"НАМАЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАЖ, ШАЛГАСАН АСУУДАЛ БАЙХГҮЙ"
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Халдашгүй байдлын дэд хорооны хурлаар яг одоо хэлэлцэж байна. Хорооны шийдвэр хараахан гараагүй байгаа ба хурлын дундуур Н.Номтойбаяр өөрийн биеэр мэдээлэл өглөө.
Тэрээр “Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангийн хэрэгтэй холбоотой бүх нотлох баримтууд надад байна. Мөн гол асуудал бол талийгаач нас барсантай холбогдуулан өнөөдрийг хүртэл намайг яллагдагчаар татаж шалгасан асуудал байхгүй. Надаас зөвхөн гурван удаа гэрчийн мэдүүлэг авсан. Одоо гэрчийн мэдүүлэг өгөхдөө худал хэлсэн гээд дахин шалгаад байгаа юм. Худал яриагүй гэдгээ нотлоод би хуулийн дагуу прокурорт өргөдөл өгсөн.
Бүлгийн хурлын өмнө талийгаачийн ар гэрийнхэн, өмгөөлөгч нь маш ноцтой асуудлуудыг ярьсан. Миний хэлсэн мэдээллийг гуйвуулсан, полиграфи тестийн хариуг худал хэлсэн, зодоон гэх мэт буруутай үйлдлийг дэвсгэр болгож хүний аминд хүрсэн мэтээр нийгэмд ойлгуулахыг оролдсон. Би эдгээр үйлдлүүд дээр нь цагдаад гомдол гаргасан. Өөрөөр хэлбэл талийгаачийн үхэлтэй намайг холбоотой эсэхийг шалгаад өгөөч хэмээн өөрөө би хүссэн. Бүрэн эрхийг минь түдгэлзүүлэх санал нь үндэслэлгүй. Би хууль зөрчөөгүй. Бүрэн эрх түдгэлзүүлэх чуулганы хуралдааныг нээлттэй явуулахыг хүсч байна” гэсэн юм.
Түүний яриаг бүрэн эхээр нь дараах видеоноос хүлээн аваарай.