нд Сүхбаатарын талбайд эхлэх гэж байна. Манай улсад атар газар экэмшиж эхэлсэн буюу газрыг тариалан үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласны түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байна.
Хөдөө аж ахуйн салбар хэдийнэ нэгэн жарныг үдсэн ч дэлхий дахины хөгжлийн чиг хандлагаас хоцрогдсон тул олон улсын томоохон зах зээлд өрсөлдөх чадвар султай. Энэ салбарыг хөгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, технологио шинэчлэх шаардлага бий. Үүнтэй холбогдуулан тус салбарын хөгжилд нэмэр болж, нэг шат ахихад туслах AgroExpo 2019 олон улсын үзэсгэлэн удахгүй болох гэж байна.
Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, дэлхийн шилдэг үр тариа, хүнсний ногооны сортууд, мал амьтны үүлдэр зэргийг танилцуулах, үйлдвэрлэгчийг хэрэглэгчидтэй, нийлүүлэгчийг худалдаачинтай, импортлогчийг дотоодын зах зээлтэй, дотоодын экспортлогчийг гадаад зах зээлтэй холбох гүүр болохуйц томоохон зорилго агуулж буй уг үзэсгэлэн цар хүрээний хувьд Монголын хөдөө аж ахуй, хүнсний салбарын хамгийн том үзэсгэлэн юм байна.
ХХААХҮЯ, Нийслэлийн ЗДТГ, “Майнекс” компанийн хамтран зохион байгуулж байгаа уг олон улсын экспод 50 компани, 40 стэнд, 5000 гаруй зочин оролцоно. Үзэсгэлэнд оролцох компани болон хувь хүмүүст шинэ бараа бүтээгдэхүүн сурталчлах, борлуулах, хэрэглэгчдэд улам илүү танигдах, шинэ түнштэй болох, туршлага мэдээ мэдээлэл солилцох, ивээн тэтгэгч олох, шинэ техник технологитой танилцах зэрэг давуу талтай.
AgroExpo 2019 олон улсын хөдөө аж ахуй, хүнсний үзэсгэлэнд оролцох хувь хүн, байгууллагуудын бүртгэл үргэлжилж байна.