Forbes сэтгүүл жил бүр дэлхийн хамгийн нөлөө бүхий 70 хүнийг шалгаруулдаг уламжлалтай билээ. Тус сэтгүүлийнхэн энэ жилийнхээ жагсаалтыг өчигдөр /11.04/ зарлалаа.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дэлхийн хамгийн нөлөө бүхий эрхмээр гурав дахь жилдээ дараалан шалгарлаа.
Харин энэхүү жагсаалтын хоёрдугаарт Германы канцлер Ангела Меркель орсон байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама жагсаалтын гуравдугаарт бичигджээ. Тэрээр Сири, Украины хямрал, тагнуулын хэргээс үүдэн сүүлийн жилүүдэд эхлэн байр сууриа алдсан юм.
Удаах байруудад Ромын пап Францис, БНХАУ-ын тэргүүн Си Зиньпин, "Microsoft" компанийн тэргүүн Билл Гейтс, Энэтхэгийн Засгийн газрын тэргүүн Нарендра Моди, "Google" корпорацийг үүсгэн байгуулагч Ларри Пэйж, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон зэрэг хүмүүс тус тус багтжээ.
Эх сурвалж: ВВС